Супер баатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ?

0

Кино зураг авалтын талбайд очиж үзэхсэн гэж мөрөөддөг хүмүүс бидэн дунд байгаа нь мэдээж. Харин супер баатрууд том дэлгэцээр гарахын өмнө яадаг вэ?

15. Hawkeye нум сумаар хэрхэн харвахыг сурч байна

Hawkeye дэлхийг харь гаригийнханаас аварсан гэж бодож байна уу? Үнэндээ бид энэ хүрэн цамцтай залууд л талархах ёстой юм шүү – хэрхэн нум сум харвахыг тэр л зааж сургасан багш.

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 1

14. Бодож байсан шиг тийм ч аймаар биш

Харви Дентийн эрэмдэг болсон нүүрийг хараад үзэгчид цочирдсон байх, харин зураг авалтын багийнханы хөх инээд нь хүрч байсан биз. Компьютер графикгүйгээр жүжигчин Аарон Экхарт салхин цэцэгтсэн юм шиг л харагдаж байлаа.

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 2

13. Avengers: Age of Ultron: Vision бол бодит

5-аас дээш насны хүүхдүүд супер баатартай киног компьютер графикаар хийдэг гэдгийг мэднэ. Энэ зургаас харахад Вижений дүр төрхийг гаргахад дан ганц компьютер графикт найдаагүйг харж болно, эцсийн гарах дүр төрх ер нь л гарсан байгаа биз?

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 15

12. The Dark Knight: Яагаад ийм нухацтай царайтай болчихов?

Киноны эхэнд гардаг дээрмийн хэсэг үнэхээр сүрдмээр, аймаар болсон. Тэр хэсгийн зураг авалт ч мөн сэтгэл хөдлөм болж байсан бололтой. Жишээ нь Жокер найруулагчтай уйтгартай гэгч нь харьцаж байхад ард нь нэг нь баясаад зогсох.

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 3

11. Жин Грейг ямар өнцгөөс авах вэ?

X-Men-ийн шинэ анги дээр гардаг Жин Грей бол агуу хүчтэн бүсгүй. Харин эндээс харахад нэг л хачирхалтай: ультра HD селфи хийлгээд зогсож байгаа нь хүчтэний ёс зүйд тохирох уу?

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 4

10. Ногоон дэлгэц – Торын ажлыг дуусгана

Тор том алхаараа даллан сансар огторгуйд нисэж байхад ард нь байгаа ногоон дэлгэц л хамаг ажлыг нь нугалж байлаа. Асгардын баатрын бодит байдал ердөө л энэ. Оскарыг ногоон дэлгэцэнд л олгомоор юм.

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 5

9. Wonder Woman хүртэл өөрийн дасгалжуулагчтай байдаг бололтой

Дийлэгдэшгүй бүсгүй хүртэл хэн нэгнээс суралцах хэрэгтэй. Гэрэл зураг дээр Галь Гадот зодооны хөдөлгөөнд сургаж байна, илүү сүртэй харагдана шүү.

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 6

8. Чалчаа жүжигчин ба найруулагч хоёр

Дэдпүүл бол ямар ч супер баатартай холбоогүй учраас түүнд найруулагчийн тусламж хэрэг бололгүй яах вэ дээ. Жишээ нь, ээлжит орлон тоглогчийг хэрхэн хэмх зодох вэ гээд л юу эс мундахав..

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 7

7. Төмөр хүнд техникийн саатал гарсан бололтой

Тони Старкт хэний ч тусламж хэрэггүй, ер нь бол Пеппер болон Жарвисаас бусдынх нь тусламж. Кинон дээр бол костюманд гар хүрээд л өөрөө өмсөгддөг, харин тайзны ард гарахаар л хүмүүсийн тусламж орохоос өөр аргагүй болдог костюм даа.

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 8

6. Хүн аалз өөрөө аюултай үзүүлбэр хийхэд хэтэрхий томдоно

Эндрю Гарфилд цуврал киногоор багагүй алдаршаад авсан, ингэхдээ ч эрсдэл үүрээгүй нь энэ зургаас харагдана. Бүх хүнд хүчир ажлаа зураг дээрх залууд даатгасан байна. Бодвол өөрөө зөөлөн буйдан дээр суугаад атга чипс идсэн шиг үйл явдлыг хөндлөнгөөс хараад сууж байсан биз.

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 9

5. Супермен өөрийнхөө бичлэгийг үзээд таашаал авч буй нь

Супермен хурдан гүйнэ, том том байшин дээгүүр ниснэ, энэ болгоны зургийг хэн ч буулгаж чадахгүй. Энэ зургаас харахад түүний тоглосон зар сурталчилгааг үзэж байгаа мэт, удахгүй Супермен баяжих биз ээ.

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 10

4. Wolverine ёстой од

Байнгын уйтгар гунигт автан явдаг Wolverine дайснаа буулгаж аваад л нэг баярладаг байх. Түүний уур уцаартай байх нь араас нь байнга дагаж яваа зураг авалтын багтай холбоотой байж болно. Түүний баатарлаг явдлыг тэд баримтжуулаагүй бол хэн түүнийг зоригтой гэдгийг мэдэх юм бэ?

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 11

3. Дэдпүүл аймшиггүй орлон тоглогчийг нам цохино

Киноны хөгжилтэй гэмээр хэсэг – хажуунаас харахад эмгэнэлтэй ч юм шиг, харин кинон дээрээ бол аймшигтай байгаа. Дэдпүүл өөрийн уур хилэнгээ хөгжилтэй хувцастай орлон тоглогчид тэр чигээр нь гаргахаар шийджээ.

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 12

2. Брюс Уэйн бүгдийг чадна

Хуучны сайхан цагт ногоон дэлгэц гэж илбийн зүйл байхгүй байхад бүгдийг плёнк дээр хийдэг байлаа. Зураг дээр анхны Бэтмений дүрийг бүтээсэн Майкл Китон, камерын эсрэг талд чухам юу болж байгаа нь түүнд сонирхолтой байжээ.

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 13

1. Ичгүүргүй хуурамч Супермен

1978 онд гарсан анхны Супермен хамгийн шилдэг нь гэж үнэлэгддэг. Кристофер Рив одоо болтол цорын ганц шилдэг Супермен. Учир нь энэ киногоор хүмүүс байхгүй зүйлийг төсөөлж зөгнөж сурцгаасан. Аз болж 70-аад онд энэ зургийг олон хүн үзээгүй нь болж.

Супербаатартай кинонуудын зураг авалт яаж хийгддэг вэ? 14

4
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *