Эцэг эхчүүдийн тэр болгон анхаарал хандуулаад байдаггүй хүүхдэд эрсдэлтэй 11 аюул!

5

АНУ-д гэхэд л цаг тутамд нэг хүүхэд сандлаас унаж бэртэл гэмтэл авдаг байна. Эцэг, эхчүүд өөрийн чадлаар хүүхдээ аюулаас хамгаалахыг хичээдэг боловч тэр болгон санаанд оромгүй аюул гэрт, хүүхдийн тоглоомын талбай дээр байх ажээ.

Харахад гэмгүй боловч үнэн хэрэгтээ таны хүүхдэд аюултай байж болох зүйлүүдийг танд танилцуулахаар бэлдлээ. Байнга анхаарал болгоомжтой байж хүүхдүүдээ аюулаас хамгаалцгаая!

1. Аюултай спортын төрлөөр хичээллэх

Иллюстратор Ekaterina Gapanovich and Alena Sofronova

Хүүхэд спортоор хичээллэхэд давуу тал үнэхээр байлгүй яах вэ, гэхдээ зарим нэг спортын төрөл бие махбодид хүнд ачаалал өгөх тул хүүхдэд аюултай байдаг.

Доктора Беннета Омалу-гийн анхааруулж байгаагаар бол “их зургаа”-гаас зайлсхийх хэрэгтэй – энэ нь америк хөл бөмбөг, хоккей, холимог тулаан, бокс, бөх болон регби. Спортын эдгээр төрлүүдээр хичээллэхэд толгойд хүнд цохилт авч тархины гэмтэл авах эрсдэлтэй юм.

Мөн нуруу нугасны хөгжилд гаж нөлөө үзүүлнэ, зарим тохиолдолд нурууны яс хэт сунах өөрчлөлтүүд ч гардаг. Байнгын бэлтгэл сургуулилт нь нуруу муруйх өвчний суурь болохыг ч үгүйсгэхгүй. Толгой дээрээ хүнд жинтэй туухай барьж босож суух дасгал, хүчтэй газардах (жишээ нь акробат эсвэл гимнастик) зэрэг спортын төрлөөс зайлсхийх хэрэгтэй, мөн уртын зайны гүйлт ч хүүхдийн эрүүл мэндэд муугаар нөлөөлдгийг анхаараарай.

 

2. W суултаар удаан суух

Иллюстратор Ekaterina Gapanovich and Alena Sofronova

Хүүхдүүд ийм байрлалаар шалан дээр сууж тоглох дуртай байдаг, яагаад гэвэл энэ байрлал тэдэнд маш тухтай санагддаг ажээ. Гэсэн хэдий ч W хэлбэрийн байрлалаар хөлөө тавьж суух нь маш буруу дадал зуршил гэж үзэж байна. Хүүхдүүдээ энэ байрлалд суулгахгүй байхыг мэргэжлийн эмч нар анхааруулж байгааг хүлээн авна уу.

Остеопат эмч Авни Триведи энэхүү муу зуршлыг шинэ “халдварт өвчин” гэж тодорхойлоод байгаа бөгөөд хүүхдийн эрүүл өсөлтөд маш муугаар нөлөөлж байна гэжээ. Тодруулбал, хүүхдийн хөлний үе мөчний булчинг сулбагар болгохоос гадна нуруу, хүзүү, мөрөнд нэмэгдэл ачаалал өгдөг байна.

 

3. Хүүхэлдэйн кино болон таблетны тоглоом

© Vekturbrektur / reddit

Хүүхдүүд дэлгэцийн өмнө их цаг өнгөрөөдөг болоод удаж байна. Орчин үеийн бараг хүүхэд болгон өөрийн гэсэн таблеттай гэхэд буруудахгүй – тоглоно, хүүхэлдэйн кино үзнэ. Эмч нарын зүгээс дэлгэцийн өмнө зарцуулж байгаа цагийг эрс багасгах ёстой гэж анхааруулсаар, яагаад гэвэл цэнхэр гэрэл хүүхдийн нүдэнд маш муугаар нөлөөлдөг ажээ.

Цэнхэр гэрлийн муу нөлөө дараах шинж тэмдгүүдээр илэрдэг – толгой өвдөх, хүзүү, мөрөөр өвдөх, нүд хуурайших загатнах, цочрох зэрэг. Мөн сэтгэл зүйн хувьд ч сөрөг нөлөө үзүүлж байгааг мартаж болохгүй: анхаарал төвлөрөл муудах, уур уцаартай болох, цочих. Үүнээс гадна өдрийн дэглэмд ч нөлөөлдөг тул хүүхэд ядрамтгай болдог байна.

 

4. Хүүхдээ өвөр дээрээ суулгаад гулсуураар гулсах

© depositphotos.com

Өвөр дээрээ хүүхдээ авч суугаад гулсуураар гулгавал хүүхдэд аюулгүй гэж эцэг эхчүүд боддог. Үнэн хэрэгтээ сайхан далдлан нуусан том аюул юм – хүүхдийн үе мөчийг бэртээх аюултай.

Хүүхдийн эмч Диана Арнаут-ийн тайлбарлан хэлж байгаагаар бол том биетэй эцэг эхийн биеийн жин илүү их хурдаар доошилно, хэрвээ өвөр дээр сууж байгаа хүүхдийн хөл, гар ямар нэгэн байдлаар гулсуурт тээгэлдвэл бэртэл гэмтэл авахад хүргэнэ гэжээ.

 

5. “Чабби Банни” тоглоом

© Á / Wikipedia.org

«Чабби Банни»  (“Бондгор бүжин”) – англи хэлтэй үндэстнүүдийн дунд маш алдартай тоглоом. Тоглоомын дүрэм – амандаа зефир хийгээд chubby bunny гэх хэлэх ёстой. Амандаа хэдий хэр олон зефиртэй энэ үгийг хэлж чадсан нь тоглоомын ялагч болох ажээ.

Хүүхдүүдэд энэ тоглоом амттай бөгөөд хөгжилтэй санагддаг, гэхдээ Чабби Банни тоглоом тэдэнд маш аюултай. Энэ тоглоомын үер хүүхдийн амьсгал нь боогдож нас барсан тохиолдол АНУ-д хэд хэдэн удаа бүртгэгджээ.

 

6. Сандал дээр зогсоох

© depositphotos.com

Бэртэл гэмтэл авах түгээмэл шалтгаан болж байна, ялангуяа 1-2 настай хүүхдүүдийн дунд. Хүүхэд зүгээр байж чадахгүй бяцхан хүн, хаа нэг дээшээ мацна, авирна, тэр дундаа сандал руу. Өндөр сандлаас унахад тархины бэртэл авах аюултай.

Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар – хүүхэд хооллох сандалд хүүхдээ суулгаад заавал бүслэнэ, хооллож байгаа үед хүүхдийг сандлаас босгох ёсгүй, мөн хөл нь ширээ, тавилганд хүрэхээргүй зайд тавих ёстойг анхаарна. Эс бөгөөс хүүхэд хөлөө савлаж байгаа сандалтайгаа унах тохиолдол бүртгэгдсэн ажээ.

 

7. Шавар, бохир зүйлээр тоглох

© depositphotos.com

Хүүхэд гадаа тоглож байхдаа заваарах дуртай байдаг. Гэхдээ хаана тоглож байгааг анхаарах хэрэгтэй, яагаад гэвэл шавар зэргээр тоглох нь маш аюултай зугаа байж болзошгүй. Гол шалтгаан – хортой металл болох хар тугалга эрүүл мэндэд аюултай.

Сүүлийн үед хар тугалгын орцтой будаг үйлдвэрлэхийг хориглоод байгаа. Гэхдээ хуучны барилгууд одоогоор хар тугалгын орцтой будагтайгаа тул ойр орчмын хөрсөнд шингэсэн байдаг. Шавраар тоглож байгаа хүүхэд хар тугалгын хордлогод орох эрсдэлтэй, үр дагавар нь тархинд гаж нөлөө үзүүлнэ. Цаашлаад эрүүл мэндэд засрашгүй хор хохирол үлдээж болзошгүй.

 

8. Батут буюу үсэрч ойдог резин дээр үсрэх

© depositphotos.com

Парк, элстэй наран шарлагын газруудад байрлуулсан батут дээр олон эцэг эхчүүд хүүхдээ үсрэхийг хүлээн зөвшөөрдөг. Өнгөц харахад ямар ч гэм хоргүй гэмээр энэ хөгжилтэй тоглоом хүүхдэд маш аюултай ажээ.

Америкийн хүүхдийн академиас гаргасан зааварт дурдсанаар, гэрт хүүхэд байгаа бол батут байрлуулахгүй байхыг анхааруулсан. Батут дээр үсэрч байхдаа авсан бэртэл гэмтлийн тохиолдол тийм ч бага биш, тэр дундаа ясны болон тархины бэртлүүд ихээр бүртгэгджээ.

 

9. Хүүхэдтэй цуг өвс хадах

© depositphotos.com

Өөрөө явагч ч бай, өөрөө явагч биш ч бай өвс хадах машин – хүүхдийг хормын дотор бэртээж болох өндөр аюултай төхөөрөмж. Ялангуяа хүүхэд өвс хадах машиныг хэрхэн ажиллаж байгааг ойроос харах гээд дөхөж ирвэл шууд зогсоох хэрэгтэй. Бүртгэгдсэн тохиолдлууд ч адилгүй: ардаа явж байсан аавынхаа хөлд тээглэж унаад шууд машины дор орсон тохиолдол, машинаас үсэрсэн хогонд сохорсон тохиолдол гээд энэ харамсалтай жагсаалт үүгээр дуусахгүй. Өөрийн хүүхдэд ийм муухай зүйл тохиолдохыг хэн ч хүсэхгүй нь мэдээж.

АНУ дахь HealthyChildren.org-ийн мэдэгдсэнээр жил бүр 9000 орчим хүүхэд өвс хадах машинтай буруу харьцасны улмаас бэртэж гэмтдэг гэсэн статистик тоо гарчээ. Эцэг эх өвсөө машинаар хадаж байх үед хүүхэд гэртээ үлдэх ёстой гэсэн зааварчилгааг хүртэл тарааж эхлээд байна. Мөн хөршийн хүүхдүүд ойр орчим байгаа эсэхийг давхар шалгахаа мартаж болохгүй.

 

10. Өндөр зүйл дээр авирч гарах

© depositphotos.com

Тоглоомын талбайд хүүхдүүд төдийгүй эцэг эхчүүд ч хүүхдээ тоглуулах дуртай байдаг. Гэхдээ хүүхэд тоглож байх үеэр азгүй тохиолдол гарах вий гэхээс эцэг эх байнга сэргийлж байх ёстой.

Өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг хянах төвийн статистик тооноос харахад 200,000 гаруй хүүхдийн бэртэл гэмтлийн тохиолдол нь хүүхдийн тоглоомын талбай дээр гарсан байна. Зарим нэг бэртэл гэмтэл амь насанд аюултай, яаралтай эмнэлгийн тусламж авахаар хэмжээнд гэжээ. Эдгээр таагүй тохиолдлуудын ихэнх нь өндрөөс унаж бэртэж гэмтсэн явдал болно. Хүүхэд тань өндөр шат руу авирч чадаж байгааг хараад танд бахархах сэтгэл төрөх нь мэдээж, гэхдээ унаж бэртэх аюултай гэдгийг хэзээ ч бүү мартаарай.

 

11. Хамгаалалтын малгайгүй дугуй унах

© depositphotos.com

Дугуй унах нь хүүхдэд өөрийгөө бие дааж чадаж байгааг мэдрүүлдэг. Дугуй унах гэдэг нь тэдний хувьд эрх чөлөө, баяр хөөр, тийм ч учраас тэд дугуй унах дуртай. Гэхдээ хариуцлагагүй хандвал аюулд хүргэх эрсдэлтэй юм.

Хүүхэд ч гэсэн томчуудын адил хамгаалалтын малгай өмсөх ёстой – энэ бол аюулгүй байдлыг хангах анхны дүрэм. Хамгаалалтын малгай хүүхдийг унах үед толгойг нь бэртэл гэмтлээс хамгаална. Мөн дугуй унаж байхад хүүхдийг хараанаасаа алдахгүй байхад тусалдаг. Дугуйгаар аялах – энэ бол гэр бүлээрээ цагийг зугаатай өнгөрүүлэх сайхан мөч, тиймээс эцэг эхчүүд өөрсдөө хамгаалалтын малгай өмсөж үлгэр жишээ үзүүлэх хэрэгтэй.

Бидний энэхүү нийтлэл өдөр болгон аз жаргалтай, эрүүл амьдралаар амьдрахад тань бага ч болов тусална гэж найдаж байна. Харин та өөрийгөө асар өндөр хариуцлагатай эцэг эхээр өргөмжлөх эрхтэй болох байх?

Та бага байхдаа ямар аюултай учирч байв? Бидэнтэй өөрийнхөө түүхээс хуваалцана уу?

44
ГайхмаарГайхмаар
8
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
6
ХарамсалтайХарамсалтай
6
Ха ХаХа Ха
6
ГоёГоё
5
БурууБуруу
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sh Jambalsuren

    Sh Jambalsuren

    2019/11/12 at 16:17

    Zaya Suriya

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *