Гоо сайхны үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр унжсан арьсаа чангалах шалгарсан арга: Танд кофены шаар байхад л хангалттай!

0

Таны арьс чанга байдлаа алдаж, суларч унжаад эхэлчилсэх үү? Арьс чинь сул болж, харагдах байдал нь онцгүй санагдаж байна уу? Санаа зовох хэрэггүй: өнөөдөр бид танд уг асуудлыг энгийнээр шийдэхэд туслах шалгарсан, хамгийн найдвартай аргыг хэлж өгөхөөр бэлдлээ.

Гэрийн нөхцөлд хэрхэн арьсаа чангалах вэ?

Хүн бүхэн гэртээ арьсаа чангалах боломжтой. Танд хэрэг болох зүйл гэвэл, гаврын тос болон өөр бусад энгийн орцууд. Уг бэлдмэлийг үс болон арьсаа арчилдаг эмэгтэйчүүд маш сайн мэддэг. Үрчлээний эсрэг гайхалтай үр дүнтэйгээс гадна, арьс чангалах болон үсний уутанцрыг идэвхжүүлэх ач тустай.

Үүнийг хэрэглэхээс өмнө анхааруулах зүйл байна: Эхлээд та уг бэлдмэлийн орц найрлагад агуулагдаж буй зүйлс таны биед харшлах эсэхийг мэдсэнийхээ дараа хэрэглээрэй гэж зөвлөе. Үүсэж болох аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь хамгийн найдвартай арга байдгийг санаарай.

Бидэнд кофены шаар болон шавар хэрэг болно. Эдгээр орцуудын тусламжтай хийсэн бэлдмэл гайхалтай үр дүн үзүүлнэ. Та туршиж үзээд бодит үр дүнг нь өөрөө мэдрээрэй.

Орц болон бэлтгэх заавар:

  • Кофены шаар – 20 гр
  • Гаврын тос – 5-10 гр
  • Эмчилгээний цэнхэр эсвэл хар шавар – 20 гр

Эхлээд шавраа усанд шингэлэх бөгөөд дээр нь кофены шаар болон гаврын тосоо хийж, сайтар хольж хутгана. Одоо та биеийнхээ унжсан хэсгүүдийн арьсанд уг бэлдмэлээс түрхэж, үр дүнг харах л үлдлээ.

Хэрэглэх заавар:

Илүү үр дүнд хүрэхийг хүсэж байвал хүнсний уут хэрэглээрэй. Бэлдмэлээс асуудалтай хэсгийн арьсан дээрээ түрхсэний дараа гадуур нь хүнсний уутаар ороож, хагас цаг орчим байлгана. 10-12 удаа энэ зарчмаар уг аргыг хэрэглэж байж, бодит үр дүнгээ үзүүлнэ гэдгийг санаарай. Мөн 7 хоногт хамгийн дээд тал нь 3 удаа энэ аргыг хэрэглэж болно гэдгийг анхааруулъя.

Таны арьс торгомсог, чанга болох болно. Мөн энэхүү хэрэгтэй мэдээллийг SHARE хийж бусад хүмүүст харуулаарай.

5
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Itgel Batbold

    Itgel Batbold

    2021/01/04 at 00:06

    Shawar oldkushdee

  2. Bat Eruult Gavaapansan

    Bat Eruult Gavaapansan

    2021/01/05 at 18:57

    Какао

  3. Bat Eruult Gavaapansan

    Bat Eruult Gavaapansan

    2021/01/05 at 18:57

    Сайн

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *