Онлайнаар худалдан авалт хийхээсээ өмнө сайтар бодох хэрэгтэй гэдгийг батлах 20+ гэрэл зураг

0

Шоппинг хийх үед бид бүгдээрээ интернетийг хамгийн сайн сонголт гэдэгтэй бүрэн дүүрэн санал нийлнэ. Үнэн хэрэгтээ интернет худалдан авалт маш олон ач тустай. Та урт дараалалд хүлээж зогсох ямар ч шаардлагагүй. Та тав тухтай гэртээ байх үедээ л хүссэн зүйлээ өөрийн болгоод авчихна. Мэдээж хэрэг, энэ нь эдийн засагт хэмнэлттэй шүү дээ.

Гэвч үүнд сул тал ч бий. Заримдаа худалдан авагч нар төсөөлж байсан зүйлээ гар дээрээ хүлээж авдаггүй. Ихэвчлэн хувцастай холбоотой ийм асуудал тулгардаг. Ийм нөхцөл байдалд орохгүйн та худалдан авалт хийхийнхээ өмнө сайтар нухацтай бодох ёстой. Мөн хүмүүсийн тухайн бараа, бүтээгдэхүүнд өгсөн үнэлгээг нягталж үзэхэд гэмгүй. Ингэх аваас таны захиалга ирэхэд та уурлаж бухимдахгүй.

Бид та бүхэнд онлайнаар худалдан авалт хийж захиалгаа хүлээж авах үед тэдгээр нь төсөөлснөөс нь тэс өөр зүйл байсныг харуулах 25 фото зургийг хүргэж байна. Бонус хэсэгт байгаа зургийг үзэхээ бүү мартаарай. Танд энэ мэдээ таалагдана гэж найдъя!

1. “Хөөе, миний худалдаж авсан даашинзад ямар нэгэн зүйл буруу байх шиг байна.”

© Unknown / Imgur

 

2. “Тэд миний захиалсан өнгийг хүртэл явуулаагүй байна шүү дээ…”

© r/funny / Imgur

 

3. Тэд ядахдаа ижилхэн материалаар хийчихэж болоогүй л юм байх даа

© fialhokams / Twitter

 

4. Хувцас хүн бүрд сайхан зохидоггүй бололтой

© niyalynne17 / Twitter

 

5. Хүйтний улиралд догь харагдмаар байна уу? Тэр лав өнөөдөр зорилгоо биелүүлж чадсангүй

© aeciodepapelao / Twitter

 

6. Та ялгааг нь олж харж байна уу?

© Unknown / Imgur

 

7. “Тэд надад хэлэхдээ үүнийг арьсаар хийсэн гэсэн… тэгээд л би тэдэнд итгээд авсан.”

© Unknown / Imgur

 

8. Түүний царайнаас юу гэж хэлэх гээд байгааг нь та эрхбиш ойлгож байгаа биз ээ

© ps_sonikar / Twitter

 

9. “Энэ уг нь гүнжийн даашинз байх ёстой байсан юм. Оронд нь тэд над руу аварга манжин илгээжээ.”

© aline_433 / Twitter

 

10. “Би дэгжин харагдахыг хүссэн юм… Яахав дээ, гэхдээ нэг ч гэсэн унтлагын хувцастай боллоо.”

© Unknown / Imgur

 

11. Таны мөрөөдөл биелсэн үү? Би лав тэгж бодохгүй байна…

© DedaAladim / Twitter

 

12. Тийм ээ, тэд зураг дээрх даашинзыг бодит байдал дээр нэг бүрчлэн урлажээ

© hazoew / Imgur

 

13. Би жийнсэн өмдөө өмсөх болгондоо өндөр өсгийт өмсөөгүй юм шиг мэдрэмжийг авах бололтой

© GeorgeRiggall / Twitter

14. Ийм адилхан байна гэж бас байдаг аа? Цэвэр давхцал гэж л энэ байх

© deathvalley / Imgur

 

15. Охид бүсгүйчүүд ээ, онлайн худалдан авалт хийж санхүү, сэтгэл санаагаараа бүү хохироорой

© francescurrier / Twitter

 

16. Энэ даашинзны хувьд тэд гоёл чимэглэлийг нь гайхалтай орлуулжээ

© Modoor / Imgur

 

17. Хэн ийм байна гэж бодохов дээ? Бариу загвартай хувцаснууд хүртэл захиалгаар ирэхдээ яг зураг шигээ байдаггүй юм

© Jujubando_ / Twitter

 

18. Бие барьсан загвартай даашинз. Хятадад үйлдвэрлэв

© hazoew / Imgur

 

19. Төгсөлтийн баяртаа зориулж ийм даашинз захиалсан боловч, эцэст нь дундад зууны загвартай даашинз хүлээж авлаа

© sariarenee / Twitter

 

20. Өөрийн биеэр өмсөж үзээгүй байж, онлайнаар худалдан авалт хийхийнхээ өмнө сайтар бодож үзэх ёстой шалтгаан:

© hazoew / Imgur

 

21. Үүнийг үнэн гэдэгт итгэх арга алга

© ThatChickSadie / Twitter

 

22. Дотуур өмд үү эсвэл хөлийн хуруунд зориулсан оймс уу?

© SlantedGooch / Imgur

 

23. Үнэн түүх: хэрэв тухайн зүйл хямдхан байвал, сэжигтэй л гэсэн үг!

© Morgan_Morris29 / Twitter

 

24. Гунигтай бодит байдал…

© Unknown / Imgur

 

25. Гэвч хүмүүс бид одоог хүртэл нөгөө л нэг алдаагаа давтсан хэвээр байна

© _jacberry / Twitter

 

Бонус: Гэгээтэй талыг нь олж харъя – таны онлайн худалдан авалтаас үр шимийг нь хүртэх өөр хэн нэгэн байж л таараа… Гайхалтай таарч байна!

© Unknown / Imgur

Та онлайнаар худалдан авалт хийж байсан уу? Төсөөлөл болон бодит байдал хоёр хоорондоо тохирч байсан уу?

15
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Badmaa Badraa

    Badmaa Badraa

    2020/04/22 at 10:07

    Үнэн шүү 2 шал угаагч авахад 2 лаа эвдэрлээ муу бараа г онлайнаар зардаг ём байна

  2. Bymbasuren Bymbaa

    Bymbasuren Bymbaa

    2020/04/22 at 11:09

    On lain gedeg chin itgel unemshilgui hulhinii baraa l avna shuu dee mongold bol buur ch uneedtei yg l iim ym bolj baigaa ym chin

  3. Uchral Uchka

    Uchral Uchka

    2020/04/23 at 03:50

    Ghde ene hvmvvs oorsdoo ymarc biyiin galbirgum 😂

  4. Энхтөр М.

    Энхтөр М.

    2020/04/23 at 13:25

    Эхлээд тураасай😂😂😂😂

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *