Бяцхан муужгай эзнийхээ чихэвчийг хазаж байгаад тасалчихжээ. Гэхдээ тэр буруу зүйл хийсэн гэмээ ухаарч оронд нь өөр чихэвч эзэндээ авчирж өгчээ. Тэр нь юу байсан гээч? – Могой

4

Бяцхан муужгай – үнэхээр хайр татам амьтад, гэхдээ xорлонтой cүйтгэгч нар. Индонез гаралтай нэгэн залуу үүнийг дам яриагаар бус өөрийн биеэр мэдэрчээ. Залууг Харианто Фервирра Рамадини гэх бөгөөд тэр найман сартай хөөрхөн муужгайтай. Муужгай нь хурц шүдтэй, ойр орчмын юм болгоныг л хазаж, мэрэх гэдэг. Гэхдээ хөөрхөн муужгай нь маш өндөр ухамсар соёлтой бололтой, тиймдээ ч энэ хөгжилтэй явдал тохиолджээ.

Индонез залуу Харианто Фервирра Рамадани

 

8 сартай түүний муужгай

 

Харин энэ бол муужгайгийн мэрж байгаад тасалсан чихэвч

Чихэвчээ тасарсан байгааг хараад залуу үнэхээр уурласнаа хүлээж зөвшөөрч байгаа юм. Үнэндээ дуртай дуугаа ч сонсож чадахгүй, “Game of Thrones”-ийн ч шинэ ангиа ч үзэж чадахгүй болжээ. Мэдээж эзэн нь муужгайгаа загнажээ, загнуулсан хөөрхий муужгай хаа нэгтээ зугтаагаад алга болсон байна.

 

Муужгай нь буруу зүйл хийснээ ухамсарлаж оронд нь өөр урт зүйл авчирч өгчээ. Тэр нь могой байв.

 

Залуу ч алмайрч орхив, тэдний амьдардаг дүүрэгт тэр болгон могой үзэгдээд байдаггүй.

Чихэвч урт нарийхан, могой урт нарийхан, эзэн минь одоо уурлаад байх зүйл байхгүй биз дээ?

285
ХөөрхөнХөөрхөн
67
Ха ХаХа Ха
29
ГоёГоё
23
БахархмаарБахархмаар
20
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
5
ГайхмаарГайхмаар
5
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Andiahuu Suhdolgor

    Andiahuu Suhdolgor

    2019/05/18 at 10:42

    Зөв

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *