Залуу бүсгүй нүднийхээ цөцгийг хар өнгөөр будуулахыг хүсжээ, гэвч эцэст нь тэр бараг л сохор болохоо шахсан байна

1

Польшийн Варцлав хотод амьдардаг Александра Садовска (Aleksandra Sadowska) алдартай болохын тулд өөрийнхөө эрүүл мэндээр хохирох шахав. Тэрээр реп дуучин Попек шиг (тэрээр нүднийхээ цөцгийг хар өнгөөр будсан) болохыг мөрөөддөг байжээ. Гэвч мөрөөдөл нь түүний хүссэнээр болсонгүй, бараг л хараагүй болж хоцорчээ. Гоо сайхны мэс заслын дараа бүсгүйн нүд их өвдөж байсан бөгөөд энэ тухайгаа мастердаа хэлэхэд өвчин намдаах эм уухыг зөвлөжээ. Мэс заслын дараа мэдрэгдэх өвчин бол хэвийн зүйл гэж мастер нь хэлсэн байдаг. Өвчин намдаах эм бүсгүйд тус болсонгүй, нөхцөл байдал улам бүр дордсоор түүний хараа эрс муудсан байна.

Үүнийг мастерын мэргэжлийн алдаа гаргасан гэж үзсэн бөгөөд тун удахгүй хорих ял шийтгэл оногдуулах нь тодорхой болов.

© anoxi_cime / instagram

Өнөөдрийн байдлаар Александрагийн баруун нүд нь юу ч харж чадахгүй болжээ. Эмч нарын хэлснээр, тун удахгүй зүүн нүд нь ч мөн харахаа болино гэжээ. Уг хэргийг шалгаж байх явцад нэгэн хөдлөшгүй баримтыг тогтоож чадсан нь уг үйлчилгээг хийсэн мастер маш том алдаа гаргасан байв. Энэ нь шивээс хийхэд ашигладаг черниль нь нүдний шингэнтэй урвалд ордог бөгөөд тэрээр үүнийг тооцоогүй байжээ. Өмгөөлөгчдийн батлан хэлж байгаагаар, шивээс мастер урьд өмнө нь ийм үйлчилгээ үзүүлж байгаагүй, тэр үедээ зүгээр л туршиж үзье гэж бодсон нь тодорхой гэжээ.

© anoxi_cime / instagram

Александра өөрийгөө маш том хохирол амссан гэдгээ хүлээн зөвшөөрч эдгэх ямар ч боломжгүй гэдгээ ч мэдэж байгаа. Тэр тун удахгүй сохор болно. Гэхдээ тэрээр сэтгэл санаагаар унасангүй, бүсгүй жирийн амьдралаараа амьдарсаар л явна. Алдаа гаргасан мастер ч өөрийнхөө салондоо ажлаа хийгээд л сууж байна, пирсинг, шивээсээ хийгээд л… Түүний хувьд ч амьдрал үргэлжилсээр. Александра энэ аймшигтай хэрэг шийдэгдэхийг 4 жил хүлээж байна. Мастер өөрийгөө буруугүй гэж үзэж байгаа ч гэлээ тун удахгүй түүнийг шүүхэд дуудна.

© anoxi_cime / instagram

 

 

1.

© anoxi_cime / instagram

 

2.

© anoxi_cime / instagram

 

3.

© anoxi_cime / instagram

 

4.

© anoxi_cime / instagram

 

5.

© anoxi_cime / instagram

 

6.

© anoxi_cime / instagram

Та ч бас ямар нэгэн эрсдэлтэй алхам хийхээр төлөвлөж байгаа юм биш биз? Дуртай зүйлээ хийж болох ч хянуур болгоомжтой байхыг сануулж байна. Энэхүү нийтлэлийг Share хийж бусдад анхааруулга өгөөрэй.

36
ТэнэглэлТэнэглэл
25
ХарамсалтайХарамсалтай
15
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Darhan Erka

    Darhan Erka

    2020/03/08 at 18:40

    За за баяр нь болж байгаан байна болий доо

  2. Dogsom Dolgor

    Dogsom Dolgor

    2020/03/08 at 20:05

    Uuruu haramsahgvi b.a gene aimaar ym be nvdgvi bolchihood sonin setehvvtei hvmvvs baih ym da . 😥

  3. Monhoo Monhbileg

    Monhoo Monhbileg

    2020/03/08 at 21:08

    Hha hud hud

  4. medrel maliig sohor turvvlchihsen bol ene arai uurig bodoj setgeh bhdaa

  5. Michidmaa Mandah

    Michidmaa Mandah

    2020/03/08 at 21:15

    yamar aimar yum bee

  6. Otgon Suvdaa

    Otgon Suvdaa

    2020/03/08 at 21:17

    sonin ym sonirhoh ym zarim.nudee yj awj.uldeydaa gj bodol bolj bhad zarim.sn.duraarar sohopch l bh gj

  7. TSend-Ayush Sumberelmaa

    TSend-Ayush Sumberelmaa

    2020/03/08 at 21:27

    mederel muut

  8. Mendsaikhan Erkhemjamts

    Mendsaikhan Erkhemjamts

    2020/03/08 at 21:32

    Хохь нь гэхээс өөр юу хэлэх вэ

  9. Үжин Үжин Зузу

    Үжин Үжин Зузу

    2020/03/08 at 21:39

    medrel yum be neeree

  10. Buriad Gombosuren

    Buriad Gombosuren

    2020/03/08 at 21:39

    Энчин хрин эргүү мал олгой толгойтой хар мал байшд

  11. Үжин Үжин Зузу

    Үжин Үжин Зузу

    2020/03/08 at 21:40

    tiim yum bol uchnuun haraagui hun bhad zugeer buyan bolood nudee handiwlachku

  12. Buriad Gombosuren

    Buriad Gombosuren

    2020/03/08 at 21:42

    Ямр илүүдээ грсан нүдтэй ийн тэр нүдээ хараагүү хүмүүст хандивлчаач

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *