Зөвхөн туршлагатай шүдний эмч нарын л мэддэг шүдийг эрүүл, бат бөх байлгах 11 нууц

0

Амны хөндийн эрүүл мэндийг дэмжихийн тулд юу хийх ёсгүйг өлгийтэй байхаасаа л мэддэг гэхэд хилсдэхгүй. Шүдийг хамгийн багадаа өдөрт хэдэн удаа угаах, чихэрлэг болон хийжүүлсэн ундаанаас аль болох татгалзах ёстойг хэнээр ч заалгуулахгүй. Гэтэл шүдний эмч нарт тэр болгоны мэддэггүй нууц гэж байдаг ажээ. Эдгээр нууц нь бат бөх шүдтэй байхад найдвартай тусална.

Шүдний эмч нарын мэдэх лайфхакуудыг судалж үзсэн бөгөөд өнөөдрөөс эхлэн өдөр тутмын амьдралдаа идэвхтэй хэрэгжүүлэхээр шийдээд байна.

Шүдээ угаасны дараа амаа зайлах хэрэггүй

© Depositphotos.com

Зарим нэг шүдний эмч нарын зөвлөж байгаагаар бол шүдээ угаасны дараа амаа усаар шууд зайлахгүй гэнэ, энэ нь үнэндээ ямар ч ашиггүй арчилгаа гэжээ. Шүдний ооны хөөсийг нулимж цэвэрлэхэд л хангалттай. Шүдний оо нь шүдийг фторидоор бүрхэн, хамгаалалтын давхарга үүсгэж байдаг ажээ. Усаар зайлсан тохиолдолд фторид арилж шүдний арчилгаанд цаг гаргаж хийсэн таны ажлын үр дүнгийн тал нь урсан алга болох нь.

 

Шүдний сойзоо зөв барь

© Depositphotos.com, © Depositphotos.com

Шүдээ угааж байхдаа сойзон дээр хэтэрхий их чанга дарах хэрэггүй. Чанга, ширүүн угаалт шүдэнд сөрөг нөлөөтэй, шүд маш эмзэг болдог байна. Сойзны бариулыг бүтэн барилгүй гурван хуруугаараа барихад л болно. Энэ тохиолдолд шүдэнд ирэх даралт эрс багасдаг. Мөн зөөлөн үстэй шүдний сойз хэрэглэхийг хичээгээрэй. Яагаад гэвэл шүдний эрүүл мэнд угаалтын зөв хөдөлгөөн, даралтаас маш их шалтгаалдаг юм.

 

Чихэрлэг ундааг хурдан уух ёстой

© Depositphotos.com

Жүржийн шүүс, нимбэгийн шүүс, чихэргүй гэх тодотголтой хийжүүлсэн ундаа зэрэг нь xүчил ялгаруулахад нөлөөлдөг бөгөөд энэ нь шүдний бүрхүүлд сөрөг үйлчилгээтэй. Бидний шүлс уг xүчиллэг бодисыг сулруулах хэдий ч үүнд 20 минут орчим зарцуулдаг байна. Балга тутам уг хугацааг шинээр эхлүүлэхэд хүргэнэ. Тийм учраас стакан ундаа уух хугацааг хойшлуулаад байх шаардлага ердөөсөө байхгүй, нэг дор л шуудхан уусан нь дээр.

 

Амттан идсэний дараа шүдээ угааж болохгүй

© Depositphotos.com

Сахар шүдэнд хортой гэдгийг бид багаасаа сайн мэднэ, гэхдээ сэтгэл санаа өөдрөг байлгахад тустай эд. Амттаныг ухаантай хэрэглэж сурвал амны хөндийн эрүүл мэндэд учруулах эрсдэлийг эрс багасгаж болох юм. Нэгдүгээрт, чихэр, бялуу зэргийг өмнөх хэсэгтэй яг л адилхан зарчмаар хэрэглэнэ. Амттаны өдрийн нормыг өдрийн турш үргэлжлүүлж байхын оронд нэг дор шууд идсэн нь дээр. Ер нь бол үндсэн хоолныхоо араас идэхийг зөвлөдөг.

Хоёрдугаарт, сахар хэрэглэсний дараа шүлс ялгарч хортой үйлчилгээг багасгах үйл явц эрчимжинэ. Тиймээс амттан идсэний дараа 20-30 минут шүдээ угаалгүй тэвчээртэй хүлээгээрэй. Энэ үед шүд тун эмзэг байдаг тул амыг усаар зайлна эсвэл цэвэр ус уусан нь дээр.

 

Соруулаар уу

© ifeelstock / Depositphotos.com

Шүдний эмалийг хар бараан өнгөөр будахгүй гээд хийжүүлсэн удаа, кофе, цайнаас эрс татгалзах хэрэггүй байгаа юм. Цай нь шүдний эрүүл мэндэд тустай. Хамгийн зөв шийдэл – будагч бодисыг шүдэнд хамгийн бага хүргэх арга бол ундааг соруулаар уух. Гэхдээ соруулаар уулаа гээд шүдийг xүчиллэг бодисоос хамгаалахгүй, тиймээс хэрвээ та соруулаар хийжүүлсэн ундаа ууж байгаа бол дээрх дүрмүүдийг санаж яваарай.

 

Алим ид: нянтай тэмцэхэд тусалдаг

© Depositphotos.com

2018 онд эрдэмтэд судалгаа хийж нэгэн дүгнэлтийг гаргажээ: алим идэхэд шүлсэн дэх нянгийн амьдрах орчин аажим буурдаг гэнэ. Өөрөөр хэлбэл шүд угаахтай адил гэж ойлгож болно. Мэдээж жимс нь шүдний оо, сойзыг бүрэн орлохгүй ч гэлээ амны хөндийг ариун цэвэр байлгах хамгийн боломжит арга. Ингээд алим байнга мэрж байх нэг шалтгаан нэмэгдлээ.

 

Хоол идсэний дараа бохь зажил

© Depositphotos.com

Сахарын агууламжгүй бохины ашиг тус – маркетологчдын хий хоосон газраас босгож ирсэн xуурамч зүйл биш юм. Бохь үнэхээр шүд хорхойтохоос сэргийлдэг. Ямар нэгэн ид шидийн зүйл орцод нь байгаа юм биш, харин бохь зажлахад ялгарч байгаа шүлсэнд нууц оршино. Шүлс – хоол идсэний дараа аманд үүсэх хортой xүчлийг дaрангуйлдгийг та бид нэгэнт мэдээд байгаа.

 

Усны тухай байнга бодож байгаарай

© Depositphotos.com

Хүн өдөрт тодорхой хэмжээний ус ууж байх ёстой гэдгийг бүгд л сонссон, илүү ч үгүй, дутуу ч үгүй хэмжээгээр шүү дээ. Ус уух нь шүдний эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг. Бас л нөгөө шүлс ялгаруулалттай холбоотой. Хүний биед хэдий хэр их шингэн орно төдий чинээ шүлс ялгарна. Үүнээс гадна ус нь шүдэнд наалдсан хоолны үлдэгдлийг цэвэрлэдэг юм.

 

Шүдний утас хэрэглэж занш: сойзноос ч чухал зүйл

© Depositphotos.com

“Шүдний утас, сойз хоёроос алийг нь сонгож авах уу?” гэсэн асуултанд зарим нэг шүдний эмч нар “Шүдний утас” гэдэг хариултыг өгнө. Шүд угаах, шүдний утас ашиглах үнэндээ нэг л зорилготой – шүд цэвэрлэх. Сойз нь шүдний зөвхөн өнмө болон арын хэсгийг л цэвэрлэдэг бол утас нь сойзны хүрэхээргүй хэсгийг цэвэрлэдэг. Тийм учраас шүдний утсыг зөв хэрэглэж сурах хэрэгтэй.

 

Амыг давстай усаар ч зайлсан болно

© Depositphotos.com

Шүд өвдсөн үед давстай усаар зайлахыг шүдний эмч нар зөвлөдөг. Мөн байнгын арчилгаанд ч энэ аргыг ашиглаж болно – амны хөндийн ариун цэврийг сахих суурь арчилгаа болдог ажээ. Давсны уусмал нь шүдний өнгөртэй үр дүнтэй тэмцдэг болохыг эрдэмтэд нэгэнт баталсан, аманд гарсан яр шархыг эдгээхэд нөлөөлдөг. Ам зайлах уусмал бэлдэх жор маш амархан: хагас цайны халбага давсыг стакан бүлээн усанд уусгана.

 

Сойз байхгүй бол хуруугаараа шүдээ угаана

© Depositphotos.com

Хэрвээ та гэртээ биш гадуур хоноглоод сойзоор шүдээ угаах боломжгүй бол оог өөрийнхөө хуруунд түрхээд шүдээ цэвэрлэж болох юм. Судалгааны үр дүн: шүдний сойзоор угаахад шүдний өнгөрийн 79 хувийг цэвэрлэдэг, харин хуруугаар 62 хувьтай цэвэрлэгээ болно. Бас ч гэж муугүй үр дүн, тиймээс энэ хачин аргыг шаардлагатай үед хэрэглэхэд буруудахгүй нь. Гар доор цаасан алчуур байвал багахан норгоод хуруундаа ороож оогоо түрхээд шүдээ угаагаарай.

Ямар зөвлөгөөг нь та дагахаар шийдэв?

25
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
5
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Nanjid Oktyabri

    Nanjid Oktyabri

    2021/11/12 at 22:48

    Т’ Алтансувд чи мэдэхү

  2. Алтансувд Т

    Алтансувд Т'

    2021/11/12 at 22:54

    Nanjid Oktyabri aamhn

  3. Nanjid Oktyabri

    Nanjid Oktyabri

    2021/11/12 at 22:55

    Алтансувд Т’ mundag

  4. Алтансувд Т

    Алтансувд Т'

    2021/11/12 at 22:56

    Nanjid Oktyabri 😉

  5. Narangerel Mandalmaa

    Narangerel Mandalmaa

    2021/11/13 at 11:38

    Moon Rute

  6. J.A.D

    2021/11/15 at 10:17

    Эх сурвалж нь хаанаас авсан бэ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *