Энэтхэгийн нэгэн фермер бүх насаараа цуглуулсан мөнгөө төмөр саванд хийж хадгалдаг байжээ. Даанч харамсалтай нь морин шоргоолжнууд мөнгөтэй сав руу нь орж юу ч үгүй болтол нь идэж орхисон байв!

0

Морин шоргоолжнууд бүх насаараа хадгалсан мөнгөн хуримтлалыг нь юу ч үгүй болтол нь идэж орхисныг фермер олж мэдсэн нь хамгийн сэтгэл өвтгөм мөч байв. Энэ явдал Энэтхэгт болсон бөгөөд Кришна дүүргийн Милаварамд гахайн аж ахуй эрхэлдэг энэ эр бүх мөнгө нь морин шоргоолжны дaйралтаас болоод юу ч үгүй болсон байхыг олж харжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар 37 настай Бижили Жамалаяяа ойролцоогоор 14,000 доллартай тэнцэх хэмжээний мөнгийг шинэ байшин худалдаж авах эсвэл мөрөөдлийнхөө байшинг өөрийн гараар барихдаа зарцуулахаар хадгалж байсан гэнэ. Тэрээр мөнгөө олон жилийн хугацаанд төмөр хайрцагт хадгалсаар ирсэн ч, болсон явдлыг хараад шоконд оржээ.

Тэр төмөр хайрцгийг мөнгө хадгалахад найдвартай гэж бодсон байна

Бижили 14,000 долларыг өөрийнхөө хувийн бизнест зарцуулах шаардлагатай болсон тул, төмөр хайрцгаа онгойлгохоор шийджээ. Удалгүй тэрээр хадгалж байсан мөнгөн хуримтлал нь газраар нэг хөглөрсөн байхыг олж харахын зэрэгцээ, 7000 доллар орчмыг нь морин шоргоолж юу ч үгүй болтол идсэнийг мэджээ!

 

Гэр бүлийнхээ гишүүдийн туслалцаатайгаар Бижили газарт хөглөрсөн мөнгө тус бүрийг ашиглаж болох эсэхийг шалгаж үзсэн байна

Нөгөөтэйгүүр, түүний хөршүүд орон нутгийн цагдаагийн газарт хүүхдүүд нь мөнгөөр тоглож байгааг хармагцаа мэдээлэл өгчээ.

Холбогдох газрын ажилтнууд ирэхэд Бижили багагүй хугацаанд өөртөө тохиолдсон асуудлын талаар хэлж тайлбарласан байна. Мэдээллийн сайтуудын мэдээлж буйгаар цагдаа нар Бижилигийн энэ их хэмжээний мөнгөний эх сурвалжийг олж илрүүлэхээр ажиллаж байгаа гэнэ.

 

Бичлэг үзэх:

Уг явдал төд удалгүй сошиал медиад олон хүний анхаарлыг татах болсон бөгөөд зарим интернет хэрэглэгчид үүссэн нөхцөл байдалд банкны зүгээс туслалцаа үзүүлж болох талаар санал сэтгэгдлээ илэрхийлжээ. Нөгөө талаасаа олон интернет хэрэглэгчид мөнгөө төмөр хайрцагнаас илүү банкинд хадгалах нь найдвартай гэж зөвлөсөн байна.

15
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *