Зурхайн ордууд бусдаас хэрхэн өшөө авдаг вэ? Үүнийг мэдэж байхад танд огтхон ч илүүдэхгүй!

0

Балчир наснаас авахуулаад бид бусдаас өшөө авах нь буруу зүйл гэсэн ойлголтыг тархиндаа суулгадаг. Гэхдээ танд буруу зүйл хийсэн хэн нэгнээс өшөө авах нь сэтгэл ханамжийг мэдрүүлдэг. Тиймээс олон хүн бусдаас өшөө авах нь хэвийн үзэгдэл гэж боддог. Харин хүн бүр бусдаас өөрөөр өшөө авдаг. Одон орон судлаачид бусдаас хэрхэн өшөө авах нь тухайн хүний ямар ордод төрсөнтэй холбоотой байдгийг баталжээ. Үнэхээр тийм эсэхийг хамтдаа олж мэдэцгээе!

Зурхайн ордууд бусдаас хэрхэн өшөө авдаг вэ?

1. Хонь

Хонинууд бусдаас өшөө авахдаа хэзээ ч төлөвлөдөггүй. Тэд хэдэн секунд ч бодолгүй тэр даруйд нь хариу цохилт өгдөг. Та Хонинд ямар нэгэн хор хөнөөл учруулахын өмнө эргээд түүнээс хэд дахин илүү зүйл хүлээж авна гэдгээ сайтар бодолхийлэх хэрэгтэй.

 

2. Үхэр

Үхрүүдийн уурыг хүргэх шиг амархан зүйл байхгүй. Иймээс хэрэв та түүний уурыг хүргэсэн бол, нуугдсан нь аминд чинь өлзийтэй. Харамсалтай нь тэглээ гээд ч танд тус нэмэр болохгүй. Учир нь уурандаа шатсан Үхэр таныг хаанаас л бол хаанаас эрж олно.

 

3. Ихэр

Болгоомжтой байгаарай. Ихрүүд өшөө авахын тулд таны бүх зүйлийг нэг бүрчлэн судлана. Бас тэд нэгэнт өшөө авахаар шийдсэн бол, заавал зорьсондоо хүрч байж санаа нь амардаг.

 

4. Мэлхий

Мэлхий заавал бусдаас өшөө авна. Та түүнийг өшөө авахаа ашгүй мартчихаж гэж бодож болох юм. Гэвч үнэн хэрэгтээ тэд өшөө авах төлөвлөгөөгөө дөнгөж боловсруулж эхэлж байдаг.

 

5. Арслан

Арслангууд бол маш огцом ууртай хүмүүс. Гэвч тэд танаас өшөө авахын тулд өөрийнхөө гарыг бохирдуулахыг хүсэхгүй. Тэд өшөөгөө илүү боловсронгуй арга замаар авна. Өөрөөр хэлбэл, түүний тусламж танд хэрэг болох үед тэр эргэлзэлгүй нуруугаа харуулна.

 

6. Охин

Хэрэв Охины ордод төрсөн хөрш эргэн тойронд чинь амьдардаг бол, та өөрийгөө азгүйд тооцоорой. Энэ ордынхон өшөө авах үедээ өөрөө гар бие оролцдоггүй. Тэд ингэхийн оронд холбогдох байгууллагад ханддаг. Эсвэл бүр илүү ноцтой байдлаар буюу эргэн тойрныхонд чинь таны талаар алтан хошуу өргөнө.

 

7. Жинлүүр

Жинлүүрүүд хэгжүүн харагддаг боловч, үнэндээ тайван хүмүүс. Дийлэнх тохиолдолд тэд бусдаас өшөө авах гэж зууралдахыг хүсэхгүй бөгөөд тоохгүй өнгөрөх нь элбэг.

 

 

8. Хилэнц

Хилэнцүүд бусдаас өшөө авахын тулд тархиа гашилгахгүй. Тэд бусад хүмүүс өөрт нь ямар хор хөнөөл учруулна, яг түүнийг нь эргүүлээд тухайн хүмүүст мэдрүүлэхийг хүснэ. Мөн Хилэнцүүд бусдаас өшөө авахдаа өвдөлт мэдрүүлэх дуртай – сэтгэлийн, оюун санааны гэх мэт. Хэрэв үнэхээр хүсвэл тэд хайртай, дотнын хүнээсээ ч гэсэн өшөө авах болно.

 

9. Нум

Нумууд олон нийтийн өмнө бусдаас өшөө авахыг илүүд үздэг. Хэрэв та олон хүмүүсийн нүдэн дээр ичгэвэртэй байдалд орохыг хүсэхгүй байгаа бол тэдэнд сайн хандсан чинь дээр.

 

10. Матар

Тэд бусдаас хуучинсанг арга барилаар өшөө авдаг. Өөрөөр хэлбэл, бусдад сайхан сэтгэгдэл төрүүлж, сайн хандаж байгаа мэт жүжиглэх үедээ далдуур бусдыг хорлож байдаг.

 

11. Хумх

Тэдэнд хийсэн зүйлийг Хумхууд маш урт хугацаанд санаж явдаг. Тэд өшөө авах хүртлээ сэтгэлдээ өс хонзон тээж явахаас залхахгүй.

 

12. Загас

Сэтгэлийн шарх бол Загаснуудын хувьд шилдэг зэвсэг л гэсэн үг. Тэр өшөө авахдаа бусдын сэтгэлийг яг адилхан шархлуулахыг хүсдэг.

Дараагийн удаа та хэн нэгнээс өшөө авах талаар бодох үедээ энэ нь хэсэгхэн зуурын уур бухимдал, хорсол, зэвүүцэл гэдгийг санаарай. Магадгүй уучилсан нь илүү дээр сонголт болж мэдэх юм.

19
ХарамсалтайХарамсалтай
12
Ха ХаХа Ха
9
ГоёГоё
5
БахархмаарБахархмаар
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. бөаөбө

    2020/04/28 at 23:49

    шал худлаа юм байна

  2. Замжим Шо

    Замжим Шо

    2020/04/30 at 20:31

    Ганц өшөө авдаггүй ордны хүн нь бна 😉

  3. Ц. Биндэръяа

    Ц. Биндэръяа

    2020/04/30 at 22:54

    CARE_EMOJI_ON

  4. Гуамаа Гуамарал

    Гуамаа Гуамарал

    2020/05/01 at 09:08

    Өшөө авдаггүй орд.

  5. Ayushjav

    2022/01/04 at 22:25

    medehgui haha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *