Коронавирусээс хамгаалах хүрэм, ухаалаг бөгж, мэс засалчдад зориулсан супер төхөөрөмж: 2020 онд гарсан дэвшилтэт шинэ бүтээгдэхүүнүүд

0

Америкийн Time-д өнгөрсөн онд ямар шинэ бүтээгдэхүүн зохион бүтээгдсэн талаар асуулт тавьжээ.

Сэтгүүлчид өөрийн зүгээс хамгийн чухал гэсэн 100 хариултыг санал болгосон байна. Ирсэн жагсаалт дундаас хамгийн сонирхолтой гэснийг нь түүвэрлэн танд хүргэж байна.

reMarkable 2

2016 онд гарсан таблетын шинэ хувилбар. Шинэчлэгдсэн хувилбар нь E Ink Carta технологийн ачаар цаасан дээр бичих горим нь илүү сайжирчээ. Таблетын зузаан ердөө 5 мм, батерей нь 2 долоо хоногийн турш ажиллахад хүрэлцэнэ.

 

Breathe99 B2

Амны хаалт бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болжээ. Бидний танилцуулж байгаа амны хаалтын шүүлтүүрийг сольж болдог бөгөөд агаарыг 99,6% шүүдэг. Бас нэг давуу тал бол олон удаагийн хэрэглээтэй, амны хаалтыг угаалгын машинд угааж болно.

 

Augmedics xvision

Мэс засалч нарт зориулсан анагаахын зориулалттай гажет. Өвчтөний томограф зургийг гурван хэмжээсээр харахад туслах, бодит байдлыг нэмэлтээр ойлгуулах ухаалаг хэрэгсэл юм. Мэс заслын үеэр эмч хүний араг ясыг өвчтөнөө харж байгаа юм шиг л харна.

 

Owl Labs Meeting Owl Pro

Эргэн тойрныг хардаг камер, ярьж байгаа хүн рүү объектив чиглэнэ. Мөн микрофон ч бий. Онлайн хурал зохион байгуулахад нэн хэрэгтэй гажет болно.

 

Insta360 One R

Эйкшн-камерын сайжруулсан хувилбар 360 хэмээр харна, өргөн өнцөг бүхий дурантай. Спортын идэвхтэй төрөл, хөдөлгөөн ихтэй зүйлийн зураг авахад илүү тохиромжтой.

 

Vollebak Full Metal Jacket

Зэс нянгийн эсрэг үйлчилгээтэй гэдгийг бид эртнээс мэддэг байсан. Гэхдээ зэс нь коронавирустай тэмцэхэд үр дүнтэй байж чадах уу? Саутгемптоны их сургуулийн эрдэмтэд зэс нь коронавирусын тархалтыг зогсоох үйлчилгээтэй болохыг тогтоожээ. Зэс нь хүнд халдварлаж болох РНХ (рибонуклейн xүчил) агуулсан вирусийн эсрэг үйлчилгээг мөн үзүүлдэг юм.

Хувцасны нэгэн брэнд Vollebak Full Metal Jacket гэх нэртэй хүрэм зохион бүтээсэн нь материалын ихэнх хэсэг нь зэсийн орц агуулсан. Энэ утгаараа уг компани өөрийн бүтээгдэхүүнийг коронавирусээс хамгаална гэсэн сурталчилгаа хийжээ.

 

The Greater Good Fresh Brewing Co Pinter

Greater Good Fresh Brewing Co нэгэн жижигхэн Pinter зохион бүтээсэн байна. Британийн зохион бүтээгчдийн үзэж байгаагаар бол хөл хорионы үед хэн ч өөртөө зориулаад пильзнер, IPA эсвэл сидр хийж чадах нь.

 

Air Vodka

Жирийн арxийг эрдэнэ шиш, овьёосны үр эсгэж хийдэг, энэ үед агаарт нүүрс ус ихээр ялгардаг дутагдалтай. Харин америкчууд энэ аргыг аймшигтай гэж үзэн AirCo стартапыг эхлүүлжээ. Уг аргаар арxи хийхэд агаарт xортой бодис ялгарч гарахгүй, харин ч бүр эсрэгээрээ спиртийг ус болон нүүрсxүчлийн хийнээс гаргаж авдаг ажээ. Байгальд ээлтэй байх – одоо цагт өндрөөр үнэлэгдэх болсон.

 

Oura Ring

NBA-гийн дээд лигийн болон өөр бусад төлөөлөл коронавирусээр өвчлөөгүй, хэрвээ статистикт итгэвэл шүү дээ. Дээд лигийн бүх тамирчид, ажилтнууд Oura Ring гэх ухаалаг бөгж зүүдэг ажээ.

Уг төхөөрөмж нь яг л ухаалаг цаг шиг хүний биеийн үндсэн үзүүлэлтийг заадаг байна.

 

Lexon Oblio

Мизофобчууд болон гермофобчууд анхаарлаа хандуул – танд зориулсан цоо шинэ бүтээгдэхүүн. Судалгаанаас харахад ухаалаг утасны гадна талд маш их нян үржсэн байдаг.

Oblio гэх стартап 20 минутын дотор ухаалаг төхөөрөмжийн гадна талд байгаа нянг 99 хувь устгах төхөөрөмжийг зохион бүтээжээ.

 

Allbirds Tree Dasher

Байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн пүүз: эвкалипт, хонины ноос, кастровын тос болон нишингэ.

 

Steadier Power Chairs LUCI

Ах дүү Жеред болон Барри Дин нарын зохион бүтээсэн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан орчин цагийн тэргэнцэр. Тэргэнцэр нь орчин үеийн технологиор хийгдсэн, эргэн тойрныг мэдрэх мэдрэгчээр ажилладаг ажээ.

 

A Refuge for Bees

Beewise стартап хиймэл оюун ухааны тусламжтайгаар зөгий аврах үйл хэргийг хэрэгжүүлж эхлээд байна. Албан ёсны тоо баримтаас харахад зөгийн үxлийн 40 хувь нь өвчлөл, шимэгч хорхой, уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ажээ.

 

Climate-Specific Skin Care

Тодорхой хүнд тодорхой уур амьсгалд тохирсон тусгай тос юм.

 

A New Kind of Interface

Компьютерт хүрэхгүйгээр команд өгч болдог тусгай төхөөрөмж. Уг гажет нь эрэлт өндөртэй байгаа бөгөөд тархиар дамжин асуудлын 92 хувийг шийдвэрлэх боломжтой гэж зохион бүтээгчид нь үзэж байгаа юм.

4
ГайхмаарГайхмаар
1
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *