Үүнээс илүү залхуу бууз гэж хаана ч байхгүй: чимхэх шаардлагагүй, тэгсэн мөртлөө бүгд нэмүүлэх гэж дaйрна

0

Хүн болгон буузанд дуртай, харин бууз чимхэхэд дуртай хүн олдохгүй байх. Амархан бөгөөд амттай хоол хийх хүсэлтэй гэрийн эзэгтэй нарт энэ удаагийн нийтлэл зориулагдаж байна. Залхуу буузны жорыг танд танилцуулахаар бэлдлээ.

Ийм бууз идсэн хүн яав ч өлсгөлөн хоцрохгүй. Тэгэхээр хийхэд амар бас амттай, өег болдог буузны жорыг мэдээд авахад буруудахгүй шүү.

Хайруулын тавганд болгох залхуу буузны жор

Орц:

  • 3-4 стакан гурил
  • 1 өндөг
  • 0,5 кг татсан мах
  • 1-2 сонгино
  • 1 лууван
  • 1 х.х зөөхий
  • 1 х.х улаан лоолийн паста
  • Шарах ургамлын тос
  • Давс, перц, дуртай амтлагч
  • Ногоон навчит хоол амтлагч ногоо

Хийх арга:

1. Гүн саванд 1 стакан ус хийгээд дээрээс нь өндөг, чимх давс нэмж хутгана. Өндөгтэй усаар гурилаа зуурна. Сайтар нухаарай. Гурил хатуу ч биш, зөөлөн ч биш байх ёстой. Таглаад хэсэг амраана.

 

2. Хайруулын тавганд тосоо халаана. Дөрвөлжин хэрчсэн сонгино, үрүүлээр үрж жижиглэсэн луувангаа хийж шарна. Хэдэн минут шарж байгаад галаас аваарай.

 

3. Махаа бэлдэх: давс, перц зэрэг өөр бусад амтлагчаар амтлаад сайтар холь. Ногоон навчит ногоо хийх бол жижиглэж татаарай.

 

4. Гурилаа том тэгш өнцөгт хэлбэрээр 3 мм-ийн зузаантай элдэнэ. Гурил нь хэтэрхий том болохоор бол хувааж болно шүү.

5. Амталсан махаа гурил дээрээ жигд тарааж тавина. Махтай гурилаа ороомог байдлаар ороогоод 3-4 см-ийн өргөнтэйгөөр хэрчинэ. Захыг нь бага зэрэг чимхээрэй.

 

6. Сарнай хэлбэртэй болсон буузаа ногоотой хайруулын тавганд хийж бага зэрэг шарна.

7. Улаан лоолийн паста, зөөхий болон өөр бусад амтлагчууд, стакан устай холиод бууз дээрээ асгана. Шингэн нь буузыг бүрэн бүрхэх ёсгүй – ингэж байж бууз хэлбэрээ хадгалж үлдэх юм.

8. Таглаад 30 минут зөөлөн галаар залхуу буузыг болгоорой, дараа нь ногоон навчит ногоо цацаад таггүйгээр дахин 10-15 минут шарна.

Таны идэх дуртай хоолны жор ингээд нэгээр нэмэгдлээ. Буузаа таваглаад дээрээс нь сүмсийг нь нэмэхээ мартав аа. Ганц ч бууз үлдэхгүй гэдэгт итгээрэй.

6
ГоёГоё
2
БурууБуруу
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Т

    Т' Дугараа

    2021/01/05 at 19:27

    Harin time manaih hajud toms sharj tawidag

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *