Коллежийн хоёр оюутан коронавирусын аюулыг тун овжноор ашиглаж, интернэтээр маск зараад 13,000 доллар олжээ!

0

Борнмут дахь коллежийн ажил хэрэгч 2 оюутан онлайн худалдааны eBay цахим сайтаар нүүрний маск зарж 10,000 фунт стерлинг буюу 13,000 доллар олжээ. Тэд вирусын тархацтай зэрэгцээд дэлгүүр дэх маскны хомсдолыг тун овжноор ашиглаж, бизнес хийж чадсан байна.

Твинхэм Сикст Форм коллежид элсэн орсон 17 настай Gabriel Becker “Daily Echo” эх сурвалжид өгсөн ярилцлагадаа Jonah Hill болон Miles Teller нарын гол дүрд нь тоглосон “War Dogs” киноноос сэдэл авч, нүүрний маск зарахаар шийдсэн гэжээ. Энэ кинонд хүүхэд наснаасаа хойш найзалсан 2 найз дайны үеэр олон улсын зэвсгийн наймаачин болж байгаа тухай гардаг байна.

BNPS

Тэр нүүрний маск зарах юм бол, богино хугацаанд мөнгөтэй болж чадна гэж үзээд, өөрийн 18 настай найз Борнмутын Орчин Үеийн Хөгжмийн Академийн оюутан Luke Gamble-д өөрийнхөө санааг хэлжээ.

Тэр хэлэхдээ: “Би коронавирусын талаарх мэдээг харсан юм. Лондон явж байсан учраас надад нүүрний маск авах шаардлага байсан. Дараа нь би үүгээр мөнгө олж болох юм байна гэж бодсон.”

“Би маш сайн анхааралтай ажиглаж харахад, маск зарж байгаа хүн маш ховор байсан. Би дэлгүүрүүдэд маск зарж болох орон зай байгааг анзаарсан.”

“Би аль эртнээс бизнес эрхэлбэл, хэчнээн хэмжээний мөнгө олж болох талаар боддог байлаа.”

“Би халаасандаа байсан 20 фунт стерлингийг энэ бизнестээ хөрөнгө оруулж, тэгээд болж бүтээсэй гэж залбирсан.”

“Би хэд хэдэн эмийн сангууд болон эмнэлгүүдээр явж, өөрийнхөө мөнгөнд тааруулан маск худалдаж авсан.”

“Би 400 маск зарж, ойролцоогоор 4600 фунт стерлингийн ашиг олсон.”

PA

Тэд хамтдаа 10 ширхэгтэй нэг багц маскыг 17 пеннигээр худалдан авч, eBay хаяг дээрээ 7-8 фунт стерлингээр зарна гэж бичжээ.

Мөн тэд худалдаж авсан маскнуудаа зарахын өмнөх Becker-ийн гэрт нь сайтар ариутгасан байна.

Түүний найз Gamble өөрийнхөө eBay хаяг дээрээс 5000 фунт стерлингээс багагүй хэмжээний мөнгийг маск зарж олоод байгаа бөгөөд энэ бизнес түүнд бооцоо тавьж, ялалт байгуулахад нь ихээхэн тус нэмэр үзүүлж байгаа талаар дурджээ.

Тэр энэ талаар хэлэхдээ: “Эхний өглөө би 4 ширхэгийг зарсан. Харин Gabe нэгийг ч зарж чадаагүй. Тэр жаахан тиймэрхүү байсан.”

“Харин өдрийн цайны дараа гэхэд 500 маск зарсан бөгөөд нэг өдрийн дотор 1000 ширхэгийг зарна гэж бооцоо тавьсан байсан юм. Тэрэндээ үдээс хойш харин хүрч чадсан.”

BNPS

Хэдийгээр “BBC”-ийн мэдээлснээр энэ мэтчилэн хувиасаа борлуулж буй маск өвчнийг хамгаалах чадвартай эсэх нь эргэлзээтэй гэж эмч нар үзэж байгаа ч, коллежийн оюутнуудын хувьд хүмүүст өвчнөөс сэргийлэхэд нь ач тустай байж чадна гэж үзэж байгаа ажээ.

Английн Олон Нийтийн Эрүүл Мэндийг хариуцсан яаралтай халдварын үед түргэн тусламж үзүүлэх газрыг ахлах доктор Jake Dunning ингэж хэлжээ: “Хэдийгээр маск зүүх нь эрүүл мэндэд ач тустай боловч, эмнэлгийн бус зориулалтын маск хувь хүн болон гаднаас худалдаж авах нь тийм ч зөв сонголт биш юм.”

Мөн тэр маскыг зөв зүүх хэрэгтэй бөгөөд аюулгүй байдлын улмаас байнга сольж байх ёстой талаар хэлсэн байна.

Түүнчлэн Лондоны Их сургуулийн доктор David Carrington “BBC NEWS”-д өгсөн ярилцлагынхаа үеэр, олон нийтэд худалдаалж буй мэс заслын үед зүүдэг маск вирус эсвэл бактерыг хамгаалахад үр дүнтэй байж чадахгүй талаар анхааруулжээ.

Учир нь мэс заслын үед зүүдэг маскнууд хэтэрхий сулаас гадна агаар шүүх боломжгүй, хүмүүс давхар нүдний хамгаалалт хэрэглэхгүй байгаатай холбоотойгоор коронавирусээс хамгаалж чадахгүй гэж үзэж байгаа юм байна.

11
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Umbaa Natsagdorj

    Umbaa Natsagdorj

    2020/02/08 at 20:35

    Үйлийн үрээ гэж. ..

  2. Адиа Адиа

    Адиа Адиа

    2020/02/08 at 20:44

    Бизнесийн ухаан гэж их өртөг нэмэлгүй хүнд хүрч үйлчилсэн л бол болоо ш дээ оюутан хүн сэтгэсэн л б.на наймаа хийнээ гэдэг чин угаасаал ашигийн төлөө ш дээ

  3. Зочин

    2020/02/08 at 23:22

    Wardogs dr 2 zaluu huuramch bichig barimt burduulen АНУiin zasgiin gazriig meheldeg bol end ymr ch huuli bus zuil alga

  4. Uuganaa Undak

    Uuganaa Undak

    2020/02/09 at 16:02

    Пээээ

  5. Bolor Bolor

    Bolor Bolor

    2020/02/09 at 18:45

    Archaagvi ymnuud manaihan bas iim bodoltoi alban baiguulga huvi hvn zunduu bgaa

  6. үнэгүй битгий хэл үнээрээ ч захын аптекуудад алга. Оёод зүүдэг нэг нь байхад оёж чаддаггүй нь зѳндѳѳ байна даа.

  7. Тулгаа Лутгаа

    Тулгаа Лутгаа

    2020/02/10 at 02:20

    hud2

  8. С.Б. Сүхболд

    С.Б. Сүхболд

    2020/02/10 at 12:26

    Boljl bainshde chadjin mundag bain setgjiin iim hvmvvs hvnd gai bolku hol yowdiin

  9. Ganaa Tsetsegee

    Ganaa Tsetsegee

    2020/02/10 at 21:54

    Mask zaraadaa oilgosongvi munguuruu awna biz

  10. Monkhtsetseg Tserensodnom

    Monkhtsetseg Tserensodnom

    2020/02/11 at 00:00

    Болохгүй нь юү байхав

  11. Undral St

    Undral St

    2020/02/11 at 01:20

    tiim uhaantai ym bol uursduu maskaa oeod zuul dee chadahgui bol hudaldaj avaach songolt zunduu bna shde

  12. lyalya

    2020/02/13 at 15:16

    namaig huuhed baihad gudamjind mask zardag avgai nar baij bilee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *