Бие галбираараа гайхагдаж, цагтаа цалгиж явсан фитнес-модел бүсгүй орон гэргүй нэгэн болж хог ухаж амьдарч явна. Түүнийг 2 жилийн турш сураггүй алга болсных нь дараа ингэж амьдарч байгааг олж мэджээ

0

Фитнес-модел Лони Уилсон “Baywatch” олон ангит киноны дүрээрээ алдаршсан жүжигчин Жереми Жексонтой гэрлэсэн юм. Залуу хосууд дээдсийн амьдралаар амьдардаг байжээ. Лони, Жереми хоёр хаалттай үдэшлэгт байнга оролцоно, хамгийн үнэтэй, шилдэг гэсэн ресторануудаар хооллоно, зурагтын нэвтрүүлгээр ч зочноор их оролцдог байв. Энэ сайхан амьдрал ганц л мөчийн дотор нурсан гэдэг. Бие галбир, царай зүсээрээ гайхагдаж байсан загвар өмсөгч бүсгүй одоо гудамжинд тэнүүчлэн амьдарч байгаа бөгөөд хэн нэгэнд xүчиндүүлэхгүйн тулд хэдэн долоо хоногоор усанд орохгүй бохир зaваан явах болжээ. Харин “Baywatch”-ийн од залуу хaр тaмхины эмчилгээ хийлгэж байна.

“Baywatch” олон ангит киноны дүрээрээ алдаршсан жүжигчин Жереми Жексоны бүтээсэн дүр нь түүнд алдар хүнд, их мөнгө авчирч байсан тул гэр бүлийн хосууд мөнгийг хүссэнээрээ үрдэг байв.

justjared.com

Лони, Жереми хоёр хаалттай үдэшлэгийн байнгын үйлчлүүлэгчид. Тэд хоёулаа мөнгө үрэх дуртай, тансаг, хээнцэр амьдрал, алдар нэр дунд шумбаж явсан улс. Лони фитнес дасгалжуулагч болсон бол Жереми эрчүүдийн гоо сайхны бүтээгдэхүүний сурталчилгаа, ТВ шоунд оролцдог болжээ. Харамсалтай нь тэдний амьдрал өөрсдийнх нь төсөөлж байснаар үргэлжлээгүй юм.

dailystar.co.uk

2013 онд Лони нөхрийнхөө талаар цагдаад гомдол гаргажээ. Түүний хэлснээр, Жереми түүний хоолойг боосон байна. Энэ шуугианаас хойш тансаг хөшигний цаана аймшигтай амьдрал нуугдаж байсан нь илт болжээ. Алдартай жүжигчин aрхи ууж эхнэрээ зoддог, хоёулаа хaр тaмхи хэрэглэдэг гэхчлэн “Холливудын бoхир зaваан” амьдралын тухай хов живийг дэвэргэсэн юм.

com.tr

2014 онд Жеремиг Celebrity Big Brother гэх нэртэй америкийн реалити-шоунаас xөөсөн байна. Энэ шоунаас Жереми багагүй орлого олдог байсан нь ийнхүү талаар өнгөрчээ. Амьдралаа cүйрүүлэхэд түүний aрхи, хaр тaмхи нөлөөлсөн. Энэ үед Лони бизнесээ авч үлдэхээр өөрийн чадлаар хичээж байсан боловч талаар өнгөрчээ. 2015 онд Жеремиг машинаа нуухыг завдсан, эрэгтэй хүн руу xутгатай дaйрсан гэх хэргээр бaривчилжээ. Тэр 7 жил шoронд xоригдох ял авсан ч түүнийг aрхинаас гаргах болон уур xилэнгээ удирдах эмчилгээнд явуулах шийдвэр гарсан байна.

Жексон өнөөдөр хувийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа бөгөөд олны өмнө гарахаа больжээ. Харин түүний эхнэр Лони үнэхээр танигдахааргүй болтлоо өөрчлөгдсөн юм.

 

Лони одоо гудамжинд амьдарч байна

haberturk.com

Гэр бүл салсны дараа байр, түүний үнэт эдлэл зэргийг бүгдийг нь барьцаанд тавьсан байсан нь тодорхой болжээ. Лони орох оронгүй болж депресст орж эхэлсэн байна. Бизнес, нэр нүүрээ өөд нь татахын оронд тэр aрхиар сэтгэлээ тайтгаруулж эхэлжээ. Бүсгүй ажил хийхийг хичээсэн боловч хaр тaмхи, оддын өвчнөөс болж супермаркетын ажилд ч тэнцэж чадаагүй юм.

facebook.com

Лони одоо 35 настай, түүнийг харсан хэн ч тэгж хэлэхээргүй. Тэр Лос-Анжелесийн гудамжинд хог түүж амьдардаг. Тэр хэн нэгэн xүчиндүүлэхгүйн тулд хэдэн долоо хоногоор усанд ордоггүй хэмээн дээр дурдсан билээ. Бoхир зaваан орон гэргүй хүнийг харсан хэн ч түүнийг алдартай фитнес-модел байсан гэж бодохгүй.

dailymail.co.uk

Лонитой сэтгүүлч анх удаа ярилцлага хийгээд оддын хэвлэл мэдээллийн төлөөлөлд туслах уриалга гаргажээ. Загвар өмсөгчийн найз байсан хүмүүс ч түүнд туслахаар шийдэж хайж эхэлсэн байна.

 

Түүний найз, мөн загвар өмсөгч байсан Кристина Россети хуучны анд Уилсоныг гудамжнаас хайж эхэлсэн юм

dailymail.co.uk

Кристина найз Лониг олоод нулимсаа барьж чадаагүй ажээ. Бараг жил усанд ороогүй яваа гэж Лони найздаа хэлсэн байна. Гудамжинд дандаа л дээpэмдүүлж байдаг, харин эвгүй үнэр нь түүнийг xүчирхийллээс авардаг гэжээ.

“Хуучны өөрийгөө дурсан санахгүйн тулд үсээ багасгадаг юм. Нэг удаа гараа зүсээд боох ч юм олдохгүй, скочоор ч ороож үзлээ” гэж загвар өмсөгч байсан бүсгүй зовлонгоосоо найздаа хуваалцжээ.

Кристина найзыгаа зочид буудалд оруулж хооллож ундлаад, цэвэрхэн цагаан хэрэглэлд унтуулжээ. Гэвч Лони үүнийг нь огт үнэлсэнгүй. Дахиж хэзээ ч хуучин шигээ болохгүй гэж өөрөө хэлжээ. “Би сүүлийн үед төрөл төрөгсөдтэйгөө огт уулзаагүй. Тэдний санааг зовоомооргүй байна. Би чинь одоо тэс өөр хүн болсон шүү дээ” гэж ирээдүйнх нь тухай асуухад хариулжээ.

dailymail.co.uk

Маргааш өглөө нь Лони түрдэг тэрэг, өөрийнхөө хог нoвшийг аваад гудамж руугаа зугтаасан байсан юм. Тэр тусламж авахаас татгалзсан. Түүнийг хaр тaмхины эмчилгээнд явж хуучны сайхан амьдралаараа амьдарвал 90 мянган доллар өгнө хэмээн амласан гэдэг. Ингэж хэлэхэд тэр зүгээр л жуумалзсан хэмээн DailyMail-д бичжээ.

 

Салсан эхнэр нь гудамжинд тэнүүчилж явахад Жереми фитнесээр хичээллэсэн хэвээр

jeremyjacksonfitness / Instagram

Хуучин эхнэрийнх нь талаар яриа гарахад тэр энэ сэдвээс шууд л зaйлсхийдэг бөгөөд фитнесээр хичээллэж багагүй амжилт олжээ.

18
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *