Гэрийн нөхцөлд шүд цайруулж, эмчлэх арга

1

Танан цагаан шүдтэй болмоор байна уу? Ердөө л доорх энгийн холимгийг (пастаг) хэрэглэхэд л хангалттай.

Шаардлагатай орц:

  • Тал цайны халбага хүнсний сода
  • 10-20 дусал устөрөгчийн хэт исэл (бидний нэрлэж заншсанаар перекись)
  • Хэдэн дусал нимбэгийн шүүс

Дээрх орцуудыг хооронд нь холиод өтгөн зуурмаг болгон зуурна.

Хэрхэн хэрэглэх вэ?

Бэлтгэсэн зуурмагаа хөвөнгөөр аваад шүд болон буйлаа гадна доторгүй үрнэ. Нимбэг содыг саармагжуулан цэвэрлэж, сода шүдний өнгөрийг арилгана. Харин устөрөгчийн хэт исэл нь ариутгаж, цайруулна.

Ийм цэвэрлэгээний дараа таны амны хөндийн байдал илүү дээрдэнэ. Шүд тань сувд адил гялалзаж, нимбэгийн зөөлөн үнэр танд таатай сэтгэгдэл төрүүлэх болно.

Урьдчилан сэргийлэх зорилгоор устөрөгчийн хэт ислийн уусмалаар амаа зайлж болно:

1-3 цайны халбага устөрөгчийн хэт ислийг 50 мл бүлээн усанд хийгээд амны хөндийн бүх төрлийн өвчлөлийн үед хэрэглэнэ. Амт муутай боловч энэ уусмал нь үр дүн сайтай. Уг уусмалаар амаа зайлснаар дээр дурьдсан шүд цайруулах аргын үр дүнг бэхжүүлнэ. Эхэнд дурьдсан шүд цайруулах аргыг дахин хэрэглээгүй байсан ч шүд цагаан хэвээр үлдэнэ. Ийм байдлаар цагаан хэвээр нь байлгая гэвэл устөрөгчийн хэт исэл бүхий уусмалаараа тогтмол амаа зайлах хэрэгтэй гэдгийг бүү мартаарай!

Дээрх пастагаар шүдээ цэвэрлэхээр шийдсэн бол цэвэрлэснээс хойш 15 минутын дараа амаа юугаар ч зайлахгүй, юу ч идэхгүй, уухгүй бай ёстой гэдгийг сануулъя!

Би лав уг пастаг ашиглан шүдээ доорх аргаар цэвэрлэн цайруулдаг. Шүдэндээ зуурмагаа хөвөнгөөр түрхэнэ. Уг зуурмагаараа дотно гадаргүй шүдээ сайн цэвэрлэнэ. Дараа нь шүдэнд үлдсэн содыг хөвөнгөөр арчиж авдаг. Мөн хэлээ ч хуурай хөвөнгөөр арчдаг. Үүний дараа шүлсээ бөөгнөрүүлж байгаад хаядаг. Уруул болон амны эргэн тойрон дах хэсгийг усаар цэвэрлээд л болоо.

Нийтлэл таалагдсан уу? Фейсбүүкийн найзуудтайгаа хуваалцахаа бүү мартаарай!

4
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Я. Оюунаа

    Я. Оюунаа

    2016/10/10 at 15:24

    heregleed vzhed ilvvdehgvi yum ba shv

  2. baska

    2016/10/11 at 13:35

    vneher goy zowlogoo bn bayrlala

  3. Зочин

    2016/10/12 at 07:23

    үр дүнтэй юм шиг санагдлаа

  4. Тал сахалт

    2016/10/13 at 14:22

    Перекись гэж юу вэ

  5. Dr

    2016/10/17 at 17:30

    устөрөгчийн хэт исэл gej yu yum be.? heleed ugooch de, Перекись gej bas yu ve haana bgan be.?

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *