Энэ дасгалыг хүн бүр заавал хийх хэрэгтэй! Мөрний үе мөчний үйл ажиллагааг дэмжиж сэтгэл санааг сэргээх үр дүнтэй

2

Энэ дасгалыг хийхэд ямар нэгэн хүч чадал шаардахгүй, гэрийн нөхцөлд хийх боломжтой.

Гараа тойрог хэлбэрээр эргүүлэх дасгалыг сансрын нисгэгчдийн бэлтгэл, олимпийн шигшээ багийн зарим нэг программд хүртэл оруулж бэлтгэлийг нь хангадаг байна. Энэ дасгалыг гүйцэтгэхэд хүч чадал шаардахгүй, гэрийн нөхцөлд ч хийх боломжтой.

Гараа эргүүлэх дасгал нь мөрний үе мөчний үйл ажиллагааг дэмждэг. Өнгөц харахад сургуулийн биеийн тамирын бие халаалт шиг харагдах боловч хийх арга нь өөр юм. Дасгалыг зөв хийснээр хүний биеийн галбир өөрчлөгдөж, сэтгэл санаа сэргэх ажээ.

Гараа тойрог байдлаар эргүүлэх дасгал: дасгалыг хэрхэн хийх бөгөөд ямар ач холбогдолтой вэ?

  • Гараа эргүүлэх хөдөлгөөнийг зөв гүйцэтгэнэ
  • Гараа эргүүлэх дасгалыг өдөр болгон хийхэд бие махбодид хэрхэн нөлөөлөх вэ?

Гараа эргүүлэх дасгалыг зөв хийх

Энэ дасгалыг хийхийн тулд хөлдөө мөрний хэмжээний зайд аваад өвдгөө бага зэрэг нугална. Ингээд өлмий дээрээ бага зэрэг зогсож түлхэх байдлаар гараа эргүүлж эхэлнэ.

Ойролцоогоор 15 удаа урагш нь эргүүлнэ, дараа нь эсрэг чиглэлд дахин 15 удаа эргүүлээрэй.

Дасгалыг илүү хүндрүүлж хийхийг хүсвэл хоёр гараа эсрэг чиглэлд эргүүлж болно: баруун гар урагшаа, зүүн гар хойшоо эргэх байдлаар хийж үзээрэй. Эхний удаад тархи бага зэрэг эргэлзэх боловч төд удалгүй мэдрэлийн холбоосууд ялгааг олж зөв ажиллаж эхэлнэ.

Өдөр болгон гараа эргүүлэх дасгал хийгээд байвал ямар өөрчлөлт гарах вэ?

Өдөр болгон гараа эргүүлэх дасгал хийгээд байвал дараах эерэг өөрчлөлт гарч хэлнэ:

  • Цусны эргэлт сайжирч тархины эд эс идэвхэжнэ
  • Бүх биеэр цусан хангамж явагдана, булчингийн эд эс тэлж, уушгины үйл ажиллагаа сайжирна
  • Вестибуляр эрхтний үйл ажиллагаа сайжирна
  • Тархины үйл ажиллагаа сайжирна
  • Анхаарал төвлөрөлт нэмэгдэнэ
  • Сэтгэл санаа сэргэж, стресст тэсвэртэй болно

Гар эргүүлэх дасгал нь гарын хөдөлгөөний сайжруулдаг. Мөрний үе мөчний үйл ажиллагааг ч дэмжинэ. Гар эргүүлэх явцад цээж, нуруу болон хүзүүний булчингууд идэвхтэй ажилладаг байна. Энэ дасгалын тусламжтайгаар цээж тэлэх, мөрний булчин суух зэрэг булчингийн массыг тодорхой хэмжээгээр нэмэх боломжтой.

Дасгалыг зөв, аажим хийж сурсны дараа гар эргүүлэх хэмнэлийг нэмэгдүүлж болно. Гараа дангаар нь эргүүлэхээс гадна үсрэх эсвэл их биеийг эргүүлэх зэрэг бусад дасгалуудтай хослуулан хийхийг зориорой.

Дасгалыг өдөр болгон хийнэ, хэсэг хугацааны дараа таны бие махбодид эерэг өөрчлөлт гарч байгааг та мэдрэх болно. Биеийн хөдөлгөөн хийж байгаа хүнд эерэг өөрчлөлт гардаг гэдгийг мартаж болохгүй, тиймээс амьдралын идэвхтэй хэв маягийг сонгоцгооё.

7
ХөөрхөнХөөрхөн
5
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chuka Kho

    Chuka Kho

    2019/06/24 at 01:00

    #Pray4Dulguun

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *