Хэрэв та Вьетнам улс руу аялахаар төлөвлөж байгаа бол тэднийг уурлуулахгүйн тулд дараах 7 зүйлийг хийх хэрэггүй

0

Вьетнамд ганц удаа ч болов очиж үзсэн хүн нутгийн ард иргэд нь нээлттэй, уур уцаар багатай гэдгийг сайн мэднэ. Мэдээж зарим нэг зүйлийг эс тооцвол шүү дээ.

travelask.ru

Өнөөдөр Вьетнам хүний дэргэд хийхгүй байвал зохих 7 зүйлийг танд танилцуулах гэж байна. Эдгээр нь тэднийг уурлуулж бухимдуулж ч мэдэх зүйлс юм.

 

Бүхэл том мөнгө өгөх

Вьетнамын зах дээр худалдагчид бүхэл том мөнгө өгөх хэрэггүй, энэ нь доpомжлол гэж тооцогддог. Яагаад гэвэл Вьетнамд цалин бага, тиймээс жуулчны хувьд дундаж гэж үзсэн үнэ нутгийн ард иргэдэд өндөр санагдах тул хариулт мөнгө шууд гаргаж өгч чадахгүйд хүрнэ. Тиймээс нутгийн ард иргэдийг эвгүй байдалд оруулах эсвэл бухимдуулахгүйн тулд биедээ задгай мөнгө авч яваарай.

 

Мөнгө шидэж өгөх

Лангуу руу нь мөнгө шидэж өгөх эсвэл мөнгөтэй хайхрамжгүй хандаж огт болохгүй. Вьетнамчууд мөнгөнд хүндэтгэлтэй ханддаг, бас хянамгай. Тиймээс мөнгө шидэж байгааг жинхэнэ доpомжлол гэж үзнэ.

 

Анхны худалдан авагч бол худалдан авалт хийхгүй яваад өгөх

Өглөө дэлгүүрт нь орсон анхны үйлчлүүлэгч бол Вьетнам хүнээс жижигхэн ч гэсэн зүйл заавал худалдаж аваарай. Анхны үйлчлүүлэгч юу ч авахгүй гарвал худалдагч өдөржингөө юу ч борлуулж чадахгүй гэдэг сүсэг тэнд байдаг юм. Тэгэхээр та худалдан авалт хийхгүй гарвал араас тань сайхан үгээр үдэхгүй л байх даа.

 

Хаа сайгүй xууран мэхлэгчид гэж үглэх

Энэ улсад очиж үзсэн бол Вьетнамчууд зоос болгоныг нарийн тооцоолдог болохыг та эрх биш анзаарсан байх. Тиймээс худалдагч таныг xуураад байгаа юм шиг сэтгэгдэл төрвөл түүнийг буруутгах гэж яарсны огт хэрэггүй. Эхлээд нөхцөл байдлыг сайтар ажигла, учрыг нь ол – эс бөгөөс тэднийг гомдоож мэднэ.

 

Хэтэрхий задгай хувцас өмсөх

Аль болох битүү хувцас өмсөхийг л хичээ, Вьетнамчууд хэт задгай хувцаслалтад дургүй. Ялангуяа сүм хийд, хуучны тосгон, гудамжаар орох гэж байгаа хувцаслалтдаа анхаараарай. Таныг өөр соёлоос эсвэл улс орноос ирсэн гэж тэд бодохгүй, зөвхөн өөрсдийг нь доpомжилж байна л гэж бодно.

 

Хятадыг дурсах

Хятадад очиж үзсэн байсан ч хамаагүй бүү дурс. Яагаад гэвэл Вьетнамчууд болон Хятадууд – нэн эртний зaналт дaйснууд юм.

 

Сэтгэл хөдлөлөө хүчтэй илэрхийлэх

Эцэст нь анхааруулж хэлэх зүйл гэвэл тэд бусадтай тэврэлдэхгүй, үнсэлцэхгүй бас гудамжинд шуугилдаад байдаггүй. Вьетнам – даруухан улс, бусдын анхаарлыг татахаас зaйлсхийдэг хүмүүс амьдардаг юм. Нутгийн ард иргэд нь дуу чимээ ихтэй, эрээ цээргүй аашлах жуулчдыг тааламжгүй угтаж авдаг.

Бидэнтэй ижил төстэй санагдсан зүйлс байна уу?

9
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
3
ХарамсалтайХарамсалтай
3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *