54 настай усанд шумбагч эр усан дотор 24 минут 33 секунд амьсгалаа түгжиж дэлхийн шинэ дээд амжилт тогтоожээ

0
  • 54 настай усанд шумбагч Будимир Буда Собат 24 минут 33 секундийн турш усан доор амьсгалаа барьж дээд амжилт тогтоожээ.
  • Тэрээр өмнө нь энэ амжилтыг эзэмшдэг байсан бөгөөд өөрийн дээд амжилтаа энэ удаа 2 минутаар ахиулжээ.
  • Тэрээр Сисак хотын усан санд энэхүү оролдлогоо хийж гүйцэтгэжээ.
  • Энэхүү үйл ажиллагаанаас олсон орлогоо тэрээр нутгийн газар хөдлөлд өртөж, xохирол амссан иргэдэд зориулжээ.

Усан доор амьсгалаа хамгийн удаан барьсан дэлхийн дээд амжилтыг эзэмшигч Хорватын 54 настай усанд шумбагч Будимир Буда Собат өөрийн амжилтыг дахин эвдэж, 24 минут 33 секунд болгон шинэчилжээ.

54 настай усанд шумбагч Будимир Буда Собат 24 минут 33 секундийн турш усан доор амьсгалаа барьж дээд амжилт тогтоожээ.

Тэрээр эмч нарын хяналтын доор хотынхоо усан санд энэхүү амжилтаа эвдсэн байна.

Бодибилдингийн тамирчин байсан Будимир Буда Собат өдгөө дэлхийн хамгийн шилдэг 10 усанд шумбагчийн нэг болсон тэрээр өмнө нь өөрийн тогтоосон амжилтаа ийнхүү шинэчилжээ. Энэ амжилтыг тогтоохын тулд олон жилийн турш биеэ бэлдэж, хүчилтөрөгчөөр баялаг цус сэлбэж, усан доор 18 минутаас удаан хугацаагаар байх үед тохиолддог булчин татах, ухаан алдах зэрэг асуудлуудаас сэргийлэх бэлтгэл хийжээ.

Энэ амжилтыг тогтоохын тулд олон жилийн турш биеэ бэлдэж, хүчилтөрөгчөөр баялаг цус сэлбэж байсан аж.

Дээд амжилт тогтоох оролдлогынхоо өмнө хангалттай хэмжээний хүчилтөрөгч авч чадсан нь нэмэлт хүчилтөрөгчгүйгээр усан доор хамгийн удаан амьсгалаа барьсан дээд амжилт эвдэх гол үндэс болжээ. Тэрбээр 20 настай Саса охин нь тархины саа, унаж татах өвчнийг давж гарч чадсан нь түүнд эрүүл мэндэд аюултай ч энэхүү амжилтыг дахин тогтоох урам зориг хайрласан хэмээн ярьжээ.

Собат энэхүү үйл ажиллагаанаас олсон орлого болон хандивын хөрөнгийг өнгөрсөн 12-р сард Хорват улсад болсон газар хөдлөлтийн улмаас сүйдсэн Сисак-Мославина мужийн Хөгжлийн Бэрхшээлтэй Иргэдийн Холбооны Гайхамшгийн өрөөг сэргээн засварлах, газар хөдлөлтөд өртөж, xохирол амссан хүүхдүүдэд зориулахаар төлөвлөжээ. Энэ тухай тэрбээр Jutarnji хэвлэлд өгсөн ярилцлагадаа, “Би тэр гамшигт өртсөн хэн бүхэнд туслахын тулд энэ шумбалтыг хийх гэж байна” хэмээн ярьсан аж.

Бодибилдингийн тамирчин байсан Будимир Буда Собат өдгөө дэлхийн хамгийн шилдэг 10 усанд шумбагчийн нэг болсон тэрээр өмнө нь өөрийн тогтоосон амжилтаа ийнхүү шинэчилжээ.

6
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *