Гурван дугуйт дээрх авсаархан сууц

0

Гурван дугуйт дээрх авсаархан сууцЗөвлөлтийн үеийн “Муравей” буюу Шоргоолж хэмээх гурван дугуйт хуучин мотоциклыг гар болон ухааны уртай Британи эр зөөврийн авсаархан сууц болгож хувиргасан байна. Удаан хугацаагаар эзэнгүй хаягдаж, зэвэнд идэгдэн, хаа сайгүй цоорсон байсан мотоциклын моторыг сольж, зэвийг зүлгүүрдэн арилгаж буджээ. Харин тээшний төмөр чингэлэг нь янзлахад нилээд төвөгтэй байсан учир бүрмөсөн авч хаяад оронд нь бөмбөгөр хэлбэрийн хөөрхөн битүү чингэлгийг урлан босгосон байна. Хэнд ч хэрэггүй болж хаягдсан байсан зэвэрсэн хуучин гурван дугуйт мотоцикл бяцхан гал тогоо болон унтаж амрах хэсэгтэй авсаархан сууц болж хувирах юм гэж хэн санах билээ. Ямартай ч эндээс бүтээлч сэтгэлгээ, шантаршгүй хөдөлмөр байхад хүн юуг ч бүтээж чаддаг гэдэг нь харагдах бизээ.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Mandii_0224

    2013/10/04 at 23:31

    Халуунд орон зардалгүй л амьдрах хаус байна даа.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *