
Шинэ автомашин худалдаж авч байсан хүмүүс машины салон эхний хэдэн сар бага зэрэг үнэртэй байдгийг сайн мэднэ байх. Тэр үнэр таагүй бол та тухайн бараа бүтээгдэхүүний талаар үйлдвэрлэгчид гомдол гаргах эрхтэй. Nissan компани машин яаж бүтээхийг сайн мэдэх бөгөөд зөвхөн гоо үзэмж, аюулгүй байдалд анхаарал тавиад зогсохгүй мөн үнэрт нь хүртэл онцгой анхаарал хандуулдаг ажээ!
Nissan компанийнхан Smellsmater буюу “Nissan-ы хамар” гэж нэрлэдэг хүний ажлыг танилцуулсан байна. Үнэрний мэргэжилтэн Япон дахь фирмийн техникийн төвд ажилладаг ба автомашины үнэр стандартыг хангаж байгаа эсэхийг шалгах үүрэгтэй.

Рюноске Иногийн адил хүмүүс Европ, АНУ-д ч ажилладаг – тэд бүгд Nissan-ы бүх загварын автомашины үнэр стандартад нийцэж байгаа эсэхийг шалгадаг ажээ. Мөн үйлчлүүлэгчдээс ирүүлсэн саналт хүсэлт дээр суурилж үнэлгээ, дүгнэлт ч гаргана.

Ино аливаа нэг загварын автомашины үнэрийг үнэрлэхийн тулд салоны бүхий л эд ангийг үнэрлэдэг ажээ: жолооны хүрд, нарнаас хамгаалах хаалт, салоны хайрцаг, хянах самбар, суудлын бүрээс, аяганы тавиур, хивсэнцэр гэх мэт. Иногийн хэлж байгаагаар машинд байгаа бүх л зүйлийг үнэртэх хэрэгтэй, яагаад гэвэл жолооч, зорчигчид салоны бүрдэл болгоны ямар нэгэн этгээд хачин үнэрийг мэдэрч болзошгүй гэжээ.

Үнэрний мэргэжилтэн тусгай камерт агаарын хэм, чийгшлийг хэмжих зориулалтын багаж хэрэгсэлтэй ажилладаг. Учир нь эдгээр үзүүлэлтүүд нь автомашины үнэрт ихээр нөлөөлдөг ажээ.

Зүгээр ч нэг үнэрлээд суугаад байхгүй ажлыг маш хурдан бөгөөд анхааралтай гүйцэтгэх ёстой: хамар нь хэдхэн минутын дотор л “битүүрнэ”. Хамрын үнэртэх мэдрэмжийг сэргээхийн тулд Ино өөрийн тохойны нугалам хэсгээ үнэртдэг – өөрт танил үнэр нь ажилд дахин гарах бэлтгэл болдог талтай. Энэ аргыг кофены мэргэжилтэн туршлагаасаа хуваалцаж заажээ.

Үүнээс гадна Smellmaster “ажлын багаж хэрэгсэл”-ээ хайрлаж гамнадаг буюу тaмхи татдаггүй, хурц үнэртэй угаалгын нунтгаас зaйлсхийдэг, ажлын өдрүүдэд сармистай хоол иддэггүй байна.








Tsogtsaikhan Tsengel
2022/02/12 at 12:23
Bi hiichiheer ajil bn shuu
Цогоо Баяраа
2022/02/12 at 14:40
Lllllll covid awchaasai
Barsaa Osorkhuu
2022/02/12 at 17:49
вау, үнэрт бас стандарт байна аа …. кккк