Элдэв толбоноос салах 9 хялбархан арга

1

Та өөрийн дуртай эд зүйлс дээрээ санаандгүй юм асгасан бол хаях эсвэл толбыг нь арилгах гэж хими цэвэрлэгээ рүү яаран сандран гүйх хэрэггүй. Толбо арилгахад хэрэгтэй зүйл танайд байж л байгаа. Ингэснээр та үнэтэй бодис худалдаж авалгүй, харин тэр мөнгөө өөр хэрэгтэй зүйлд зарцуулах боломжтой болно.

Улаан дарс

Элдэв толбоноос салах 9 хялбархан арга 1

  1. Дарс асгасан хэсэг дээр давс цацаад үлдсэн улаан дарс давсанд шингэтэл байлгана. Хоёр удаа давтана.
  1. Дараагийн уусмалыг бэлдье:
  • 1 литр бүлээн ус
  • Багахан шингэн саван
  • 1 х.х нашатырийн спирт

Уусмалаа толбон дээр түрхээд 5-7 минут байлгана. Цэвэрхэн алчуураар арчина.

  1. Цагаан дарс мөн улаан дарсны толбыг сайн арилгадаг. Гэхдээ хэрвээ танд хэрэггүй цагаан дарс байгаа бол шүү дээ.

Цай, кофе

Элдэв толбоноос салах 9 хялбархан арга 2

Цай, кофены толбо хатаагүй байхдаа амархан арилдаг, тиймээс тэр дор нь л цэвэрлэхийг хичээгээрэй.

Цэвэр даавууг тусгай зуурмагаар цэвэрлэнэ:

  • 1 х.х угаалгын нунтаг
  • 1 х.х уксус
  • 1 х.х ус

Толбо үүссэн даавууны хоёр талаас бэлдсэн зуурмагаа түрхээд 5-10 минут байлгана. Дахин түрхээд цэвэрлэж болно.

Уксус маш сайн толбо арилгагч. 1 ц.х уксусыг хэдэн аяга усанд найруулж толботой хэсгийг угаана.

Хивс, даавуун буйдан зэрэг дээр тогтсон цай, кофены толбыг арилгахдаа:

  • Порлон эсвэл сойз
  • 1 х.х глицерин
  • 1 литр хүйтэн ус

Усандаа бүгдийг холиод сайтар хутгана, порлон эсвэл сойзоо усандаа дүрээд толботой хэсгийг зөөлөн арчиж арилгаарай.

Хөлс

Элдэв толбоноос салах 9 хялбархан арга 3

Орц:

  • 1 ц.х сав суулга угаадаг шингэн саван
  • 3-4 ц.х устөрөгчийн хэт исэл
  • 2 х.х сод

Бүх орцыг сайтар хольж хутгаад толбыг арчина.

Хөлсний толбоноос бусад толбыг бодвол бүрмөсөн салах боломжтой. Үүнд хөлрөлтийг зогсоох DRYRU Ultra гоо сайхны бүтээгдэхүүн тус болно. Анхны хэрэглээнд л мэдэгдэм үр дүн өгөх оросын бүтээгдэхүүн. Орц болон тавигдах стандарт нь европын стандартад нийцсэн, үнийн хувьд ч боломжийн.

Уруулын будаг

Элдэв толбоноос салах 9 хялбархан арга 4

  1. Нимбэг, содоор

Дунд зэргийн саванд тал нимбэгээ шахаад дээрээс нь хүүхдийн будаа шиг өтгөн болтол нь сод нэмнэ. Бэлэн болсон нимбэг, содны холимгийг уруулын будагтай хэсэг дээр түрхээд хаттал нь сойзоор үрнэ. Хатангуут нь бүлээн усаар зайлаарай.

  1. Сав суулга угаах шингэн саван

Шингэн савангаа толботой хэсэгт түрхээд 5-7 минут орчим сайтар үрнэ. Анхны түрхэлтээс л уруулын будагны толбо мэдэгдэм бүдгэрсэн байх болно. Бүрэн арилгахын тулд хэд хэдэн удаа түрхэж сайтар үрээрэй.

Тос

Элдэв толбоноос салах 9 хялбархан арга 5

Тостой хэсэг дээр эрдэнэ шишийн крахмал, тальк, хүүхдийн цацлага, шохой эсвэл сод цацаад сайтар дарна. Цацсан бодис тосыг бүрэн шингээж авахын тулд шөнөдөө хонуулна. Шингээж авсан гэж үзвэл бодисыг сэгсрээд эсвэл тоос сорогчоор соруулаад аваарай.

Дараа нь тослог ихтэй үсний шампунийг толбо дээр түрхэнэ. Үсний тослогийг багасгах зориулалттай шампунь өөр бусад зүйлсийн гадаргуу дээр тогтсон тосыг ч мөн сайн цэвэрлэнэ. Хэдэн минут байлгасны дараа бүлээн усаар зайлна.

Эсвэл уксус болон бүлээн усыг 1:1 харьцаатай хольж хийгээд толбон дээр түрхсэний дараа 10 минут байлгаад цэвэр усаар зайлна.

Бэх

Элдэв толбоноос салах 9 хялбархан арга 6

Норгохгүй, арчихгүй шүү. Норгох эсвэл арчсан тохиолдолд толбо арилах боломж багасна. Юуны түрүүнд бэхийг шингээж авахын тулд цаасан алчуур дээр нь тавиарай.

Хүйтэн сүүнд 30 минут орчим байлгаад угаадаг шигээ л угаа. Хэрвээ таны толбо арилаагүй бол хумсны будаг арилгадаг ацетон хэрэглэнэ. Бэхний толбыг сайн арилгадаг юм.

Хэрвээ үслэг эдлэл дээр бэх асгасан бол глицеринээр арилгана. Зайлахдаа спиртийн агууламжтай шингэн ашиглаарай.

Цус

Элдэв толбоноос салах 9 хялбархан арга 7

Урсгал хүйтэн усанд угаана. Устөрөгчийн хэт ислээр цэвэрлэх: хөвөнтэй савхаа хэт ислэнд дүрээд толботой хэсэг дээр сайтар дараарай.

Ахуйн савангаар толбоо үрээд цагийн дараа угаалгын машинд хийж эргүүлж мөн болно.

Мах зөөлрүүлэгч амтлагч бас цусны толбыг сайн арилгадаг, учир нь уураг задлах үйлчилгээтэй ажээ. Багахан устай мах зөөлрүүлэгч амтлагчийг холиод цусны толбо дээрээ 15-30 минут байлгаад бүлээн усаар угаана.

Өвс, ногоо

99975443

  1. Сод:

Багахан бүлээн усанд сод хийж уусгаад сойзоор толбыг үрнэ. Мөн хуурай содыг толбон дээр цацаад уксус дусаагаад хэсэг хугацааны дараа угаана.

  1. Спирт

Багахан цэвэр спиртийг толбон дээр түрхээд 30 минут орчим байлгана. Дараа нь саван эсвэл угаалгын нунтгаар хувцсаа угаана.

  1. Хэт исэл

Жинсэн дээр тогтсон өвс ногооны толбыг устөрөгчийн хэт ислээр амархан арилгана. Толбо дээрээ хэт ислээ түрхээд угаадгаараа угаана.

Будаг

Элдэв толбоноос салах 9 хялбархан арга 9

Хувцсан дээр тогтсон хатаагүй будгийг керосинд дүрсэн порлоноор арчаад амархан арилгаж болно.

Хатсан будгийг арилгахдаа скипидараар арилгах боломжтой, энэ нь хатсан будгийг дэвтээж уусгадаг бодис юм. Будаг дэвтэнгүүт их хэмжээний содтой усаар арчаад бүлээн усаар зайлж угаагаарай.

12
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *