АНУ-д коронавирусын улмаас амь насаа алдсан хүний 50,000-ыг давжээ. Энэ улсад нөхцөл байдал улам хүндэрч байна

0

АНУ-д халдвар авсан нийт хүний тоо 956,000-д хүрчээ.

Өнгөрсөн 24 цагийн дотор АНУ даяар 3000 хүн коронавирусээр нас барснаар нийт 50,000 (53,928) хүн уг цар тахлаас болж хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байгаа талаар Жонс Хопкинс их сургуулийн зүгээс мэдээллээ. Улмаар дэлхий даяар Ковид-19 вирусээр хамгийн олон хүнээ алдсан улсыг АНУ тэргүүлээд эхэлжээ.

Гэвч тухайн улсын хүн ам болон нас баралтын харьцуулалтын хувь хэмжээг авч үзэхэд АНУ одоог хэр нь Европын гүрнүүд болох Итали, Испани, Бельги, Франц болон Их Британи зэрэг улсуудаас доогуур үзүүлэлттэй байгаа юм. Энэ нь АНУ-ын хүн амын тоо (330 сая) дээрх улс орнуудынхаас их байгаатай холбоотой болохыг “Цагдаан Ордон”-ы Ковид-19 вирус судалгааны мэргэжилтэн доктор Deborah Birx хэлжээ.

Харин Нью-Йорк хотын хувьд нөхцөл байдал эсэргээрээ байна. Энэ хотын нийт оршин суугчид болон нас барагсдын харьцуулсан хувь хэмжээ өндөр гарч байгаа аж. Одоогийн байдлаар нийт 16,559 хүн нас бараад байгаагаас Нью Жерсид 5863, Массачусеттст 2730 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлжээ.

Энэ нь Италид үүсээд байгаа нөхцөл байдалтай ижил төстэй байна гэж харахад хүргээд байгаа юм. Учир нь Итали улсад 2 төрлийн халдвар дэгдээд байгаа билээ. Нэг нь хойд хэсэгт, нөгөөх нь өмнөд хэсэгт буюу аль нэг халдвар дэгдэлт нь харьцангуй хөнгөн байгаа бол, нөгөө нь маш хүчтэй тархаж байгаа аж.

Түүнчлэн дэлхийн хэд хэдэн улс орон, тэр дундаа АНУ коронавирусын халдвар авсан нийт хүний тоог албан ёсоор үнэн зөв мэдээлэхгүй байгаа гэж эх сурвалжууд үзэж байна. Үүний учир нь одоог хүртэл олон мянган хүн шинжилгээ өгч, хариугаа хүлээж байгаатай холбоотой гэнэ.

Сонирхуулж хэлэхэд Жоржиа, Аляска болон Оклахомад хувийн бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор үс болон хумсны салонууд, шивээсний газруур, спа болон боулингийн төвүүдийн үйл ажиллагааг хэсэгчлэн нээжээ. Мөн Жоржиад удахгүй зоогийн газар болон кино театруудын үйл ажиллагааг нээхээр төлөвлөж байгаа талаар холбогдох газрын удирдлагууд мэдэгдсэн байна.

 

 

Харин энэ талаар АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump ийн мэдэгджээ:

“Би Жоржиагийн ард иргэдийг аюулгүй байгаасай гэж хүсэж байна… Нөхцөл байдал дордоосой гэж хүсэхгүй байна. Яагаад гэвэл та нар заавар зөвлөгөөг биелүүлэхээс татгалзаж, дагаж мөрдөхгүй байна.”

Түүнийг ийн мэдэгдсэний дараагаар Жоржиагийн амбан захирагч Brian Kemp зоогийн газруудад үйлчлүүлэгчдийн гарыг ариутгаж, хоорондын зай барих дүрэм журмыг онцгойлон дагаж мөрдүүлнэ хэмээн уламжилжээ.

Одоогоор АНУ-д нийт халдвар авсан хүний тоо бараг 1 саяд хүрсэн гэж хэлж болох бөгөөд 956,000-ын босгыг давсан байна. Харин 102,000 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ.

Тэгвэл Жоржиад 22,695 хүн коронавирусын халдвар авч, 904 хүн нас барсан байна. Одоогоор эдгэрч, эмнэлгээс гарсан өвчтөн байхгүй байгаа аж.

Бичлэг үзэх:

7
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *