Төгс интерьерийн үндсэн 10 зарчим

1

Гэрийн тохижилт – онцгой зүйл байдаг. Заримдаа олон жилээр үргэлжлэх бол зарим тохиолдолд удам дамжин үргэлжлэх нь ч бий. Гэрийн засал чимэглэлийг хийхэд баримтлах үндсэн зарчим байдгийг мартаж болохгүй.

Та бүхэндээ мэргэжлийн дизайнеруудын өгсөн зөвлөгөөг хүргэж байна.

1. Бодлоготой үзэл баримтлал

Засварын ажлаа эхлүүлэхээс өмнө юуны түрүүнд тасалгааны үндсэн чиг хандлагыг гаргаж ирэх хэрэгтэй. Үүнийг үзэл баримтлалын чиг хандлагыг баримтлан хийнэ – зонхилох өнгө, хэв маяг, хэлбэр дүрс, ирээдүйн засал чимэглэлийн үндсэн материал. Ингээд өөрийн гэсэн үзэл баримтлалтай болсноос хойш ямар замаар явах нь тодорхой болно (ханын цаас, тавилгаа зөв сонгоно).

 

2. Өнгөний хослол

Нэг өрөөнд 4-5 өнгө байх бөгөөд үүний 3-4 өнгө нь завсрын өнгө байна. Сонгосон аливаа өнгө нь төлөв даруу байхаас бус тод хурц өнгө байхгүй. Яагаад гэвэл тод хурц өнгө хүний сэтгэл санааг тавгүйтүүлдэг, эдгээр өнгө нь ресторан, цэнгээний газруудад илүү тохиромжтой. Өөрийн гэртээ тод өнгө нэмэхийг хүсэж байгаа бол ганц хоёр чимэглэл байдлаар л тод хурц өнгө ашиглана.

 

3. Завсрын фон

Засал чимэглэл, тавилга сонгохдоо “хоосон орон зай”-г мартаж болохгүй. Завсрын өнгөөр будсан хана нь тод өнгийн тавилга эсвэл өөр бусад чимэглэлийг илүү хурцалж өгнө. Гэхдээ нүдэнд дарамт үүсгэхгүйгээр шүү дээ.

 

4. Тасалгааны зохицсон төв

Тавилгыг хана дагуулан байрлуулахад тасалгааны дунд хоосон орон зай ихээр үлддэг. Энэ бол жижиг өрөөнд илүү тохиромжтой хувилбар. Том талбайтай байранд бол төвлөрүүлж тавьсан тавилга илүү гоёмсог харагдана. Тасалгаанд амь оруулж илүү тансаг харагдахад нөлөөлнө.

 

5. Зөв бүсчилж хуваах

Зөв бүсчилж хуваасан өрөө нь тав тухыг мэдрүүлж орон зайг зөв ашиглахад тусална. Унтлагын хэсгийг өөр бусад өрөөнөөс тусгаарлахдаа даавуу, шил зэргийг бүрэн ашиглах боломжтой.

 

6. Илүүдэл чимэглэл

Чимэглэлийг аль болох багаар хэрэглэнэ. Ингэснээр орон зай хамаагүй томроод ирэх юм. Зөвхөн нэн шаардлагатай эсвэл амь оруулж байгаа зүйлийг л үлдээнэ – гоёмсог ширээний чийдэн, хэдэн гэрэл зураг эсвэл баримал, мөн тод өнгийн нөмрөг ч байж болно.

 

7. Даавуу

Олон хүмүүс дэр болон шалны хивснээс татгалздаг. Ингэснээр тав тухын хувьд ч тэр, тасалгааг бүсчлэх аргын хувьд ч тэр алдаатай болно. Тав тухыг бүрэн угтаар нь бий болгохыг хүсвэл хивс, хөшиг, дэр аль аль нь байх ёстой.

 

8. Гэрэлтүүлэг

Ширээний чийдэн, бра, унжсан гэрэлтүүлэг – энэ бүгд тав тухыг бий болгоно. Үүнээс гадна муу гэрэлтүүлэг нь ажиллах, амрах нөхцлийг бүрдүүлж чаддаггүй ажээ.

 

9. Харагдах орчин

Зураг, постер зэрэг нь нүдний харааны түвшинд байрлана. Хэт өндөрт эсвэл доор өлгөсөн зураг нь тасалгааны орон зайн тэнцвэрт байдлыг алдагдуулдаг.

 

10. Эмх замбараагүй байдал

Жижиг сажиг зүйлийг ваар эсвэл сагсанд хийснээр эмх цэгцийг бий болгоно. Мөн гэрээ чимэглэх бас нэгэн хувилбар юм. Коридор болон угаалгын өрөөнд маш тохиромжтойг анхаарна уу.

41
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2017/09/28 at 10:08

    Test

  2. Зочин

    2017/09/28 at 10:08

    Test

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *