Зүүн Өмнөд Азийн орнуудын хувьд 2021 он өнгөрсөн жилээс ч хүнд, таагүй жил болох учраас бэлтгэлтэй байхыг анхааруулжээ

0
  • Сингапурын ахмад дипломатч зүүн өмнөд Азийн орнуудын хувьд 2021 онд өнгөрсөн жилээс ч хүнд жил болох магадлалтай тул бэлтгэлтэй байхыг анхааруулжээ.
  • Билахари Каусиканы үзэж буйгаар тус бүс нутгийн засаг захиргааны бодлогогүй үйл ажиллагаануудаас үүдэлтэйгээр цар тахал илүү хүндрэх хандлагатай буй аж.
  • Вакцин хэрэглээнд нэвтэрсэн ч зарим орнуудын хувьд нөхцөл байдал муу хэвээр байх магадлалтай.

Хүн төрөлхтөн 2020 оныг муу муухай бүхэнтэй нь үдэж шинэ оноо угтсан билээ. Гэвч Сингапурын нэгэн ахмад дипломатч Зүүн Өмнөд Азийн орнуудыг тохиолдож болохуйц эрсдлийг тооцоолж, бэлтгэлтэй байхыг анхааруулжээ. NikkeiAsia-ын мэдээлснээр Сингапурын Гадаад Харилцааны Яамны Төрийн Нарийн Бичгийн Дарга асан, дипломатч Билахари Каусиканы үзэж буйгаар сайн сайхныг хүсч буй 2021 он олон хүний сэтгэлийг гонсойлгох магадлалтай гэжээ.

2021 он Зүүн Өмнөд Азийн орнуудын хувьд хүнд жил байх болно хэмээн Сингапурын ахмад дипломатч Билахари Каусикан таамаглаж байна.

“Зүүн Өмнөд Азийн орнуудын хөгжил, АНУ болон Хятадтай харилцах харилцаа төдийлөн өөрчлөгдөхгүй л болов уу. Мэдээж хэрэг байдал дордохгүй бол бидэнд ашигтай” хэмээн тэрээр бичжээ.

 

Филиппин, Малайз, Индонезийн засгийн газрууд коронавируст цар тахлын үед цагаа олсон зөв шийдвэр гаргаж чадаагүйг онцлон тэмдэглэжээ

2021 оны эхнээс олон орнуудад коронавирусын эсрэг вакцинжуулалт явагдах боловч вакцин бол бүхнийг анагаагч биш гэдгийг онцолж, засгийн газруудын гаргасан буруу шийдвэрүүдийг засах ямар ч вакцин байхгүй хэмээжээ.

 

Цах тахлаас залхсан хүмүүс өвчнөөс хамгаалах арга барилаа орхиж буйгаас үүдэлтэйгээр өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.

Тэрээр “Цар тахал энэ хэвээр үргэжилсээр байвал эдийн засгийн асар их нөөц боломжтой Сингапур зэрэг орнууд бүс нутгийн хэмжээнд төдийгүй дэлхийн хэмжээнд давуу тал олж авах магадлал бий гэдгийг онцлон хэлэх байна.

Түүнчлэн Хятадын зах зээлээс гарч буй гадны компаниудыг өөртөө татах боломж ч Зүүн Өмнөд Азийн орнуудад бий. Улс төрийн хvчний шилжилт болон дотоодын vймээн сaмуун зэрэг зүйлс уг бүс нутагт ихээхэн нөлөө үзүүлэх магадлалтай. Тухайлбал, Индонез, Малайз, Тайланд зэрэг орнууд дотоодын улс төрийн асуудлуудтай тулгарах эрсдэлтэй байна. Харин Филиппин болон Мяньмар улсууд 2022 оны ерөнхийлөгчийн сонгууль хүртэл урьдын адил улс төрийн тогтворгүй, бүрхэг байдалд хэвээр байх биз ээ. Сингапур улсын хувьд шинэ үеийн төлөөлөл болсон улс төрчид гадны иргэдийн эсрэг үзэл баримтлалтай байдаг тул улс төрийн шилжилт удаашрах магадлалтай байна” хэмээжээ.

4
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *