Гал тогооны ажлыг асар ихээр хөнгөвчлөх 19 сонирхолтой арга. Шилэн савны тагийг ингээд л онгойлгочихдог гэдгийг даанч мэдсэнгүй явж дээ

0

Хүн гэдэг амьтанд хэдэн зуун жилийн турш хоол хийж байгаа юм бэ дээ? Энэ их урт хугацааны дараа ажлыг хөнгөвчлөх шинэ арга гарч ирэхээргүй болсон л гэж бодмоор. Тэгсэн хэдий ч жирийн зүйлийг өөр өнцгөөс харж чадах аргатай хүмүүс бидний дунд олон байна. Тэд бусдын амьдралыг хөнгөвчлөх аргууд сэдэж олж байгаа нь сайшаалтай.

Манай редакцийнхан ч гэсэн гэртээ хариад бусдын адил зуухныхаа дэргэд зогсдог, тиймээс гал тогооны ажилтай холбоотой элдэв шинэ лайфхакыг хамгийн түрүүнд л сонирхдог юм.

Энэ арга өндгийг дутуу чанаж болгоход тусална

Өндгийг хагас болгомоор байвал буцалж байгаа усанд хийгээд өндөгний хэмжээнээс үл шалтгаалан 5-7 минут чанана. Гэхдээ халуун усанд хийсэн өндөгний хальс хагараад байдаг. Үүнээс зайлсхийхийн тулд өндөгний дээд эсвэл доод хэсгийн хальсыг 2-3 мм цоолоорой. Үүнд зориулсан тусгай хэрэгсэл ч байдаг юм гэнэ лээ, гэхдээ байхгүй бол оёдлын зүүгээр цоолсон ч болно.

 

Гал тогоондоо сайн xутгатай болсон уу, даанч модон бариултай юм гэж үү? Шинэ xутгыг тосонд зөөлөн галаар буцалгаад авбал удаан хэрэглэгдэнэ дээ

© RyshatRigger / Pikabu

 

Би сонгино, сармисаа хуучин даавуун дээр арилгадаг, гал тогоонд хатсан хальс бужигнаад байхгүй амар байдаг юм

© odetoburningrubber / Reddit

 

Шүүр савандаа жижигдээд унаад байвал цайны халбагаар тогтоогоорой

© gooberdawg / Reddit

 

Харин манай эгч ингэдэг юм – хоолны халбага савандаа живэхгүй

© BolognaFlavored / Reddit

 

Шилэн савны тагийг xутгаар онгойлгож болно гэдгийг бүгд мэднэ. Гэхдээ тагийг гэмтээхгүйгээр онгойлгох бас нэг өөр хувилбар байна.

Тагийг хоёр талаас нь болгоомжтой шахах юм бол шилэнд агаар орж таг амархан онгойно.

 

Мөөг хэрчих амархан арга

© Mr_Vorland / Reddit

 

Өндгийг хөлдөөж болно. Хамгийн гол нь бага зэрэг давс, сахар нэмэхгүй бол өндөгний шар өтгөрөх гээд байдаг талтай

© Circe Denyer / publicdomainpictures

 

Төмсийг шарах шүүгээнд бүтэн цаг шарахгүйн тулд богино долгионы зуух ашиглаж болно. 5 минут богино долгионы зууханд хийгээд дараа нь 15 минут шарах шүүгээнд болгоно

© Leon Brooks / Pixnio

 

Тахианы махыг нарийн боовны гурил хөөлгөгчид өнхрүүлбэл янзын гоё шаржигнасан болно

© Gourmet Leftovers 101 / YouTube

 

Илүү гарсан шөлөө түгждэг уутанд хийгээд хөлдөөх боломжтой, зай ч бага эзэлдэг юм

© haggisneepsantitties / Reddit

 

Хоолноос өндөгний хальс авах – амаргүй ажлуудын нэг. Гэхдээ гараа усанд норгоод авбал хальс танаас зугтааж гүйхээ болино

 

Өндөг хагалж байхад хальс нь аяганд давхар ороод байна уу? Тэгвэл та өндгөө аяганы ирмэг дээр биш харин хавтгай гадаргуу дээр цохиж хагалаарай

 

Кофе бутлагчийн эвгүй үнэрийг арилгахын тулд дотор нь цагаан будаа хийгээд хэсэг орхиорой

 

Төмсийг гал дээр шарсан шиг болгомоор байна уу? Зуухан дээр ч ингэж шарж болно

© tastyspace / Pikabu

Жор нь маш амархан: хайруулын тавганд 2 см-ээс багагүй зузаантай давс цацна. Төмсөө өрж таглаад дунд зэргийн гал дээр тохируул. 40 минут болгоно, төмсөө эргүүлж байхаа мартав.

 

Багахан заль

© klaraclarkk / Reddit

 

Хүнсийг вакуум уутанд ямар нэгэн тусгай төхөөрөмжгүйгээр хийж хадгалах арга байдаг. Ziplock уут бас устай сав хэрэг болно. Ус нь уутанд байгаа илүү агаарыг шахаж өгдөг юм.

© Serious Eats / YouTube

 

Пергамент цаас хуйлраад байвал багахан базаад буцаагаад дэлгээрэй

 

Танил итали маань зөвлөсөн юм: усанд гоймонгоо дөнгөж хийгээд л давсаа араас нь хий. Ингэвэл ус нь эргээд хурдан буцалдаг гэнэ.

© Depositphotos.com, © Markus Mainka / Shutterstock

Хоол хийх ажлыг хөнгөвчлөх өөрийн гэсэн арга танд бий юу? Бид бичиж авахад бэлэн сууж байна шүү.

33
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
7
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *