Ер бусын үр дүнтэй арьс арчилгааны 7 нууц

3

Зун бол жилийн хамгийн нимгэхэн, салхи татуулсан хувцас өмсдөг улирал билээ. Тэгэхээр хүн бүр арьсаа гоё сайхан харагдуулахыг хүснэ, гэвч халуу шатам уур амьсгал, нарны хурц туяа арьсны асуудлуудыг үүсгэдэг. Алдартай арьс арчилгааны брэндүүдийн бүтээгдэхүүн үнэтэй боловч, тийм ч сайн үр нөлөөгүй байх нь бий.

Иймээс бид танд таны арьсыг гоё сайхан харагдуулаад зогсохгүй, ямар ч улиралд арьсандаа санаа зовохгүй байхад туслах, хурдан бөгөөд үр дүнтэй арьс арчилгааны 7 нууцыг дэлгэхээр бэлтгэлээ.

1. Хүнсний содтой гуужуулагч

Гайхалтай нь, хүнсний содыг зөвхөн гал тогоонд хэрэглэдэггүй бөгөөд толины өмнө ч гэсэн хэрэглэж болдог байна. 3 хэсэг хүнсний сод болон 1 хэсэг усны тусламжтай зуурмаг бэлтгэнэ. Нүүрээ тогтмол хэрэглэдэг савангаар угааж, цэвэрлэснийхээ дараа зуурмагаас нүүрэндээ жигд түрхэж хэрэглэнэ.

Дараа нь нүүрээ бүхэлд нь сайтар угаана. Эмзэг арьстай хүмүүс энэ аргаар нүүрээ тогтмол цэвэрлэх боломжтой.

 

2. Сахар болон давс

Давс, сахар, зөгийн бал болон кокосын тосыг хооронд нь хольж зуурмаг бэлтгэнэ. Энэ гуужуулагчийг нүүр болон биедээ хэрэглэж болно. Арьсаа гуужуулах үүднээс 7 хоногт 1-2 удаа энэ аргыг ашиглах боломжтой. Арьсны битүүрсэн нүхийг цэвэрлээд зогсохгүй батга арилгах ач тустай.

Хэрэв таны арьс хэт тослог бол зөвхөн давс болон сахраар зуурмаг хийж хэрэглээрэй.

 

3. Марулатос

Марулагийн модноос гарган авдаг уг тос нь Өмнөд Африкаас гаралтай. Тослог хүчил ихтэй бөгөөд арьсыг зөөлрүүлж, хуурайшихаас сэргийлнэ.

Уг тос арьсанд хурдан шингэх бөгөөд таны арьсыг эрүүл харагдуулна, тослог эсвэл гэрэлтсэн харагдуулахгүй гэдгийг анхаараарай.

 

4. Витамин А

Арьсны эмч нар шөнө унтахдаа найрлагандаа витамин А (өөрөөр ретинол гэж хэлдэг) амин дэмээр баялаг тос хэрэглэхийг зөвлөж байна. Гэхдээ хэрэв та хүсвэл өөрийнхөө тогтмол хэрэглэдэг тосыг уг амин дэмээр баяжуулсан ч болно. Үүний тулд тосон дээрээ хэдэн дусал розмарин эсвэл луувангийн тос хийхэд л хангалттай. Үр дүнд нь таны арьсан дээрх элдэв сорви, батга болон үрчлээс арилах юм.

Тэр тусмаа дээрх тоснуудыг хэрэглэснээр батганаас үлдсэн сорвийг асуудалгүй арилгах боломжтой. Гэвч та жирэмсэн бол өдрийн цагаар витамин А амин дэмийг агуулсан бүтээгдэхүүн хэрэглэж болохгүй гэдгийг анхаарна уу. Мөн дээрх тоснуудыг нарны хурц туяанаас арьсаа хамгаалах зорилгоор хэрэглэж болно.

 

5. Цайны модны тос

Олон судалгааны үр дүнд цайны модны тос нь арьсны бактеритай тэмцэх чадвартай болохыг баталжээ. Загатнахыг болиулж, батга гарахаас сэргийлэх ба үрэвслийг намдаах ач тустай. Иймд найрлагандаа батганы эсрэг үйлчилгээтэй шингэн гел агуулсан тос хэрэглэх нь таны арьсыг эмчлэх ба нүүрэн дээрх улаан тууралт алга болж та богино хугацаанд эрүүл арьстай болох юм.

 

6. Ваннд хэвтэх

Дараах аргаар ваннд хэвтвэл үр дүнтэй. Ингэснээр таны арьс төсөөлөхийн аргагүй зөөлхөн болох болно. 1\4 аяга овьёос, 1\4 аяга сүүний нунтаг, 1\4 аяга дурын ургамлыг хооронд нь холих хэрэгтэй.

Дээр нь 10-15 дусал ямар ч төрлийн тос хийж болох ба мөн 2 цайны халбага зөгийн бал, 2 цайны халбага биеийн тос хийгээрэй. Дараа нь ванндаа бүлээн ус дүүргэж, дээрх орцуудаа хийж хэдэн минут хүлээж, ванндаа хэвтэхэд л хангалттай.

 

7. Сахарын хэрэглээгээ багасгах

Судалгаагаар сахар их хэрэглэснээр үрчлээс үүсэх, зураас гарах, арьс өнгөө алдахад хүрдэг болохыг олж тогтоосон байна. Иймд сахарын хэрэглээ (чихэр, цагаан талх гэх мэт)-гээ багасгах хэрэгтэй аж. Оронд нь төрөл бүрийн жимс идээрэй. Жимсний найрлага антиоксидантаар баялаг учир таны арьсыг эрүүл байлгах болно.

 

Арьс арчилгааны бусад нууцуудаас:

Арьсны эмч нар арьсаа эрүүл байлгахын тулд өдөр бүр хийх ёстой зүйлсийн жагсаалтыг танд хүргэж байна.

  • Арьсаа өдөр бүр угаа. Өдөрт 1 эсвэл 2 удаа угаана. Өөрийнхөө нас болон арьсны төрөлд тохирсон арьс цэвэрлэх бүтээгдэхүүн хэрэглэх хэрэгтэй ба нүүрнийхээ будагтай хэзээ ч унтаж болохгүй.
  • Арьсаа чийгшүүл. Үр дүнд нь таны арьс гөлгөр байх ба тэр тусмаа тослог арьстай хүмүүс арьсаа байнга чийгшүүлж байх хэрэгтэй. Шүршүүрт орсны дараа чийгшүүлэх нь илүү тохиромжтой гэдгийг анхаарна уу.
  • Нарны тос өдөр бүр хэрэглэ. Үүлэрхэг өдөр байлаа ч гэсэн арьс хурц туяанд гэмтэх эрсдэлтэйг бүү мартаарай.
  • Шөнө нүдний тос түрхэж бай. Витамин А, Ц, Е болон К амин дэмээр баялаг тос хэрэглэх ёстой. Таны нүдийг үрчлээтэх болон хар толбо үүсэхээс сэргийлнэ.
  • Унтахдаа болж өгвөл хажуу талаараа унтахыг эрхэмлээрэй. Нэг байрлалаараа биш, байрлалаа сольж унтах нь арьс үрчлээтэхгүй байхад сайнаар нөлөөлдөг болохыг мэргэжлийн гоо сайханчид зөвлөж байна.

Та эдгээрээс өөр арьс арчилгааны нууцуудыг мэдэх үү? Хэрэв тийм бол сэтгэгдэл үлдээж бусадтай мэдлэгээсээ хуваалцаарай.

32
ГоёГоё
11
ГайхмаарГайхмаар
6
БурууБуруу
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. haans yaj awahuu

  2. Chimgee Dorjsvren Dorjsvren

    Chimgee Dorjsvren Dorjsvren

    2018/08/27 at 01:24

  3. Ч. Гонжийшоо

    Ч. Гонжийшоо

    2018/08/27 at 09:22

    Barbie Barbie

  4. хаку

    2019/12/08 at 08:39

    mash goy arga bnaa 14 nastai huuhed boloh bolvuu

  5. хаку

    2019/12/08 at 08:39

    mash goy arga bnaa 14 nastai huuhed boloh bolvuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *