Сарын тэмдгийн үед мэдрэгдэх эдгээр 6 асуудал таны эрүүл мэндэд асуудал байгааг илтгэнэ

2

Сарын тэмдгийн үед илрэх аливаа шинж тэмдгийг эмэгтэй хүн тоолгүй орхиж огт болохгүй. Нэг сарын тэмдэг үзэгдэхгүй байх эсвэл хэмжээ нь багасах, эсвэл бүр эсрэгээрээ үзэгдэх хэмжээ нь ихсэх бүгд ноцтой асуудлыг илтгэнэ.

Тийм учраас яаралтай эмэгтэйчүүдийн эмчид хандан үзүүлэх шаардлагатай.

Сарын тэмдгийн үед илрэх дараах 6 асуудлыг анхааралдаа авна уу.

Сарын тэмдэг алгасах

Хэрвээ таны сарын тэмдэг хоёр болон үүнээс олон удаа алгасч байгаа бол сайн зүйлийг илтгэхгүй: гормоны тэнцвэрт байдал алдагдах, бамбай булчирхайн асуудал, хугацаанаасаа өмнө цэвэрших, стресс.

Зарим нэг тохиолдолд сарын тэмдэг алгасах явдал нь гаж эсийн хөгжлийг идэвхжүүлж хорт хавдрын эх сурвалж болох талтай байдаг.

 

Цус үзэгдэх байдал

Хэрвээ та жирэмснээс хамгаалах эм ууж байгаа бол сарын тэмдгийн завсраар бага зэргийн цус үзэгдэх явдлыг хэвийн гэж үзэж болно. Гэхдээ эмчид үзүүлэхэд илүүдэхгүй, магадгүй өндгөвчний киста, хавдрын өмнөх эсийн хөгжил явагдаж байж болзошгүй.

 

Сарын тэмдгийн үеэрх тэсэхийн аргагүй шинж тэмдгүүд

Сарын тэмдгийн үед хоолны дуршил хэт нэмэгдэх, стресстэх, сэтгэл санаа тогтворгүй болох, тайван байдал алдагдах, өөрийнхөө хяналтаа алдах зэрэг нь сарын тэмдэг ирэхээс өмнөх хямралыг илтгэнэ. Энэ бол таагүй шинж тэмдэг юм.

 

Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх эсвэл 10-аас илүү хоног үргэлжлэх

Хэрвээ та цаг тутамд ариун цэврийн хэрэгслээ сольж байгаа бол таны сарын тэмдгийн үзэгдэх хэмжээ маш их байна. Энэ нь анагаахын талаасаа хэд хэдэн асуудлыг илтгэнэ, полип эсвэл фиброид нь цус багадалтад ч хүргэж болзошгүй. Яаралтай эмчид үзүүлэх шаардлагатай.

 

“Асуудалтай” гормон

Сарын тэмдэг үзэгдэхээс долоо хоногийн өмнө бие нь тавгүйрхэж байгаа эмэгтэйчүүдийн хувьд зүгээр нэг тохиолдлын хэрэг огт биш юм. Сарын тэмдгийн өмнө илрэх ямар нэгэн таагүй шинж тэмдэг нь чихрийн шижин, депресс эсвэл артиттай холбоотой байж болно.

Ямар ч тохиолдолд өөрт таагүй мэдрэмж илэрвэл өөртөө цаг гарган яаралтай эмчид үзүүлэхийг зөвлөж байна. Эмч шаардлагатай эмчилгээг эхлэх  болно.

9
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Болороо Болороо

    Болороо Болороо

    2018/05/29 at 09:23

    He Jun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *