Google угсардаг ухаалаг гар утсандаа ихээхэн хүчин зүтгэл зарцуулан ажиллаж байна

0

Голландын дизайнер Dave Hakkens-ын Phonebloks угсардаг ухаалаг гар утасны концепциос үүдэлтэй Project Ara төслийнхөө үр дүнг үзэхээр Google компани шаргуу ажиллаж байгаа аж. Дэлхийн 6 тэрбум хүнд тусгайлан зориулагдаж бүтээгдэж буй энэ ухаалаг гар утасны тухай дуулаагүй хүн гэж үгүй бизээ. Арын болон нүүрний хэсгүүдийг хялбархан салгаж, солих боломжтой энэ ухаалаг гар утасны 6 тэрбум хүнд зориулагдсан гэдгийн учир нь маш хямдхан буюу 50 долларын үнээр үнэлэгдэж байгаа явдал нь билээ. Нэмэлт санах ой, илүү хурдан CPU зэрэг эд ангиудыг сольж хийж болох энэ ухаалаг гар утасны хувьд цорын ганц хязгаар нь өнөөгийн технологийн түвшин юм. Ажиллагаа нь удаан байсан утас шинэ CPU-тэй болсон ба камер нь хэрэглэгчийн гэрэл зураг авах чадварыг сайжруулахгүй ч шинэ камерын блокыг хийж болно. Утасны угсардаг жижиг хэсгүүд бичил тогтмол цахилгаан соронзоор утсанд тогтоогдох бөгөөд блокыг ховилд хийснээр бичил цахилгаан хүчдэлийн түлхэлтээр цоожлогдоно. Нууц үг бүхий апликейшнээр цоожийг нээж, хаах учир жижиг хэсгүүдийг хаягдаж гээгдэхэд санаа зовох хэрэггүй аж. 2014 оны эхэн үеийн Google-ийн төлөвлөгөөгөөр анхны Ara ухаалаг гар утас 2015 оны эхний хагаст худалдаанд гарахаас гадна байж болох хэмжээгээр хямд үнийг барих тал дээр анхааран ажиллаж байгаа юм байна. Мөрөөдлийн гэмээр энэ ухаалаг гар утсыг бодит зүйл болгохын тулд Google компани Phonebloks болон Motorola-тай хамтран ажиллаж байгаа юм. Гар утас, фаблет, таблет гэсэн гурван өөр стандарт хэмжээтэйгээр гарч магадгүй байгаа Ara гар утас нь удаан эдэлгээ, шинэчлэн сайжруулах боломж, үнийн боломжит санал зэрэг олон давуу талуудыг хэрэглэгчдэд олгох гэнэ.

Google угсардаг ухаалаг гар утсандаа ихээхэн хүчин зүтгэл зарцуулан ажиллаж байна 1

Google угсардаг ухаалаг гар утсандаа ихээхэн хүчин зүтгэл зарцуулан ажиллаж байна 2

Google угсардаг ухаалаг гар утсандаа ихээхэн хүчин зүтгэл зарцуулан ажиллаж байна 3

Google угсардаг ухаалаг гар утсандаа ихээхэн хүчин зүтгэл зарцуулан ажиллаж байна 4

Google угсардаг ухаалаг гар утсандаа ихээхэн хүчин зүтгэл зарцуулан ажиллаж байна 5
[embedyt]http://www.youtube.com/watch?v=PQqudiUdGuo[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/06/04 at 13:09

    hurdan garaasai hyamdhan zaragdah yum chin buh hun iim utastai bolno doo barag

  2. Зочин

    2014/06/04 at 14:18

    cam ni iluu huchtei bolvol utasaa bich zovhon camtai block oo soliod l togloom togolhoor udaad baival cpug ni saijruulaad l baij baihiin biz dee nice ed biana.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *