Арван хоёр нугалаа гэдэс эрүүл бус байгааг илтгэх 5 шинж тэмдэг

5

Эрүүл арван хоёр нугалаа гэдэс – эрүүл бие болоод саруул ухааны үндэс.

Хоол боловсруулах эрхтний зөв үйл ажиллагаа нь биеийн ерөнхий эрүүл мэндийг дэмждэг. Ходоод гэдсэнд олон төрлийн үүрэг гүйцэтгэх бактериуд оршино.

Эдгээр сайн бактериуд нь дархлаа дэмжих, серотонин ялгаруулах, хоолыг эрч хүч болгох, хорт бодис гадагшлуулах үүргийг гүйцэтгэнэ.

Хэрвээ сайн бактерийн оронд муу бактери үржвэл бүх зүйл доголдох ажээ. Ходоодны бактерийн тэнцвэрт байдал алдагдахад хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бусад эрхтнүүдэд ч гэсэн гаж нөлөө үзүүлж эхэлдэг байна.

Ихэнх хүмүүс ходоодны бактерийн тэнцвэрт байдал алдагдсанаа мэдэхгүй явдаг тул эрүүл мэндээрээ хохирдог. Уг нийтлэлээр та бүхэнд дараах шинж тэмдгийг танилцуулж байна.

 

Эрүүл бус арван хоёр нугалаа гэдэсний 5 шинж тэмдэг

1. Хоол боловсруулах үйл ажиллагаа доголдох

Гэдэс дүүрэх, унгах, гүйлгэх зэрэг нь ходоодны бактерийн тэнцвэрт байдал алдагдсаныг илтгэнэ.

Таны гэдэс ходоод хоолоо боловсруулах явцад хий гаргах нь хэвийн үзэгдэл. Гэхдээ хүчтэй, эвгүй үнэртэй унгах, хэхрэх зэрэг нь гэдэс, ходоодны өвчлөлийг илтгэх ажээ.

Муу шингэж буй хоол хүнснээс болж ихээр унгаж болно, энэ нь бүдүүн гэдсэнд байгаа бактеритай нэгдэж хий ялгаруулж байгаа хэрэг юм.

Ялангуяа нүүрс-усаар баялаг хоол хүнс идсэний дараа хоол боловсруулах эрхтэн хэт ачаалал авдаг.

 

2. Амин дэм, эрдэс бодисын дутагдал

Хоол боловсруулах системийн үндсэн үүрэг бол таны идсэн хоолыг задалж шим тэжээлтэй бодисыг авч эсүүдийг тэжээхэд оршино. Эдгээр шим тэжээлтэй бодисыг эсийн өсөлт, нөхөн үржихүй болон эрч хүч боловсруулахад ашигладаг.

Ходоодны бактерийн тэнцвэрт байдал алдагдахад шим тэжээлтэй бодис шимэгдэх үйл явц доголдоно. Энэ нь эцэстээ шим тэжээлийн доройтолд хүргэдэг байна.

D, K, B12, B7 болон магнийн дутагдалд орж болохыг анхаарна уу.

 

3. Эрч хүч дутагдах

Бодисын солилцоо – энэ бол ходоодны бактерийн гүйцэтгэх маш нарийн үйл явц буюу хоол хүнсийг химийн урвалд оруулж түлш болгох явц юм. Ходоодны бактерийн тэнцвэрт байдал алдагдахад хоол хүнснээс авах ёстой өөрт хэрэгтэй шим тэжээлээ авч чадахгүй болж байнга ядрах мэдрэмж төрж эхэлнэ.

Үүнээс гадна хорт бодис ходоодны ханаар дамжин хоол боловсруулах системд нэвчиж эрч хүчийн түвшинд муугаар нөлөөлдөг байна.

Үүгээр ч зогсохгүй зарим нэг төрлийн үрэвслийн холбоос болох цитокинамыг ихэсгэж шууд ядаргаанд хүргэнэ.

2012 оны “Хоол хүнс клиник практикт” хэмээх сэтгүүлд ходоодны микробын орчин шим тэжээлтэй бодис авах болон эрч хүчний зохицуулалтанд ямар чухал болохыг онцолжээ. Гэхдээ энэ асуудлыг бүрэн гүйцэд судалж дуусаагүй тул тодорхойгүй асуудлууд их байгаа гэж эрдэмтэд үзэж байна.

 

4. Аутоиммун эмгэгтэй холбоотой үрэвсэл

Ходоодны эрүүл мэнд нь аутоиммуны өвчлөлтэй холбоотой, жишээ нь артрит, Кроны өвчлөл, чонын хөрвөдөс. Ходоодны бактерийн тэнцвэрт байдалд алдагдахад аутоиммуны хариу үйлдлийг өдөөж үрэвсэл үүсэхэд хүргэнэ.

2013 оны eLife–д нийтэлсэн судалгаанаас харахад, артритаар шаналж байгаа хүмүүс Prevotella copri (P. copri) гэх ходоодны өвчлөлөөр өвдөх эрсдэл эрүүл хүнийхээс хэд дахин их байжээ.

P.copri нь ходоодны эрүүл микроб дутагдахад илэрч байгааг ч тогтоосон байна. Эрүүл микробын тэнцвэрт байдал алдагдахад өөр бусад өвчний шалтгаан болж болохыг ч мөн нийтлэлд дурдсан байв.

 

5. Арьсны өвчлөл

Батга, экзем эсвэл арьс гуужих зэрэг арьсны асуудлууд нь ходоод гэдэсний өвчлөлтэй холбоотой байж болно.

Арьсны аливаа өвчлөл, жишээ нь батга, псориазыг ходоодны өвчлөлтэй шууд холбон үздэг.

Gut Pathogens сэтгүүлд нийтлэгдсэн нэгэн судалгааны үр дүнг харахад, ходоодны микроб болон ходоод гэдэсний орчин нь батга гарах үйл явцад оролцож байгааг тогтоосон байна. Хэрвээ сүүлийн үед арьс үрэвсэж батга ихээр гараад байвал ходоодны хэвийн үйл ажиллагаа алдагдсан гэж үзэж болохыг сануулжээ.

Эх сурвалж

12
ГайхмаарГайхмаар
9
ТэнэглэлТэнэглэл
8
ГоёГоё
7
Ха ХаХа Ха
6
ХөөрхөнХөөрхөн
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Deegii Ganhuyag

    Deegii Ganhuyag

    2018/03/19 at 19:41

    Battsetseg Ganhuyag

  2. Deegii Ganhuyag

    Deegii Ganhuyag

    2018/03/19 at 19:41

    Battsetseg Ganhuyag

  3. инээмсэглэл

    2020/08/27 at 15:37

    Юм идэхээр л байнга эвгүй үнэрээр хий гараөл идэхгүй бсан эвгүй үнэрээр хи гараал бхийн яах вэ зөвлөгөө өгөөч

  4. Заяа

    2021/08/19 at 21:32

    Хоол идхээрл хий ихээр гархийн үнэр нь байхгүи

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *