“Popeyes мийм” хэмээх бүлтэлзсэн нүдээрээ алдартай жаалхүү өдгөө том залуу болж, саяхан америк хөлбөмбөгийн аварга болжээ

0
twitter.com/CollinDieunerst

Sports Illustrated сэтгүүл бидний эртний танил болсон Popeye рестораны гадна урт үргэлжилсэн дараалалд зогсох миймийн эзэн Dieunerst Collin өнгөрсөн ням гарагт East Orange ахлах сургуулийн шигшээ багийн хамтаар улирлын сүүлчийн тоглолтоо 3 нэмэлт цаг сунган хийж, ялагдалгүй дуусгаж аварга авчээ. Түүний алдартай мийм дэлхий даяар нийт 19 сая үзэлт авч, цахим сүлжээнд хамгийн алдартай хөдөлгөөнт зургийн нэгээр нэрлэгдсэн байдаг билээ.

twitter.com/CollinDieunerst

 

twitter.com/CollinDieunerst

Sports Illustrated сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тэрбээр, “Дунд сургуульд байхад хүмүүс намайг мийм болсон хүү байна гэж их гоочилдог байлаа. Ахлах сургуульд ороод ч байдал нэг их өөрчлөгдөөгүй. Гэхдээ манай ангийнхан үүнийг маань шоглож гадуурхах зүйл биш, харин ч хөгжилтэй зүйл хэмээн хүлээн авснаар би өөрийнхөөрөө байх боломжтой болж байлаа. Хүмүүс намайг мийм хүү гэж дуудаж ирээд л надтай танилцдаг байсан” хэмээн ярьжээ.

Өдгөө 185 см өндөр, 142.8 кг жинтэй довтлогчийн байрлалд тоглодог тэрээр аваргын цомоо гардаж авсныхаа дараа алдарт миймээ дуурайж бичлэг хийгээд ч амжсан аж.

twitter.com/Jerseystar973
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *