Солонгосчуудын амьдралын хэв маягийн талаар урьд нь хэзээ ч сонсож байгаагүй сонирхол татам 16 баримт

0

Жуулчид Өмнөд Солонгосыг тусдаа нэгэн гариг шиг гэдгийг мэднэ. Зарим нь гарцаагүй зүйлээр (жишээ нь, чамин хоол хүнс) нь мэддэг бол, бусад нь зөвхөн тэнд амьдарч байсан туршлагынхаа хүрээнд мэддэг. Үүнд гоо сайхны хэмжүүр, хүүхдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлдэг эсэх, мөн коллежийн боловсрол зэрэг зүйлс багтана.

Бид Солонгосчуудын амьдралын хэв маягийг гүнзгий судлаж, сонирхол татам дадал зуршил, дүрэм журам болон уламжлалуудыг олж мэдсэнээ та бүхэнтэй хуваалцахаар шийдлээ.

1. Солонгос эмэгтэйчүүд өвдгөн дээрээ бүтээлэг тавьж суудаг

Хэдийгээр гадна болон дотор дулаахан байсан ч гэсэн олон Солонгос эмэгтэйчүүд өвдгөн дээрээ заавал бүтээлэг тавьдаг. К-поп одууд, ТВ шоуны зочид болон жирийн хүмүүс кафе, ресторан болон бусад олон нийтийн газарт дээр дурдсанаар өвдгөн дээрээ бүтээлэг тавьдаг байна. Тэд богино юбка өмссөн үедээ биеийнхээ ил гарсан хэсгүүдийг ил гаргахгүйн тулд ингэдэг бөгөөд энэ нь хувийн орон зайгаа хамгаалж буй хэлбэр аж. Учир нь бүтээлэг бол даруу зан чанарын билэг тэмдэг юм.

© ARIRANG K-POP / YouTube

 

2. Эмэгтэйчүүд инээхдээ амаа халхалдаг

Өмнө нь эмэгтэйчүүдэд инээх нь тийм ч эмэгтэйлэг шинж биш гэж заадаг байжээ. Ямар нэгэн зүйл тэднийг инээхэд хүргэх үед харцаа бууруулах юм уу эсвэл инээмсэглэж буйгаа нуудаг байв (одоо тэд зөвхөн сүүлийнхийг нь хийдэг болсон). Хэрэв та Солонгос эмэгтэйг амаа халхалж байгааг олж харах юм бол, тэр эвшээж байгаа хэрэг биш бөгөөд харин гарцаагүй инээж байгаа гэсэн үг юм.

© AN Images/Shutterstock.com

 

3. V болон S шугамнуудаар эмэгтэйчүүдийн бие үнэлэгддэг

Хурц эрүү буюу V-шугам. Илүү дэгжин харагдуулдаг учраас охид болон залуусын аль аль нь үүнийг хамгийн тохиромжтой гэж үздэг. Харин S-шугам бол эмэгтэй хүний биеийн гаднах хэлбэр бөгөөд элсэн цаг шиг биеийн хэлбэрийн илүү нарийхан хувилбар гэж ойлгож болно. Хэрэв Солонгос эрэгтэй таныг гоо үзэсгэлэнтэй V болон S шугамтай гэж хэлэх юм бол, энэ нь таны эрүү болон биеийг хэлж байна гэж ойлгоорой.

© pexels, © pexels

 

4. Бүх жолооч нар сoгтууруулах ундааны тест өгөх ёстой

Орой, тэр дундаа баасан болон бямба гарагт Солонгос цагдаа нар замын нэг талыг хааж, таксины жолооч нараас бусад жолооч нарыг шалгадаг. Та эргүүлийн машин харах юм бол, машинаа зогсоож, цонхоо онгойлгоод, сoгтууруулах ундааны тест өгөх ёстой.

Торгууль таны цусан дахь алкохолын хэмжээнээс хамаарна: 0.05-0.10 бүхэл байвал, 1400-2800 америк доллар. Тэд танд зөвхөн 400 мл шар айраг эсвэл нэг хундага сөжү ууж болно гэж хэлнэ.

© Seoulite / Pikabu

 

5. Та борооны улиралд дотор байж болохгүй

Солонгост борооны улирал 7-8 сард эхэлдэг. Заримдаа энэ үеэр үер болдог. Гэхдээ машинууд болон хүмүүс устай байсан ч гэсэн явсан хэвээр байдаг. Хүмүүс шүхэр их хэрэглэнэ. Солонгос эмэгтэйд тохиолдож болох хамгийн таагүй зүйл бол түүний үс нь норж, нойтон болох явдал юм.

 

6. Эмнэлгүүд нь үнэхээр сайн хоолтой

Өдөр бүр Солонгосын эмнэлгүүдэд тогтмол өөр өөр төрлийн хоолуудаар үйлчилдэг бөгөөд уламжлалт зуушинд нь хясаатай шөл, шингэн будаа, хүнсний ногоотой шарвин болон кимчи дагалдана.

hhwang.ru / Instagram

 

7. Хичээлийн жил 3-р сард эхлэх бөгөөд оюутнууд лекцэнд суух эрхийн төлөө тэмцдэг

Коллеж эхлэхийн өмнө оюутнууд тэнхимд тусгай сургалтанд заавал хамрагдах шаардлагатай байдаг. 2 өдөр нэг шөнө үргэлжлэх бөгөөд эхний жилүүдэд коллежийн түүхийг судлаж, бие биенийгээ таньж мэддэг. Гэхдээ оюутнуудын хэлж байгаагаар энэ нь зүгээр өнгөц далдлалт гэнэ: дээд курсын оюутнууд залуу үедээ хэрхэн зугаацах болон маргааш өглөө нь үргэлжлүүлэн хичээлээ яаж хийхийг заадаг.

Солонгосчууд сурахыг хүсэж буй дамжаагаа сонгож, хувийн хуваариа гаргадаг. Лекцэнд суух суудлын тоо хязгаартай: нэг суудлын төлөө нэгэн зэрэг 60-100 хүн хоорондоо өрсөлддөг. Гэхдээ ихэнх алдартай ангиуд хэдхэн минутын дотор дүүрдэг тул, та маш хурдтай байх ёстой. Та оюутны хотхон эсвэл идэж, сурч, мөн тоглох боломжтой компьютерын клубт эдгээр ангиудад бүртгүүлэх боломжтой.

© hhwang / Pikabu

 

8. Тэд барби хүүхэлдэйний оронд К-под оддыг худалдаалдаг

Та алдартай К-поп дуучдын жижигрүүлсэн хувилбаруудыг аль ч дэлгүүрээс худалдаж авч чадна. Доорх зургаас та BTS хамтлагийн гишүүдийг харж байна.

dalgilove / Instagram

 

9. Хэмнэлт хийхийг хүсэж буй жуулчид саунд байрлаж болно

Солонгост олон нийтийн халуун усны газар эсвэл сауныг “Jjimjilbang” гэж нэрлэдэг. Эдгээр газрууд 24/7 нээлттэй байдаг бөгөөд үйлчлүүлэхэд ердөө 7 долларын үнэтэй. Тийм болохоор богино хугацаагаар энэ улсад аялахаар ирсэн жуулчид саунд байрлахыг хичээдэг байна. Түүнчлэн, орон нутгийнхан ажил эсвэл том үдэшлэгийн дараа эрч хүчээ сэргээхээр энэ газарт ирдэг. Орох үед чинь таны толгойд “Yangmeori” эсвэл “Хонины толгой” гэх зэрэг алчуурнуудыг тавьж өгнө. Дотроо буйдангууд болон хүүхдүүдэд зориулсан тоглоомын өрөөнүүдтэй.

© Seoulistic.com / YouTube

 

10. Хэрэв үерхэж байгаа бол Солонгосчууд эсрэг хүйсийнхээ хүнтэй ярилцдаггүй

Өмнөд Солонгост ихэнх хүмүүс эрэгтэй болон эмэгтэй хүн сайн найзууд байх боломжтой гэдэгт итгэдэггүй. Иймд эрэгтэй болон эмэгтэй хүн үерхэж эхэлбэл, эсрэг хүйсийнхээ найзтай урт хугацаанд холбоо барьж, уулздаггүй байна.

© Oh my Venus / KBS

 

11. Тэд 11-р сарын 11-ийг хайрыг өдөр болгон тэмдэглэдэг

Энэ баярыг “Pepero Day” гэж нэрлэдэг – өөр өөрөөр мөсжүүлсэн амтат иштэй талхны нэрээр нэрлэсэн бөгөөд тэд энэ өдрийг 11-р сарын 11-нд тэмдэглэн өнгөрөөдөг. Хосууд бие биедээ эдгээр иштэй талхнуудыг өгч, тоглодог: тэд иштэй талхны хоёр захаас хазсаар бага хэсэгтэй үлдсэн нь ялагч болсон гэж үздэг. Эдгээр бэлэгнүүдийг зөвхөн хайртай хүндээ гэлтгүй, мөн найзууд болон хамаатнууддаа өгч болдог.

Энэ баярыг “Lotte”-ийн зүгээс зохиосон гэж үздэг байна. Учир нь эдгээр иштэй амттаныг энэ газар хийж, борлуулдаг. Ямар ч байсан энэ баяр тэдний соёлын нэг хэсэг болсон гэж хэлэхэд болно.

© exploring_southkorea / Instagram

 

12. Солонгос эрэгтэй өөр шиг нь туранхай биш эмэгтэйтэй болздоггүй

Өмнөд Солонгост та эмэгтэй нь эрэгтэйгээсээ өндөр эсвэл том биетэй хосуудыг олж харахгүй. Хамтрагчаа сонгоход маш хатуу дүрэм үйлчилдэг. Тухайн хүн хэр сайн потенциалтай эсэхээс үл хамаараад, эрэгтэй хүн өөрөөсөө хүнд жинтэй эмэгтэйтэй болздоггүй. Охидууд өөрөөсөө намхан залуустай болздоггүй бөгөөд үүний зэрэгцээ, нас болон цусны бүлэг ч гэсэн чухал нөлөө үзүүлдэг.

© pexels

 

13. Солонгосчууд гараа дулаахан байлгах дуртай

Хэрэв та Солонгос үсчний газар, гоо сайхны салон эсвэл бусад газруудад очих юм бол, танд гар дулаацуулагчийг гарцаагүй санал болгоно. Хэдийгээр тухайн барилга сайн халаагуурын системтэй байсан ч гэсэн.

© love korea / YouTube

 

14. Сургуулиудад эцэг эхчүүд эргүүл хийдэг

Өдөр бүр 2 эцэг эх сургуулийг шалгадаг: тэд сургалтын үйл явцыг хянаж, бүх зүйл хэвийн байгаа эсэхийг шалгана. Мөн эцэг эхчүүд сургуулийн хоолыг амталж, хүүхдүүд нь хэр эрүүл хоол хүнсээр хангагдаж байгааг шалгаж үздэг. Аавууд болон ээжүүд сургуульд эргүүл хийхдээ дүрэмт хувцас өмсөж, хийх зүйлсийнхээ хуваарийг гаргадаг бөгөөд энэ нь тэдний зайлшгүй хийх ёстой зүйлс гэж ойлгож болно. Мөн сургуулиудад эргүүлд гарч буй эцэг эхчүүдэд цайны цагаараа амрахад зориулсан тусгай өрөө байдаг.

© love korea / YouTube

 

15. Солонгос эцэг эхчүүд үргэлж хүүхдүүдээ дагадаг

Солонгос гэр бүлүүдэд түгээмэл ажиглагддаг зүйл бол аавууд нь ажил хийж, ээжүүд нь хүүхдүүдээ өсгөдөг: тэд энэ үйл явцаас болоод, хувийн амьдрал болон ашиг сонирхлоо гээдэг байна. Хүүхэд юу хийх нь хамаагүй бөгөөд ээжүүд үргэлж тэдний бүх зүйлд идэвхтэй оролцох ёстой байдаг.

Солонгост урт хугацаагаар амьдарч буй блоггер энэ түүхийг хэлж өгсөн юм, “Өмнө нь миний охин ууланд ганцаараа очдог байсан бол, одоо би түүнтэй хаа сайгүй хамт явах ёстой.” Тэр саяхан надаас асуусан, “Таныг үрчилж аваагүй гэдэг үнэн үү?” Солонгосчууд жинхэнэ ээж нь өөрийнхөө хүүхдүүдэд хайхрамжгүй хандаж болохгүй гэж боддог бөгөөд тэднийг өөрийнхөөрөө явахыг нь зөвшөөрдөггүй.” Үүний дараа блоггер хаана ч гэсэн охинтойгоо хамт байх ёстой болсон байна. Бүр охин нь оролцсон шоуны зураг авалтыг хийх үеэр ч гэсэн.

© kornnphoto/Shutterstock.com

 

16. Тэдэнд унтахын тулд нам гүм болон харанхуй орчин хэрэггүй

Солонгос хүүхдүүд төгс нам гүм орчинтой, харанхуй өрөөнд орондоо ордоггүй. Тэдэнд гэрэлтэй, дуу чимээтэй өрөөнд унтахыг заадаг. Яагаад гэвэл энэ бол хүүхдийн мэдрэлийн системийг илүү хүчирхэг болгох арга зам юм. Тэд насанд хүрэх үедээ галт тэрэг эсвэл автобусанд явах буюу богино хугацаанд эрч хүчээ нөхөж чадна. Солонгосчууд ер нь бол хаана ч, ямар ч нөхцөлд унтаж чаддаг хүмүүс юм.

© love korea / YouTube
39
ГайхмаарГайхмаар
11
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
3
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *