Яг л үнэтэй салоноор үйлчлүүлсэн мэт үсээ буржийлгах аргыг мэргэжлийн үсчин зааж өгч байна. Танд үс буржийлгагч хайч огт хэрэггүй, зөвхөн трико байхад л хангалттай

1

Үсчин, гоо сайханчид бусдын л адил гэрийн хорионд байгаа энэ үед бүсгүйчүүд өөрсдөө гэртээ хумсаа янзалж, хөмсгөө засаж, үсээ будаж засах гээд л гоо сайхны төрөл бүрийн арчилгааг хийж сурч байна. Энэ мэт арчилгаа хийхэд нь мэргэжлийн үсчин, гоо сайханчид заавар зөвлөгөө өгч байгаа нь мэдээж, жишээ нь үсчин Жастин Маржан триконы тусламжтайгаар үсийг хэрхэн буржийлгах талаар бичлэг оруулжээ.

Үсчин Жастин Маржан гэрийн нөхцөлд триконы тусламжтайгаар үсийг хэрхэн буржийлгах талаар үзүүлжээ

 

Хөл хорио тогтохоос өмнө үсчин бүсгүй алдартнуудын үсийг засдаг байжээ

Түүний үйлчлүүлэгчдээс дурдвал Эшли Грэм, Карли Клосс, Стелла Максвелл зэрэг олон алдартнууд багтана.

 

Хөл хорионоос болоод Жастин өөрийнхөө л үсийг засах болж, саяхан тэрээр триконы тусламжтайгаар бараг л салонд орсон юм шиг үсээ буржийлгасан бичлэгээ тавьжээ

Үүнийг хийхийн тулд үс, гар бас трико байхад л болно.

 

Үс чийгтэй байх ёстой, хүсвэл үсний мусс мөн хэрэглэж болох ажээ

Эхлээд самаа бага зэрэг норгоод эсвэл мусс ашиглаад үсээ самнана. Дараа нь триконы салтааг толгойны голд байрлуулж хоёр “хөл”-ийг хоёр тийш унжуулаарай.

 

 

Ингээд үсээ триконы “хөл”-нд сүлжээд явчихна даа

Анхаарах зүйл: Үсээ гурван эгнээгээр сүлжинэ, нэг эгнээ нь трико байх юм. Үсээ сүлжиж байхдаа трикотой зууралдуулахгүй байхаар явна.

 

Сүлжсэн үсээ шөнөдөө хонуулаад өглөө нь болгоомжтой задал

Үсээ самнах хэрэггүй, гараараа хөнгөхөн самнаад л хэв оруулна.

 

Үс буржийлгагч хайчгүйгээр үсээ хэрхэн буржийлгах тухай Жастин маш ойлгомжтой бичлэг хийжээ

 

Жастин ийм л үстэй болсон байна

Үсчин бүсгүйн бичлэгийн доор олон сэтгэгдэл бичигджээ, үсээ зүгээр сүлжээд унтаж болохын оронд заавал трикотой зууралдах ямар хэрэг байна вэ? Үсийг үсээр нь сүлжээд унтахад үс буржийхгүй харин долгиотдог. Харин түүний танилцуулсан хувилбар нь үсийг эргүүлж сүлжиж байгаа тул буржгар болгодог гэж тайлбарлажээ.

Энэ мэт бичлэгүүдийг үзээд гэртээ өөрөө үсээ засаад байвал бүсгүйчүүд бүгд мэргэжлийн үсчид болохоор харагдаж байна. Тэгэхээр, хөл хорио тавигдсаны дараа тэр болгон үсчин гүйгээд байх шаардлагагүй болох байх даа.

19
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Ghassemi Jamkarani

    Ghassemi Jamkarani

    2020/04/29 at 12:19

  2. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/04/29 at 20:11

    Зүгээр арга бна

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *