Уран сайхны болон хүүхэлдэйн кино бүтээгчид зарим нэг жижиг сажиг зүйлсийг маш ухаалгаар бүтээлдээ нууж чадсан 15 тохиолдол

0

Анхны үзэлтээрээ л кинонд нуугдсан аливаа зүйлийг анзаарч харна гэж байхгүй. Яагаад гэвэл бид юуны түрүүнд киноны үйл явдалд анхаарлаа төвлөрүүлдэг. Давтан үзэлт, тэр бүү хэл олон зуун удаа үзэж байж л бидэнд үлдээсэн нууцуудыг эхнээс нь олж хардаг ажээ.

Нүд гэж дуран болсон үзэгчдэд бид атаархаж байгаагаа нуулгүй хэлье. Тэд олж мэдсэн зүйлээ сошиал сүлжээгээр хуваалцаж байгаа нь бидний ажлыг хөнгөвчилж өгчээ.

Ихэр Уизли нар өөрсдөө ийм чихэр хийсэн байх юм. Яг л Лорд Волдэмортын царай шиг харагдах ажээ

© Harry Potter and the Half-Blood Prince / Warner Bros. Pictures

 

“The Little Mermaid” хүүхэлдэйн киноны хурим дээр “Cendrillon” хүүхэлдэйн киноны хааныг зөвлөхийн хамт харж болно

© The Little Mermaid / Walt Disney Pictures

 

“Alice in Wonderland” киноны эхний хэдэн секундэд Саран дээрх Чеширийн муурын царайг харж болно

© Alice in Wonderland / Walt Disney Pictures

 

“Hercules” хүүхэлдэйн киноны Геркулесийн хуягт бэхлэгдсэн нөмрөг нь үнэн хэрэгтээ өргөж авсан ээжийнх нь өгсөн алчуур байсан юм

© Hercules / Walt Disney Pictures

 

“A.I. Artificial Intelligence” киноны робот хүү Дэвид ганц ч удаа нүдээ цавчдаггүй, бүхэл бүтэн киноны туршид шүү

© A.I. Artificial Intelligence / Warner Bros. Pictures

 

“Despicable Me” хүүхэлдэйн кинонд Blu-Ray логог киноны гол дүр Грю-г хүндэтгэж Gru-Ray болгон өөрчилжээ

© Despicable Me / Universal Pictures

 

“Bohemian Rhapsody” кинонд Фреддиг мөрддөг тээврийн жолоочийн дүрд дуучин Адам Ламберт тогложээ. Тэр 2012 оноос эхлэн Queen хамтлагтай аялан тоглолт хийсэн юм

© Bohemian Rhapsody / 20th Century Fox

 

“Shrek 2” хүүхэлдэйн кинонд хааны унтлагын өрөөний ханан дээр цөөрөм, гүүртэй зураг байгааг ажиглаж хараарай: Монегийн “Coin du bassin aux nymphéas” (“Сараана цэцэгтэй цөөрөм”) уран зурагт хүндэтгэл үзүүлжээ

© Shrek 2 / DreamWorks Animation, © Claude Monet / The Waterlily Pond, green harmony / National Gallery / Wikimedia Commons

 

“Spider-Man” кинонд Норман Осборн өөрийнхөө ажлаас халагдсан тушаалыг аваад гашуудлын 5 үеийг туулдаг

© Spider-Man / Columbia Pictures

 

“Big Hero 6” хүүхэлдэйн киноны хананд өлгөөтэй байгаа муурын зургийг та харсан уу? Тэр муур “Lilo & Stitch” хүүхэлдэйн киноны Стич шиг хувцасласан байгаа биз?

© Big Hero 6 / Walt Disney Pictures

 

“Alien” кинонд гардаг “Ностромо” хөлгийн компьютерын өрөөний ширээн дээр Жонси муурын зургийг харж болно. Хөлөгт амьдардаг энэ муур бүр нялх байжээ

© Alien / Brandywine Productions

 

“Toy Story 4” хүүхэлдэйн кинонд гардаг эртний эдлэлийн дэлгүүрт зарагдаж байгаа тавагны хээ нь “Brave” хүүхэлдэйн киноны Мериди омгийн бэлгэ тэмдэг юм

© Toy Story 4 / Pixar Animation Studios, © Brave / Pixar Animation Studios

 

“The Dark Knight” киноны Жокер байнга уруулаа долоодог

© The Dark Knight / Warner Bros. Pictures

Энэ нь үнэндээ Хит Лежерт хийсэн хиймэл сорвиноос болж байгаа юм. Хиймэл сорви нь байнга наалдаад байсан болохоор Хит сорвийг унагаахгүйн тулд уруулаа долоодог байжээ

 

“Moana” хүүхэлдэйн киноны Таматогийн эрдэнэсийн агуйд “Aladdin”-ы дэнлүүг харж болно

© Moana / Walt Disney Animation Studios

 

Дөнгөж саяхан л үүнийг “The Day After Tomorrow” киноноос олж мэдсэн юм. Киноны нэг дүр “Йода” гэсэн энгэрийн тэмдэг зүүжээ

© The Day After Tomorrow / Lions Gate Films

Та уран сайхны болон хүүхэлдэйн кинонуудаас ямар нууцуудыг олж харж байв?

3
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *