Тун этгээд хачин харагдах хэдий ч гоо сайхан, загварын ертөнцөд хүчээ авч, эрэлт хэрэгцээ ихтэй байгаа 10 бүтээгдэхүүн

0

Хүн гадаад төрхөө төгөлдөржүүлэхийн төлөө байнга хичээж байдаг. Үүний тулд этгээд гэж хэлж болохоор эд зүйлсийг хэрэглэнэ, этгээд хачин загварын хувцас өмсөнө. Харамсалтай нь тухайн үед алдаршиж байгаа бүх эд зүйл үр дүнтэй байж чаддаггүй. Гэхдээ ямар нэг талаараа хөгжилтэй санагдах ажээ.

Үрчлээний эсрэг шөнийн маск

id_italy

Солонгосын үйлдвэрлэгчдээс санал болгох гажиг гэмээр уг маск нь үр дүнтэй лифтингийн нөлөө үзүүлнэ хэмээгдэж байгаа бөгөөд хамгийн гол нь тогтмол хэрэглэж байж л үр дүнг үзэх нь. Уг маскыг шөнө унтахдаа тавих заавартай.

 

Сормуусны гэрэл ойлгогчтой гэрэл

electric_alli

Гэрэл ойлгогчтой сормуусны гэрлийг вьетнамын дизайнер Тэнь Фам зохион бүтээжээ. Тэрээр өөрийн бүтээгдэхүүнийг нүдэнд ямар ч хор хөнөөлгүй гэж батлан хэлж байгаа бөгөөд зүүхэд ямар нэгэн таагүй мэдрэмж төрөхгүй гэжээ.

 

Давхар эрүү засагч

evija_laivina_

Нүүрний хэлбэр болон давхар эрүү арилгах зориулалттай нэг төрлийн бариу маск юм.

 

Хөл тэгшлэх силикон наалт

krasivyie_nojki_kz

Силикон наалт нь хөлийн хэлбэр өөрчлөх зориулалттай. Хямд үнээр зарагдах уг наалт эмэгтэйчүүд төдийгүй эрчүүдийн дунд ч эрэлт хэрэгцээ ихтэй байна. Ялангуяа Хятад, Япон улсуудад сайн борлогдож байгаа ажээ.

 

Нүүр чимэх гоёл

Carina Hesper
Burcu Buyukunal

Нүүр царайг зориудаар эpэмдэглэх туршилтын гоёл гэж хэлж болно. Имма ван дер Хаак зөвхөн захиалгаар л хийдэг гоёл.

 

Хумсны хавчаар

inah_nail_art_salon

Төвөгтэй харагдах энэ хавчаар нь дөнгөж будсан хумсны будгийг гэмтэхээс хамгаалахын зэрэгцээ хурдан хатахад тустай.

 

Үстэй боолт

mulletonthego

Одоо эрчүүд загварлаг эсвэл дур булаам харагдахын тулд үсээ заавал урт ургуулах гэж зовохын хэрэггүй боллоо. Хэдхэн доллараар л худалдаж авах боломжтой. Хиймэл үсийг резинтэй боолт, панам, тэр бүү хэл бандад бэхэлсэн байх ажээ.

 

Гоёлтой линз

highlikeorg

Дизайнерууд линзийг хүртэл гоёж эхэллээ. Орчин үеийн линзийг гялалздаг чулуугаар чимсэн нь яг л жинхэнэ нулимс шиг харагдана. Цаашид аль хэр алдарших нь одоогоор тодорхойгүй байна. Ийм линзтэй хүн нүдээ эргэлдүүлэн анивчуулж ч болно. Гэхдээ байнга нүдэндээ хийхээс зaйлсхийхийг зөвлөжээ.

 

Шавар, хогон дээр хөрвөөсөн юм шиг харагдах жийнсэн өмд

Nordstrom/PRPS

PRPS брэнд “заваарсан” жийнсэн өмд худалдаанд гаргажээ. Ингэж завааруулсан өмд 400 орчим доллараар зарагдаж байна.

 

Наран шарлагад зориулсан цэлцэгнүүр чихэр

blonder_than_barbie
dianouch

Наранд биеэ жигд шарсан юм шиг харагдуулах жимсгэнийн мармеладыг Амеркт зохион бүтээжээ. Солярид биеэ шарсан юм шиг л үр дүнд хүрч байна гэж хэрэглэж үзсэн хүмүүс сэтгэгдэл үлдээжээ. Заавар ёсоор та өдөрт ердөө 2-хон чихэр идэхэд л хангалттай. Тун удахгүй таны бие наранд жигд шарсан юм шиг шоколадан бор өнгөтэй болно.

Уншигч танд дээрх бүтээгдэхүүнүүдээс хэрэглэж үзмээр санагдсан зүйл байна уу?

8
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *