
Жишээ хэлэхэд “The Mandalorian” цуврал киноны Йода хүүхэлдэй байна л даа. Уг бүтээл дэлгэцээр гарсны дараа үзэгчид бяцхан амьтныг ихэд өхөөрдөх болжээ. Нэгэнт бизнес хийж байгаа газар юу гэж энэ боломжийг алдах уу? Hasbro тоглоомын компани боломжийг ашиглахаар шийджээ.

Тэдний ч зөв байж, худалдан авагч огт тасарсангүй. Уг компанийн борлуулалт ч 70 хувиар өссөн. Йода уг нь хэдэн арван жилийн түүхтэй дүр шүү дээ.

2019 онд найруулагч Гай Ричи үзэгчдэд “The Gentlemen” бүтээлээ толилуулсан. Киноны үйл явдлаас гадна үзэгчид хувцасны зураачийг өндрөөр үнэлжээ. Энэ удаад дүрүүд британи хэв маягаар хувцасласан байсан юм.

Колин Фаррелийн дөрвөлжин хээтэй спорт хувцас үзэгчдэд хамгийн их таалагджээ. Загварын интернэт сэтгүүлүүд иймэрхүү байдлаар яаж гоёхыг зааж, зөвлөж эхэлсэн гэдэг. Даанч уг гоёлыг зөвхөн захиалгаар оёсон байсан тул гүйж гараад дэлгүүрээс худалдаж авах боломжгүй байв.
Үнэндээ Lonsdale компани их хэмжээгээр үйлдвэрлэхээс өмнө л боломжгүй байсан юм. Уг компани “жентельмэнд зориулсан спорт хувцас”–ыг танилцуулж үзэгчдийн сэтгэлийг амраав.

“Squid Game” киног үзсэн үзэгч болгон сэтгэл хангалуун үлдэж байлаа. Тэр дундаа Далгон чихрийн дүрсийг хугалахгүй салгах тэр хэсэг илүү гүн үлджээ. Сошиал сүлжээгээр ч энэ амттаныг салгахыг оролдох маш олон бичлэгүүд тавигдах болсон.

Уг чихрийг Солонгосын чихрийн Segyero Dalgona үйлдвэр үйлдвэрлэдэг бөгөөд кино гарахаас өмнө тийм ч алдартай биш байв. Кино гарсны дараа Далгоны борлуулалт хэд дахин нэмэгдээд зогсохгүй худалдан авагчид амттанг авахаар хэдэн цагаар ч хамаагүй дугаарлаж зогсох болжээ.

Найман талт саравчтай малгай эртнээс уламжлалтай ч саяхнаас улам алдаршиж эхэлсэн юм. Үүний гол “буруутан” нь “Peaky Blinders” цуврал кино болно. Эрчүүдийн хувцасны сонгодог загварыг тэд амжилттай сэргээж чаджээ.

Төсөл хэдий хэр алдарших тусам “Шелбигийн хэв маяг” улам алдаршиж эрэлт хэрэгцээ өссөөр байв. 2016 онд гурав дугаар бүлэг гарахад “сонины хүүгийн малгай”–ны борлуулалт 83 хувиар өсжээ.

Бонуст нь киноноос авсан эмэгтэйчүүдийг нэрийг бэлдлээ. Жишээ нь, 2002 онд дэлхий дээр Хермиони нэртэй охид их болжээ. “Харри Поттер” кино дэлгэцээр гарахаас өмнө ийм нэртэй охид тун цөөн байсан гэдэг. Харин “Game of Thrones” цуврал киноны Кхалиси нэртэй хүн 2011 оноос өмнө ганц ч байгаагүй.

Мөн “The Hunger Games” киноны Китниссийн нэр ч адил. 2012 оноос өмнө ийм нэртэй хүн бүртгэгдэж байсангүй.
Өөр ямар уран сайхны болон цуврал кино гарсны дараа ямар нэгэн эд зүйл нь алдаршиж байсан бэ?







