Google Earth дээр нэгэн хэрэглэгч Антарктидын эргийн ойролцоо 122 метр орчим урттай, нууцлаг “мөсөн хөлөг онгоц” байгааг олж анзаарчээ. Энэхүү хөлгийн талаар хүмүүс янз бүрийн таамаг дэвшүүлж байна

0
  • Антарктидын эргээс 160 км зайд 122 м орчим урттай мөсөн хөлөг онгоц хажуу талаараа унасан буйг  Google Earth-ээр дамжуулан олж харжээ.
  • YouTube дээрх бичлэгээрээ тэд Шинэ Зеландын эрэг дагуу үлэмж хэмжээний мөс буйг анзаарч харуулжээ.
  • Энэхүү аварга мөс нь яг л мөс зүсэгч хөлөг онгоц шиг харагдах бөгөөд цонхнууд болон яндан зэрэг зүйлс ч бий мэт харагдах аж.
  • Үүний улмаас маш олон таамаглалууд хөвөрч эхэлжээ.
  • Зарим нэгэн хүмүүс үүнийг нацистуудаас хоцорсон орхигдсон хөлөг гэж таамаглаж байгаа ажээ.
  • Харин хэсэг бүлэг хүмүүс үүнийг шаардлагатай тохиолдолд дээд зэрэглэлийнхэний нуугдахаар бүтээсэн хөлөг хэмээн маргаж байгаа ажээ.

Google Earth-ийн нэгэн хэрэглэгч Антарктид тивийн эргийн дагуу 122 м урттай хөлөг онгоц хэлбэрийн мөсөн уулыг олж нээжээ.

Энэхүү үлэмж мөсөн биет нь өөртөө цонхнууд болон яндантай мэт харагдах бөгөөд энэхүү нээлт нь хүмүүсийн дунд эртний соёл иргэншлийн ул мөр, нацистуудын үлдээсэн хөлөг зэрэг учир нь үл тайлагдах маш олон асуултуудыг үлдээгээд байна.

Антарктидын эргээс 160 км зайд 122 м орчим урттай мөсөн хөлөг онгоц хажуу талаараа унасан буйг Google Earth-ээр дамжуулан олж харжээ.

 

Энэхүү үлэмж хэмжээний мөс өөртөө цонхнууд болон яндан мэт харагдах хэлбэр дүрсийг гаргасан байх аж.

 

Эл зурагнууд анх YouTube платформ дээр өөрийгөө “Дэлхийн харуул” хэмээн дууддаг MrMBB333 нэртэй сувгаар цацагдсан байна.

“Сүүлийн 10 жилийн турш би эх дэлхийн талаар маш ихийг судалж мэдсэн. Далайн ёроолоос эхлээд сансар хүртэл бүхнийг судлахыг эрмэлзэж байлаа.” xэмээн тэрээр өөрийн веб хуудастаа тэмдэглэжээ.

Өнгөрөгч баасан гарагт оруулсан бичлэг дээрээ тэрээр Антарктид тивийн ойролцоо хөлөг онгоц мэт харагдах үлэмж хэмжээний мөсөн биетийг олж харсан талаараа хуваалцсан бөгөөд 3 хэмжээст зургаар газрын зургийг харуулах үед тухайн хэсэг газарт үнэхээр хөлөг онгоц мэт мөсөн дүрс харагджээ.

“Энэхүү биетийн хэмжээг 122 м орчим урттай гэж тооцоолж байна. Энэхүү мөсөн хөлөг Шинэ Зеландаас өмнө зүгт орших Антарктид тивийн эрэгт байгаа гэж тэрээр тодруулж хэлжээ.”

Бичлэгийн эхэнд тэрээр бас нэгэн мөсөн биетийг хана мэт харагдаж буй талаар яриад амжжээ.

Мөсөн хөлөг Шинэ Зеландаас өмнө зүгт Антарктид тивийн эрэгт буй.

Мөсөн гадаргуун дээр хөлөг онгоц мэт хэлбэртэй мөсөн уул буйг та харж байна.

“Зүгээр л нэг мөсөн уул шиг харагдаж байж болох ч яг л хэн нэгэн зориудаар хийсэн мэт орох гарах гарц бусад эд ангиуд гээд л хөлөг онгоц шиг харагдаж байна” хэмээн тэрээр цохон тэмдэглэжээ.

Одоогийн байдлаар уг бичлэгийг 46,000 орчим хүн үзээд буй бөгөөд сэтгэгдэл хэсэгт маш олон таамаглалууд хөвөрсөөр байна.

Нэгэн үзэгч уг бичлэгийн доор энэ бол дээд зэрэглэлийнхэний аливаа гамшигаас нуугдах газар ч байж болох юм хэмээн сэтгэгдлээ үлдээжээ.

3 хэмжээст зураг ашиглан бичлэг дээр энэхүү мөсөн уул хэрхэн хөлөг онгоц шиг харагдаж буй талаар үзүүлжээ.

 

Улмаар дэлхийн хоёрдугаар дайны үед нацистуудын орхисон хөлөг онгоц ч байх магадлалтай хэмээн хүмүүс таамаглаж эхэлжээ.

Shannon Marciante нэртэй хэрэглэгч, “Би хэдэн жилийн өмнөөс л хэлж байсан даа. Яг л 2012 кинон дээр гардаг шиг хөлөг онгоцыг дэлхийн хаа нэгтээ бүтээгээд баян чинээлэг хүмүүсийг аврахаар нуусан байгаа” хэмээн өөрийн таамаглалыг дэвшүүлсэн бол, T.Hodd нэртэй хэрэглэгч “Би дэлхийн удирдагчид, шашны тэргүүнүүд, одон орон судлаачид Антарктидад уулзаж байхад яагаад дэлхий нийт энэ тухай мэддэггүй талаар маш их гайхаж байна. Энэ л миний бухимдлыг төрүүлж байна” хэмээн сэтгэгдэл үлдээжээ.

Харин BAims нэртэй хэрэглэгч нацистуудын талаар таамаглалыг дэвшүүлсэн бөгөөд тэрээр, “Антарктид бол нацист армийн бэхлэлт болох газар байсан. Тэдэнтэй холбоотой байхаас зайлахгүй” хэмээн бичжээ.

Үүнийг нь дэмжин Galaxy Malachi нэртэй хэрэглэгч, “Гитлер Антарктид тивийн доор харь гарагийнхантай холбогдох зорилготой нууц бааз байгуулах гэж байсан талаар би уншиж байсан юм байна. Тэд харь гарагийнхантай холбоо тогтоож тэдний ДНХ-г хүнийхтэй эрлийзжүүлэн шинэ төрөл зүйл бүтээх гэж байсан юм” хэмээн бичсэн байна.

Харин Stable Stoic нэртэй хэрэглэгч “Энэ тивд өгөх ач холбогдлоо нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүрд мөсөн тив байгаагүй шүү дээ” хэмээн эртний соёл иргэншлийн ул мөр байх талаар таамаглал гарган иржээ.

Мөн түүнчлэн Cheryl DeVine тэргүүтэй хэрэглэгчид “Хөөх энэ хэвтэж байгаа хөлөг онгоц үнэхээр гайхалтай харагдаж байна” хэмээн гайхширсан сэтгэгдлээ хуваалцжээ.

4
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Enkhjin Erdenebileg

    Enkhjin Erdenebileg

    2020/08/13 at 20:02

    Ymar hiitsq psda we

  2. Г. Буян-Очир

    Г. Буян-Очир

    2020/08/16 at 14:14

    Huuhdin toglom umshu hh

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *