Амьтдын талаарх бидний буруу ойлголтууд

0

Интернэт бол бид амьтдад хэр зэрэг хайртай вэ гэдгийн бас нэгэн нотолгоо юм. Хүмүүс интернэтээр өхөөрдөм амьтдын бичлэгийг үзэх зуураа дуртай амьтдынхаа талаарх мэдээллийг бусадтайгаа хуваалцдаг. Харамсалтай нь эдгээр мэдээллүүдийн ихэнх нь буруу байдаг бөгөөд бид заримыг нь залруулан танд хүргэж байна.

1. Нугасны гаагалах дуу цуурайтдаггүй

Энэ бол маш олон хүнд хүрсэн ташаа мэдээллүүдийн нэг. Нугасны гаагалах дуу цуурайтдаг. Дэлхий дээрх бүх дуу чимээ цуурайтаж байхад зөвхөн нугасны дуу л цуурайтахгүй байна гэдэг инээдтэй хэрэг. Нэмж хэлэхэд нугасны ганганаан тийм ч нийтлэг зүйл биш бөгөөд өөр өөр төрөл зүйлийн нугаснуудын ганганаан хоорондоо харилцан адилгүй байдаг. Нугаснууд ихэвчлэн олноороо байдгаас үүдэн цуурай нь байгаль дээр тийм ч тод сонсогддоггүй байж болох ч бусад дуу чимээтэй адилаар цуурайтдаг. Хүмүүсийн бодож байгаа шиг ямар нэгэн онцгой зүйл байхгүй ба хүсвэл та туршиж үзсэн ч болно шүү.

Амьтдын талаарх бидний буруу ойлголтууд 2

2. Зөгий таныг хатгасныхаа дараа үхдэг

Энгийн зөгий таныг нэг л удаа хатгадаг бол харин шар зөгий таныг олон дахин хатгаж чадна. Та үүнийг хаа нэгтээ сонссон уу? Дэлхий дээр ойролцоогоор 20.000 зөгийний төрөл байдаг ба зөвхөн балт зөгий л нэг хатгадаг байна. Учир нь тэдний хатгагч хошуу нь хурц үзүүртэй ба хатгах явцдаа арьсанд зоогдож үлддэг. Зөгий нисэх явцдаа хошуу, хорт хүүдийгээ үлдээгээд минутын дотор нүд аньдаг. Гэсэн хэдий ч зөгийний бусад төрлүүд таныг хэд л бол хэд хатгаж чадах зөөлөн хатгууртай байдаг. Тэр ч бүү хэл балт зөгийнүүд хатгасныхаа дараа үхэхгүй байх тохиолдол ч байдаг. Түүний бай нь зөөлөн арьстай тохиолдолд хатгуураа татаж гаргах чадвартай. Үүнтэй төстэйгөөр зарим шар зөгийний төрөл хошууныхаа урд хэсгийн үзүүрээс болж хатгасныхаа дараа өөд болдог байна.

Амьтдын талаарх бидний буруу ойлголтууд 3

3. Лемингүүд амиа хорлодог

Лемингүүд хадан хясаанаас унаж амиа хорлодог гэдэг нь худлаа. Энэ бол Диснейн кино уран бүтээлчид леммингүүдийг олноор нь хадан хясаанаас түлхэж унагаж буй мэтээр дуурайлгаж хийснээс үүдэн гарсан ташаа яриа.

Амьтдын талаарх бидний буруу ойлголтууд 4

4. Бид унтаж байхдаа аалз залгидаг

Тэд хаа сайгүй л байж байдаг, бид хэн нэгэн унтаж байхдаа аалз залгиж болохыг бүрмөсөн үгүйсгэх гээгүй юм шүү. Үүнд ямар ч шинжлэх ухааны нотлох баримт байхгүйн дээр энэ нь интернэт анх үүсч байх үед үүссэн худал дам яриа гэдэг нь илэрхий байна. Хэрвээ танд бидний хэлсэн зүйл үнэмшилгүй сонсогдож байвал аалзны төлөв байдлыг судлаад үзээрэй. Тэд бол хоромхон зуур хүний ам руу орохоор тэнэг амьтад биш юм.

Амьтдын талаарх бидний буруу ойлголтууд 1

5. Тэмээн хяруулууд элсэнд толгойгоо булдаг

Хүүхэлдэйн кинон дээр харсан бүх зүйлээ үнэн болгож итгэх нь буруу юм. Дахиад л түүнийг сайн хар даа. Та өөрийгөө тэмээн хяруул гээд төсөөлөөд үзээрэй. Та бол дэлхий дээрх хамгийн том шувуу шүү дээ. Ойролцоогоор 145 кг жинтэй ч 70км/цагийн хурдтай гүйж чаддаг. 3 метр хүртэл өндөрт сунаж чадах ба хурц сарвуутай, махчин шувууны үр хойч атлаа өөрийгөө хамгаалахын тулд элсэнд толгойгоо дүрээд бүх зүйл болж өнгөрөхийг хүлээнэ гэж үү? Аюул тулгарлаа гэж бодоход тэмээн хяруулууд зугтах юм уу тулалдана. Тулалдлаа гэж бодоход тэднийг битгий басаарай. Тэд хүчтэй тийрэлтээрээ арсланг ч буулгаж авч байсан удаатай.

Амьтдын талаарх бидний буруу ойлголтууд 5

6. Далайн яст мэлхий ба яст мэлхий

Зарчмын хувьд авч үзвэл энэ нь амьтдын тухай ташаа мэдээлэл биш боловч хүмүүс байнга хооронд нь хольж хутгадаг учраас тодруулга хийсэн нь зүйтэй байх. Яг юу хэлэх гээд байна вэ гэвэл яст мэлхий нь хуурай газрынх, далайн яст мэлхий өндгөө гаргах үеэс бусад үед усанд амьдардаг нь усны амьтан юм. Та тэднийг хөлөөр нь ялгах боломжтой. Газрын яст мэлхий нь алхахад тохирсон дугуй богинохон савартай, харин далайн яст мэлхий сэлэхэд тохирсон сарьслаг хөлтэй. Гэхдээ Хойд Америкчууд яст мэлхийг ерөнхийд нь нэрлэдэг гэдгийг санаарай.

Амьтдын талаарх бидний буруу ойлголтууд 6

7. Коаланууд бол баавгай

Бид амьтдын буруу нэршлийн тухай судлахдаа эдгээр өхөөрдөм уутат баавгайнууд нь коала баавгайнууд биш зүгээр л коала нэртэй болохыг олж мэдсэн юм. Тэд баавгайтай төстэй харагдаж байгаа ч холбоо хамааралгүй байна.

Амьтдын талаарх бидний буруу ойлголтууд 7

8. Шувууны ангаахайд битгий хүрээрэй, ээж нь орхиод явчихна

Хэрвээ та хаа нэгтээ явж байгаад бяцхан шувууны ангаахайтай таарвал түүнийг үүрэнд нь аваачих эсвэл хол газар аваачих хоёрын аль нэгийг хийгээрэй. Бяцхан шувуунууд ерөнхийдөө ангаахай, өдөлсөн дэгдээхэй гэсэн 2 ангилалд хамаардаг. Ангаахайнууд нь битүү өдөөр хучигдсан, их жижигхэн, нисч чадахааргүй байдаг. Тэд үүрнээсээ унасан бол тэдэнд таны туслаж хэрэгтэй байдаг. Өдөлсөн дэгдээхэйнүүдийн хувьд гадаад орчинтойгоо дасан зохицсон байдаг учраас таны тусламж төдийлөн хэрэггүй байдаг.

Амьтдын талаарх бидний буруу ойлголтууд 8

9. Улаан өнгө бухыг дайралтанд хөтөлдөг

Бухын тулаанд хүмүүс ихэвчлэн улаан өнгийн тугийг хэрэглэдэг ч бух улаан өнгөнөөс болж дайраад байгаа хэрэг огтхон ч биш юм. Та ягаан, ногоон, шар эсвэл цэнхэр өнгө харуулсан ч тэр дайрсаар л байх болно. Учир нь тэд дуу чимээ, хөдөлгөөнд хариу үйлдэл үзүүлдэг, өнгөнд биш. Бухыг тулааны талбарт авч ирэхэд эргэн тойрон хүмүүсийн уухайлах дуу түүнд дайсагнасан мэдрэмж төрүүлдэг учраас тэр дайрч довтлолдог.

Амьтдын талаарх бидний буруу ойлголтууд 9

8
ГоёГоё
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/05/11 at 12:27

    Сэтгэгдэл *bid aalz zalgidag gej uu

  2. sa

    2015/05/11 at 19:39

    deerees ni ter buhiin tulaanii buhiig jad nuruun deer ni zooj uuriig ni hurgedeg theer amia avarah gesen amitan dairchil taaraa

  3. Зочин

    2015/05/27 at 02:15

    buhiin tulaan deer bas neg yumiig nemehed.. yagaad ulaan ongo bdag ve geheer tsus n ulaan ongiin daavuund hurehed medegdehgui.. yagaad yagaan nogoon shar esvel tsenher bdguin shaltgaan n ene..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *