Үзэгчдээс маш бага үнэлгээ авсан кинонд тоглосныхоо төлөө жүжигчид нь их хэмжээний цалин хөлс авсан 10 тохиолдол

0

А+ зэрэглэлийн холливудын алдартай одод олон сая долларын цалин авдгийг бид сайн мэднэ. Гэхдээ жүжигчинд өндөр цалин олгосон нь кино амжилттай болохын баталгаа болохгүй юм. Кино нь шүүмжлэгчдийн зүгээс доогуур үнэлгээ авч болно, үзэгчид ч муугаар үнэлнэ, энэ бүгд орлого олоход нь шууд сөргөөр нөлөөлнө. Ийм үед жүжигчнийг дүрээ муу гаргасан гэж зэмлэдэг, гэхдээ цалинг нь хэн ч буцааж авдаггүй ажээ.

Энэ удаад та бүхэнд хэд хэдэн амжилт олоогүй киног танилцуулах гэж байна, гэхдээ уг кинонд өндөр үнээр алдартай жүжигчид тоглосон байх юм. Хэн ч бүтэлгүйтэж алдаа гаргаж болно. Энд дурдагдах жүжигчдэд сайхан дүрүүд бий, тэд эдгээр дүрийнхээ төлөө голохооргүй цалин хөлс ч авсан. Гэхдээ баримт бол баримтаараа л үлддэг хорвоо.

Энэхүү жагсаалтад багтах цалин хөлс киноны түүхэнд бичигдэх өндөр цалин хөлсний топ 50-д бичигдэхээр. Даанч кино нь авсан цалин хөлстэйгөө тохирсонгүй.

“Ghostbusters” кинонд тоглосон Мелисса Маккарти, 2016

Columbia Pictures

Жүжигчний орлого: 14 сая ам.доллар

Үнэлгээ: IMDb 6.5

Хүмүүсийн үзсэн эсэхээс нь үл хамаарч гаргадаг, огт таалагдаагүй киноны жагсаалтад уг бүтээл багтсан.

 

“San Andreas Fault” кинонд тоглосон Дуэйн Жонсон, 2015

Warner Bros.

Жүжигчний орлого: 20 сая ам.доллар

Үнэлгээ: IMDb 6.1

 

“6 Underground” кинонд тоглосон Райан Рейнольдс, 2019

Netflix

Жүжигчний орлого: 27 сая

Үнэлгээ: IMDb 6.1

 

“Terminator 3: Rise of the Machines” кинонд тоглосон Арнольд Шварценеггер, 2003

Columbia Pictures

Жүжигчний орлого: 29 сая ам.доллар

Үнэлгээ: IMDb 6.3

Уг киног хийгээгүй ч гэсэн жүжигчин 29 сая ам.доллар авах гэрээтэй байжээ.

 

“Spenser Confidential” кинонд тоглосон Марк Уолберг, 2020

Netflix

Жүжигчний орлого: 30 сая ам.доллар

Үнэлгээ: IMDb 6.2

 

“The Little Things” кинонд тоглосон Дензел Вашингтон, 2020

Warner Bros. Pictures

Жүжигчний орлого: 40 сая

Үнэлгээ: 6.3

Уг кино HBO МАХ стримингээр гарсан гэж нэмэлт мөнгө авсан. Кино театр болон стримингээр нэг өдөр цацжээ.

 

“Bad Teacher” кинонд тоглосон Кэмерон Диаз, 2011

Columbia Pictures

Жүжигчний орлого: 42 сая ам.доллар

Үнэлгээ: 5.5

Цалин хөлс нь орлогоос шалтгаалж нэмэгдэх тохиолдол бий, яг л энэ кино шиг. Диаз кинонд тоглосон цалинд дөнгөж 1 сая доллар л авсан, гэхдээ уг кино үзэгчдэд онцын таалагдаагүй ч гэлээ орлого их цуглуулж чаджээ.

 

“The Ridiculous 6” кинонд тоглосон Адам Сэндлер, 2015

Netflix

Жүжигчний орлого: 62,5 сая ам.доллар

Үнэлгээ: 4.8

2014 онд жүжигчин Netflix-тэй 4 кинон дээр хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний хөлс 250 сая ам.доллар авсан. Өөрөөр хэлбэл төсөл болгон 62,5 сая ам.доллар гэсэн үг юм. Эдгээр төслүүдийн нэг нь Сэндлерийн хувьд хар дарсан зүүд шиг санагдах үнэлгээ авсан юм.

 

“Indiana Jones and the Kingdom of the Crystal Skull” кинонд тоглосон Харрисон Форд, 2008

Paramount Pictures

Жүжигчний орлого: 65 сая ам.доллар

Үнэлгээ: 6.1

Форд-Спилберг-Лукас гэсэн гурвалыг цуглуулахын тулд Paramount Pictures студи киноноос олсон бүх орлогоо (кино бүтээхэд зарцуулсан мөнгө, сурталчилгааны зардлыг хасаад) жүжигчин, найруулагч, продюсер гуравт хувааж өгөхөөр тохиролцжээ. Ингээд л ийм өндөр дүн гарч байгаа юм, уг кино прокатаас 700 саяыг олсон гэдэг.

 

“Alice in Wonderland” кинонд тоглосон Жонни Депп, 2010

Walt Disney Pictures

Жүжигчний орлого: 68 сая ам.доллар

Үнэлгээ: 6.4

Үзэгчдийн зүгээс хүссэн өндөр үнэлгээгээ авч чадаагүй гэж үздэг.

 

“War of the Worlds” кинонд тоглосон Том Круз, 2005

Amblin Entertainment

Жүжигчний орлого: 100 сая ам.доллар

Үнэлгээ: 6.5

Киноны орлогоос 20%-ийг авах нөхцөлтэйгөөр гэрээ байгуулсан нь түүний хувьд том олз байлаа. Яагаад гэвэл “War of the Worlds” кино прокатаас 600 сая долларын орлого олсон юм. Гэхдээ олон үзэгчдэд кино таалагдаагүй, Стивен Спилбергийн амжилтгүй киноны жагсаалтад багтах болжээ.

 

Бонус: “Men in Black 3” кинонд тоглосон Уилл Смит, 2012

Columbia Pictures

Жүжигчний орлого: 100 сая ам.доллар

Үнэлгээ: 6.8

Тийм ээ, энэхүү жагсаалтын хамгийн өндөр үнэлгээтэй кино, арга ч үгүй биз энэ удаагийн киног 2002 оны болон саяхны “Men in Black International” ангиудаас хамаагүй нааштай хүлээж авсан юм. Гэхдээ анхны ангиа яагаад ч гүйцэхгүй, гэлээ гээд Уилл Смит 100 саяын цалин авч чадсан л байна.

5
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *