“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт

0

Уг кино дэлгэцнээ гарахад үлгэрийн ч юм уу эсвэл ид шидийн мэт санагдаж байж билээ. Бидний урьд өмнө үзэж байгаагүй, тэр ч бүү хэл төсөөлж ч байгаагүй тэр ертөнцийг нээж өгсөн бүтээл болсон. Олон жил өнгөрсөн ч гэсэн “Matrix” шилдэг киноны жагсаалтад багтсаар байна. Кино бүтээхэд амаргүй, хөгжилтэй, хүндрэлтэй гээд тохиолдохгүй зүйл үгүй. Та бүхэнд тус киног бүтээх явцад тохиолдсон зарим нэг сонирхолтой баримтуудаас дэлгэе.

1. Тринитигийн цагдаатай тулалдаж байгаа хэсэг байхгүй байсан бол кино тэр чигтээ байхгүй байж болох байлаа

Warner Bros. студи анхлан ах дүү Вачовски (одоо эгч дүү нар) нарын киног бүрэн санхүүжүүлэхээс (нийт төсөв 80 сая доллар) татгалзаж 10 сая доллар л өгчээ. Өгсөн мөнгөнийх нь ихэнх нь киноны эхлэлд гардаг Тринитигийн цагдаа болон Смитийн агентуудаас зугтаадаг хэсэгт зарцуулагджээ.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 1

Үр дүн нь студийн толгойг эргүүлж Вачовски нарт хэдэн доллар шаардлагатай байна тийм хэмжээгээр нь гаргаж өгөхийг студи хүлээн зөвшөөрсөн байна.

2. Киноны хоёрдугаар ангид архитекторын хэлдэг үг хамгийн мууд тооцогддог

Тэрээр: “Чиний амьдрал – Матрикс программ дахь бүтэлгүй тэгшитгэлийн үлдэгдлийн нийлбэр” (Your life is the sum of a remainder of an unbalanced equation inherent to the programming of The Matrix.). Хүний амьдралд юу эс тохиолдох вэ дээ???

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 1

3. Пифия (Оракула)-ийн дүрийг бүтээсэн жүжигчид бол эгч дүүс

Глория Фостер бол киноны нэг болон хоёрдугаар анги дээр Пифиягийн дүрийг бүтээсэн жүжигчин. Харамсалтай нь гуравдугаар анги хүргэж чадалгүй нас барсан тул оронд нь түүний эгч Мэри Элис тогложээ.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 2

4. Нисдэг тэрэгтэй хэсэг арай л хамаг ажил нураачихаагүй

Уг зургийг авахын тулд Сиднейн (Австрали) агаарын хориотой бүсээр нисэх хэрэгтэй болжээ. Киноны зураг авалтыг хэвийн үргэлжлүүлэхийн тулд тус улсын засгийн газар хууль тогтоомжиндоо хүртэл өөрчлөлт хийхээс өөр аргагүйд хүрсэн байна.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 4

5. Нео агент Смиттэй зодолддог хэсэг дээр агентийн бөхийлт хуурамч харагддаг, энэ нь шалтгаантай

Уг хэсгийг бүрэн компьютерийн тусламжтайгаар гүйцэтгэсэн, ямар ч амьд тоглолт байхгүй. Өнөөдрийн компьютер график илүү хөгжсөн тул илүү амьд мэт тоглолтыг харж дасаад байгаа юм.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 3

6. Нео яг л Брюс Ли шиг хамраа хурууныхаа үзүүрээр шувтарна

Энэ хөдөлгөөнийг Морфеустай бэлтгэл хийж эхлэхээс өмнө хийдэг. Киану Ривз хувь хүний зүгээсээ Брюс Лид хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг ажээ.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 5

7. Хьюго Уивинг агент Смитийн хэдхэн хуулбар дүрийг бүтээсэн

Бусад агентуудад адил өндөртэй, биеийн хөгжил адилхан орлон жүжигчид тоглосон. Зураг авалтын дараа Уивингийн толгойг компьютер графикийн тусламжтайгаар суулгасан юм.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 6

8. Буудал зүгээр ч үгүй ийм нэртэй биш

“Matrix”-ийн гуравдугаар анги дээр Нео өөрийгөө Mobil Ave буудал дээр гацсаныг мэддэг. Нэг ёсондоо Лимбо-д (Limbo) гацсан гэж хэлж болно, үхэгсэд Дэлхий болон диваажин хүрэх хоорондын орон зай юм. Limbo-гийн үсгийг соливол Mobil гэсэн үг гарч ирнэ.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 7

9. Агент Смитийн оронд өөр жүжигчин хайж олох шахав

Зураг авалтын анхны өдөр жүжигчин Хьюго Уивингийн өвдөг дээр нэгэн хавдар байгааг тогтоож яаралтай мэс засал хийлгэх шаардлагатай болжээ. Аз болж, зураг авалтын багийнхан түүний оролцоотой хэсгийг хойш тавьжээ. Уивинг бүрэн эдгэрсний дараа зураг авалтыг нөхөж хийсэн байна.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 9

10. “The Matrix Reloaded” жүжигчдэд амаргүй байлаа

Зураг авалтын үеэр Керри-Энн Мосс (Тринити) хөлөө хугалсан, Лоуренс Фишборн (Морфеус) гараа гэмтээсэн, харин Хьюго Уивинг (агент Смит) хүзүүндээ гэмтэл авчээ.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 8

11. Киану Ривз оффисийн цонхоор үнэхээр үсэрсэн

Оффисын цонхоор үсэрч зугтааж байгаа энэ хэсэгт орлон тоглогч тоглуулаагүй, тэрээр 34 давхарт байгаа цонхноос үсэрчээ.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 10

12. Нео болон агент Смит нарын бороонд зодолддог тэр хэсэг – борооны дусал нь код бүхий мөрүүд

Энэ нь Матрикс ямар тогтворгүй болж байгааг харуулж байгаа ажээ.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 11

13. General Motors компани киноны хоёр дугаар ангид 300 автомашинаа золиосолсон

Ганц ч машин “амьд” үлдээгүй.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 12

14. Ертөнц болгон өөр өөрийн өнгөөр ялгагдана

Хэрвээ үйл явдал Матрикст болж байвал – ногоон өнгө, бодит амьдрал бол – цэнхэр. Нео болон Морфеусын бэлтгэл хийж байгаа зодоонтой хэсгийн өнгө аль нь ч биш, тэр хэсэг шаравтар өнгөтэй байсан.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 13

15. Иэн Блисс гадна төрхөөрөө Ньюго Уивингтэй адил болохоор Бэйний дүрийг бүтээсэн

Харц нь мөн адилхан. Кино дээр Бейнийг агент Смит өөрийн агентын дүрд хувиргадаг шүү дээ.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 14

16. Deus ex machina төв машинд хүүхдийн нүүр харагддагийг та анзаарсан уу?

Тийм ээ, уг хүүхдийн дүрсэд Вачовскийн дөнгөж төрсөн үеэлийн зургийг ашиглажээ.

“Матрикс” киноны шүтэн бишрэгчдэд хүргэх 16 сонирхолтой баримт 15

10
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Munkhbayar Tsee

    Munkhbayar Tsee

    2016/09/03 at 21:26

    ee huudiinuud chin neeree egch duus boltsiim baishdee…

  2. Munkhbayar Tsee

    Munkhbayar Tsee

    2016/09/03 at 21:26

  3. Munkhbayar Tsee

    Munkhbayar Tsee

    2016/09/03 at 21:40

    nairuulagch ah duu 2 egch duus bolchij

  4. Munkhbayar Tsee

    Munkhbayar Tsee

    2016/09/03 at 21:40

  5. Нямдорж Цэцэнхүү

    Нямдорж Цэцэнхүү

    2016/09/03 at 22:26

    Анх энэ киног ойлгодоггүй байлаа. Жаахан ч байж. Сүүлд нэг гарж эхлэхэд нь суугаад яг үзээд дурласан. Ёстой төгс бүтээл байсан. Хэзээд миний хувьд шилдгүүдийн нэг

  6. Dr

    2016/09/04 at 12:26

    Uneheeriin Gaihamshigtai buteel, yu ch gehev Perfect, hed uzeed ch uidahgui de

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *