Гэрийн чинь тав тухыг алдагдуулж байдаг 12 зүйл. Гэр орноо сэтгэл санаанд эерэгээр нөлөөлөхөөр зөв тохижуулаарай

2

Бидний сэтгэл хөдлөл, бодол, тэр ч бүү хэл ажлын чадамжид зөвхөн бидэнд тохиолдож байгаа нөхцөл байдал нөлөөлөөд зогсохгүй эргэн тойрон байгаа эд зүйлс ч бас нөлөөлдөг ажээ. Энэхүү үзэл бодлыг засал чимэглэлийн дизайнерууд олж тогтоогоод удаж байна, сэтгэл зүйчид ч тэдний үзэл бодолтой санал нэг. Хананы өнгө будаг, гэрэлтүүлэг, тавилга, засал чимэглэл нь биднийг сэтгэл санаагаар унагах чадалтай, эсвэл бүр эсрэгээрээ ядаргаа тайлж тайвшруулна, анхаарал төвлөрөлд нөлөөлнө.

Гэр орны чухам ямар засал чимэглэл бидний “тайван амьдралыг эвдэж” байгааг сонирхоцгооё. Бид мэдээлэл цуглуулах явцдаа улам лавшруулж гэр орноо сэтгэл санаанд эерэгээр нөлөөлөхөөр тохижуулах аргуудыг ч мөн олж мэдсэн юм.

Үндсэн өнгөний буруу сонголт

© Persson, Magnus, Per / GettyImages

Хана эсвэл том хэмжээтэй эд хогшлын засал чимэглэлийн өнгийг өөрт таалагдсанаар сонгох боловч бодит байдал дээр бидний төсөөлж байсан сэтгэл хөдлөлийг тэр болгон авчирж чаддаггүй. Өнгөний сонголтыг хийхдээ тухайн тасалгааны зориулалтыг тооцох нь ойлгомжтой: унтлагын өрөөнд тохирох өнгө галт тогоонд шууд тохирно гэж байхгүй. Ямар ч тохиолдолд болгоомжтой хандах ёстой.

  • Нарны шар өнгө – хөгжилтэй, хурц хэдий ч хүлээж авахад амаргүй. Шар өнгөтэй өрөөнд сэтгэл хөдлөлөө амархан удирдаж чадахгүй: хүүхдүүд уйлах нь элбэг, харин томчууд биеэ барьж чаддаггүй. Бор өнгө илүү найдвартай, хэрвээ хэтэрхий цэнхэр бол уйтгар гунигт автуулна, харин “шороон бор” айдас төрүүлэх жишээтэй. Цайвар саарал өнгө тайвшруулж амар амгаланг авчирдаг, хар өнгө нь сэтгэл гутралд хүргэх талтай.

 

Хоорондоо тохироогүй туяа

© lifeforstock / freepik © Onzeg / GettyImages

Зураач биш хүн нэг өнгийн хичнээн төрлийн туяа байдгийг хэлж чадахгүй, бас ялгаж харж ч чадахгүй. Гэсэн хэдий ч бидний дотоод сэтгэл өчүүхэн ч гэсэн хоорондоо тохироогүй туяаг тусгаж авч чаддаг, үүний үр дагаварт үл ойлголцол бий болно: шууд харахгүй ч гэлээ сэтгэлд нэг л таагүй мэдрэмж төрнө.

  • Тасалгааны өнгийг нэг өнгөөр дагнахгүй байсан нь дээр. Аль болох хоорондоо тохирох хурц тод өнгийг сонгохыг хичээ. Тод хурц өнгөнүүд дээр тэр болгон алдаад байдаггүй ажээ.

 

Намхан тааз

© chabybucko / GettyImages

Таазны өндөр хүртэл бидний сэтгэл санаанд нөлөөлдөг байх нь. Судалгаанаас харахад намхан таазанд “дарагдах” нь өөрийгөө хавханд орсон мэт мэдрэмж төрүүлдэг, энэ нь уран бүтээлч сэтгэлгээ, ажлын чадамжид муугаар нөлөөлөх ажээ. Харин уужим том зайтай тасалгаа нь өргөнөөр сэтгэхэд туслахаас гадна анхаарал төвлөрлийг сайжруулдаг байна.

  • Ханандаа таазны адил өнгөөр 5-7 см-ийн өргөнтэй карниз хийж болно, цонхны дээд хэсгийг аль болох таазандаа тулгаж нийт өндөрт урт хөшиг унжуулна. Ингэснээр тасалгаа илүү саруулхан харагдана. Том хэмжээтэй чийдэнгийн бүрхүүлээс татгалз, үүний оронд ханын гэрэлтүүлэг суурилуулж, намхан бөгөөд өргөн буйдан, тавилга тавина.

 

Арктай хаалга

© archideaphoto / GettyImages

Гоёмсог арк нь барилгын өнгө үзэмжийг үнэхээр нэмдэг. Том галерей, танхим, зуслангийн байшин, веранда зэрэгт сүр оруулна. Жижиг байранд арк гаргах – том алдаа, хаалга хаах, өөрийгөө хамгаалах эсвэл орь ганцаар суух боломжийг үгүй хийдэг.

  • Хаалганы аркыг “нүцгэн” үлдээх хэрэггүй, өрөөний дизайныг хүндрүүлэхгүй хөнгөн чанарын гоёмсог таславчууд орчин үед сонголт арвинтай болсон. Хэрвээ та зөвхөн арк л мөрөөдөөд байгаа бол англи хэв маягийг сонирхож үзээрэй – асуудлыг хялбархан шийдэж болно.

 

Байгалийн гэрэл дутагдах

© All rights reserved / GettyImages © ferar / GettyImages

Орчин үед өдрийн 90 хувийг тасалгаанд өнгөрүүлдэг тул нарны гэрлийн дутагдалд ордог гэсэн дундаж тооцоо бий. Нойргүйдэл, сулбагар дархлааны систем, улирлын шинж чанартай сэтгэл гутрал, энгийнээр хэлэхэд сэтгэл гутрал, нойрны хэмнэл алдагдах – байгалийн гэрэл дутагдсанаас үүдэлтэй таагүй өөрчлөлтүүд юм. Өдрийн байгалийн гэрэл сайн тусдаг өрөөнд анхаарал төвлөрөл, ажлын чадамж өндөр байдаг, өөрөөр хэлбэл бид илүү үр бүтээлтэй ажилладаг болохыг судлаачид баталжээ.

  • Хэрвээ том цонхтой байх боломжгүй бол тасалгааны дизайн, тохижилтод анхаараарай. Аль болох гэрэл гэгээтэй өнгө ашиглана, мөн толь, гэрэл ойлгодог чимэглэл тавиарай. Гялалздаг шилэн чийдэнгийн бүрхүүл, гялалзах төмөр гоёл чимэглэл, акрилан тавилга – энэ бүгд нарны гэрлийг сайн ойлгох тул тасалгаа гэрлээр дүүрээд л ирнэ. Мөн тасалгаа хоорондын шилэн хаалганууд ч тустай.

 

Цонхоор харагдах сул дүр зураг

© Ksenia Ageeva / EyeEm / GettyImages © Somyot Techapuwapat / EyeEm / GettyImages

Цонхоор харагдах хамгийн сайхан дүр зураг – байгаль. Хотын оршин суугчдад харагдах дүр зураг бол ойлгомжтой – нөгөө л нэг байшингийн барзгар хана, автомашины хөл хөдөлгөөн. Энэ бүгд анхаарал төвлөрлийг сааруулдаг, тархи энэ бүх мэдээллийг хүлээн авч гүйцдэггүй. Байнга өөрчлөгдөх дүр зураг нь тархийг ядрааж туйлдуулдаг байна. Үүнээс гадна хог новшиндоо дарагдсан гудамжны өнгө төрх яав ч өөдрөг үзэл бодолд хүргэхгүй.

  • Энэхүү асуудлыг сул сүлжсэн тааран тюль шийдэж өгнө. Таны гэрийг хөндлөнгийн хараанаас хамгаална, бас гадны өнгө төрхийг ч суллах ажээ. Хамгийн гол нь тюлийн өнгийг зөв сонгоорой, хэтэрхий хурц өнгө хэрэггүй.

 

Тохиромжгүй тасалгааны цэцгүүд

© Per Magnus Persson / GettyImages

Тасалгааны цэцэг ядаргаа тайлах, гэр бүлийн болон хамт олны уур амьсгалд эерэг нөлөө үзүүлдэг болохыг олон судалгаанд дурдсан байдаг. Мөн ногоон байгууламж ихтэй газрын хүүхдүүд илүү сайн суралцдаг болохыг эрдэмтэд баталжээ. Гэхдээ байранд тэр болгон ургамал тавиад байж болдоггүй нэг өрөө бий. Энэ бол унтлагын өрөө. Тус өрөөнд өдөр нь нүүрсхүчлийн хий, харин шөнө нь хүчилтөрөгч л ялгаруулдаг цэцэг л сонгохгүй юм бол нойрны хэмнэл алдагдаж тайван амарч чадахгүйд хүрнэ. Буруу ургамал сонговол зөвхөн бие махбодийн эрүүл мэнд төдийгүй сэтгэл зүйн эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх ажээ.

  • NASA-гаас хийсэн судалгаанаас харахад хамгийн шилдэг ургамлаар англи авиргана/клющ, загасан сүүл/сансевиер (эсвэл олны дунд “хадмын хэл” гэдгээрээ алдаршсан), зуун наст, драцен, хлорофитум буюу ногоодой, халуун орны гоёмсог цахирмаа цэцэг багтжээ. Эдгээр ногоон ургамлууд тасалгааны агаарыг цэвэршүүлнэ – хорт бодис, тоос шороо, нянг бүрэн устгаж цэвэрлээд оронд нь цэвэр агаарыг бэлэглэхийн зэрэгцээ сэтгэл санааг тайвшруулдаг байна.

 

Хямдхан даавуу

Өнгө үзэмж муутай синтетик эд зүйлс гэрийн тохижилтыг хямдхан харагдуулаад зогсохгүй мөн сэтгэл санаанд муугаар нөлөөлдөг ажээ. Сэтгэл хөдлөл болон хүлээн авах мэдрэмж нягт уялдаа холбоотой. Ширүүн, муухан чанартай даавууг бидний тархи итгэл дундуур хүлээн авдаг, яагаад ч юм тайвширч чадахгүй, өөрсдийгөө ямар нэгэн урхинд орсон мэт мэдрэмжтэй суудаг. Сэтгэл судлаачид үүнийг “харааны хүлээлт” хэмээн нэрлэжээ.

  • Гэр орондоо тав тух, амар амгаланг мэдрэхийг хүсэж байгаа бол цагаан хэрэгсэлд хэмнэлт гаргах ямар ч шаардлагагүй. Зөвхөн цагаан хэрэглэл төдийгүй өөр бусад бүтээлэг зэрэгт ч мөнгө бүү харамла. Синтетик бүтээлэг, дэрнээс татгалз, ямар нэгэн гоёл чимэглэл байгаад ч хэрэггүй. Харахад л тав тух, тайвшрал авчрах зүйл худалдан авахыг хичээгээрэй.

 

Гоёл чимэглэлд хээ хуарыг хэтрүүлэн ашиглах

© Abe.B.Ryokan / Unsplash

Ханан дээрх гоёмсог хээ хуар, тавилгын хээ угалз, нэхээстэй дэрний уут, хэлбэр дүрс бүхий хивс энэ бүгд тасалгааг амьтай болгодог, гэсэн хэдий ч хүлээн авах мэдрэмжийг хэтэрхий тайван бус болгох ажээ, тархийг “гижигдэх” нь тэр. Энэ бүх гоёл чимэглэл хоорондоо зохицохгүй байна гээд нэг бодчихвол сэтгэл санаа тайвшрахаа болино.

  • Алдаа гаргахгүйн тулд байгалийн хээ угалз сонгохыг хичээгээрэй – байгалийн гаралтай болохоор сэтгэл санаа тайвшруулахад тусалдаг. Үүнийг геометрийн зөв элементүүдтэй хослуулах эсвэл нэгэн төрлийн даавуу, өнгө дагуу сонгоно. Нэг элементтэй ч өөр өнгийн эд зүйл сэтгэлд халуун дулаан авчирдаг ажээ.

 

Овор ихтэй тавилга, эд хогшил

© IP Galanternik D.U./ GettyImages

Хог новш ихтэй байх нь ямар ч утгаараа муу гэдэг нь ойлгомжтой. Цэвэрлэгээ хийхэд хүндрэлтэй, бас бэртэл гэмтэлд ч хүргэж болзошгүй. Овор ихтэй тавилга, эд хогшил өөрийн эрхгүй айдас төрүүлдэг байна, ялангуяа коридор зэрэгт том овортой тавилга байрлуулахаас татгалзана. Хог новш цуглуулах шуналын сөрөг тал үүгээр дуусахгүй. Хог новш ихтэй гэрт үл ойлголцол гарах нь их гэдгийг судлаачид баталжээ. Ийм гэрт амьдардаг хүмүүс амархан уурладаг, хүүхдэд ч гар хүрэх магадлал нэмэгддэг.

  • Гэртээ тавилга байрлуулахдаа хүмүүс тавилга дундуур хэрхэн зөрөхөө сайтар бодолцох хэрэгтэй. Хэн ч гар, хөлөө тавилгын буланд цохих ёсгүй. Тасалгаан дундуур ямар нэгэн хүндрэлгүйгээр явж байхаар зохицуулна. Тавилгуудын байрлалыг сэтгэлдээ нийцтэл хөдөлгөж байршуулж үзэж болно. Хамгийн гол нь сэтгэлд нийцэж байх ёстой шүү.

 

Хоосон нэг өнгийн хана

© PeskyMonkey / GettyImages © Bulgac / GettyImages

Хоосон нэг өнгийн ханатай байр түр орогнож байгаа байр шиг сэтгэгдэл төрүүлдэг. Орон зайгаа “амилуулах” эрмэлзэлгүй байх нь байраа өөрийн хэмээн хүлээж авахгүй байна гэж ойлгож болох талтай. Гэр орон – зөвхөн аюулгүй бөгөөд тав тухыг мэдрүүлэх нэг сууц биш, мөн өөрийгөө хувь хүн гэдгээ мэдрэх, хөгжүүлэх газар юм.

  • Урлагийн бүтээлээр хана зэргийг чимэглэх дургүй бол тавиур өлгөж номоор дүүргэ, амьд цэцэг, тод өнгийн хээтэй ханын цаас, толь зэргийг байрлуулаарай. Тайвширч амардаг газраа сайн сана, тэр газарт юу байгааг анзаараарай.

 

Гэрэл зураг болон уран зургийг буруу өлгөх

Хананд хадаас хадаад л хэдэн зураг өлгөхөд юун их асуудал болдог юм бэ гэж бодох байх. Энэ бол зүгээр нэг ажил биш юм шүү. Зарим нэг дүрмийг баримтлахгүй бол алдаа гаргана, өөрөөр хэлбэл хананд тэгшхэн өлгөөтэй байгаа жаазтай урлагийн бүтээл нь юу юугүй дээрээс унах гэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг.

  • Зураг шалнаас ханын 140-160 см өндөр байхаар тохируулна – энэ хэмжээ нь нүдний түвшинтэй нэг байх тул зургийг харахад эвтэйхэн. Хэрвээ та хэд хэдэн жаазтай зураг өлгөж байгаа бол жааз хоорондын зай нь 5-7 см-ээс хэтрэхгүй.

Энэхүү нийтлэлийг бэлдэж байхад шинэ төрлийн мэргэжил нэмэгдсэнийг ч олж мэдсэн юм – засал чимэглэлийн дизайенерын сэтгэл зүйч-зөвлөх. Энэ мэргэжлийн хүн орон зайн зохион байгуулалтын талаар өөр ямар зөвлөгөө өгч чадах бол?

14
ГоёГоё
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Bold Deedel

    Bold Deedel

    2019/12/10 at 13:48

    Амьдралд хэрэгтэй мэдээлэл байна баярлалах

  2. Dorjhand Lhagva

    Dorjhand Lhagva

    2019/12/11 at 10:25

    ?

  3. Tuguldur Mendbayar

    Tuguldur Mendbayar

    2019/12/11 at 23:51

    Uchka Dagva unshaad uzeerei

  4. Жаргалтай Амьдрал

    Жаргалтай Амьдрал

    2019/12/12 at 08:48

    Saikhan Amidral

  5. trenzopedia

    2020/01/19 at 23:57

    really nice blog. I also write a blog on the tree that provide oxygen at night and benefit for health click here

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *