Дотор нь тавьсан хоолны илчлэгийг тооцдог богино долгионы зуух бүтээгджээ

0

Үндсэндээ технологийн хөгжлийн улмаас өнөөгийн хүн төрөлхтөн таргалалт хэмээх эмгэгтэй тулгараад байгаа. Ганцхан товчлуур дараад эсвэл дэлгэцэн дээр хуруугаараа гүйлгээд л бүх зүйлсийг хийчихдэг болсон нь урьдынх шигээ идсээр байгаа ч эрс хөдөлгөөнгүй болсон биднийг таргалалт, жингийн илүүдэлд хөтөлжээ. Жингийн асуудалд өртөхгүй байх арга нь идэж байгаа хоолныхоо илчлэгийг тооцох эсвэл хөдөлгөөний идэвхтэй байх.

Бид зарцуулж байгаагаасаа бага илчлэгтэй хүнс идэх ёстой гэсэн үндсэн дүрмийг мэднэ. Тэгвэл бид амандаа хийж байгаа болгоныхоо илчлэгийг яаж тооцох вэ?

ZURAG00000544 Америкийн нэгэн компани [tweetable]дотор нь тавьсан хоолны илчлэгийг тооцож гаргадаг богино долгионы зуух бүтээжээ[/tweetable]. General Electric Global Research-ийн загвар бүтээгдэхүүн болох энэ зуух нь одоогоор хараахан өөрийн нэрийг олж аваагүй байгаа аж.

ZURAG00000545 Нью Йорк мужийн нэгэн лабораторид хөгжүүлж байгаа уг төхөөрөмжийн ялгаруулах богино долгион нь хоолны ус болон өөх тосны хэмжээг тооцоолон гаргаж ирдэг байна.

ZURAG00000546

ZURAG00000547 Төхөөрөмжийг бүтээгч Matt Webster хэлэхдээ “Ус болон өөх тос нь богино долгионтой эрс ялгаатай үйлчилдэг учир үүнийг гаргаж ирэх боломжтой.” гэжээ. Одоогоор тавган дээр хөмөрсөн бөмбөгөр таг хэлбэртэй байгаа уг төхөөрөмжийн төсөл дээр бүтээгчдийн багийнхан 3 жил ажиллаж байгаа ба хэрэглэгчдийн гар дээр удахгүй очно гэж итгэж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Hongorzul Honey

    Hongorzul Honey

    2014/08/08 at 13:15

    wow

  2. Hongorzul Honey

    Hongorzul Honey

    2014/08/08 at 13:15

    wow

  3. Hongorzul Honey

    Hongorzul Honey

    2014/08/08 at 13:15

    wow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *