Хүүхэлдэйн кинон дээрээс хүүхдүүд анзаарч байгаагүй нарийн ширийн зүйлсийг томчууд анзаарч харсан 12 сонирхолтой үзэгдэл

2

Зарим нэг хүүхэлдэйн киноны хэсэг хүүхдүүдэд гэхээсээ илүү томчуудад хандсан байдаг. Тийм учраас сошиал хэрэглэгчид хүүхэлдэйн киноноос сонирхолтой нууцуудыг олж бусадтайгаа хуваалцах болжээ.

Интернет хэрэглэгчдийн анзаарч харсан 12 хүүхэлдэйн киноны хэсгийг танилцуулах гэж байна. Эдгээр нь интернетэд нилээдгүй маргаан дэгдээгээд байгаа юм. Нийтлэлийн бонуст дэлгэцнээ гараад удаагүй ч гэлээ хэдэн сая үзэгчдийн сэтгэлд нийцсэн “Soul” хүүхэлдэйн киноны нэгэн сонирхолтой түүхийг танилцуулах болно.

1

1998 онд анх удаа “Batman” киног үзэж байлаа. Harley Quinn = Харли Квинн, Harley Quinn = Арлекин гэдгийг ойлгохын тулд 23 жилийг зарцуулжээ.

© Helanir / Pikabu, © Batman: The Animated Series / Warner Bros. Animation

 

2

“Flushed Away” хүүхэлдэйн киноны Родди шкафнаас “Wallace & Gromit” хүүхэлдэйн киноны хантаазыг гаргаж ирдэг.

© Comic_Book_Reader / Reddit, © Flushed Away / DreamWorks Animation, © Wallace & Gromit / Aardman Animation

 

3

“Coco” хүүхэлдэйн киноны нэг хэсгээс та Дантегийн ард сүх, улаан торх байгааг харна. Аль аль нь – “The Shining” киноны эд зүйлс шүү. Үүнийг найруулагч нь өөрөө ч хүлээн зөвшөөрсөн.

© Numerous-Lemon / Reddit, © Coco / Pixar Animation Studios

 

4

Эльсагийн мөсөн ордон бол түүний өөрийнх нь үргэлжлэл мэт, яагаад гэвэл тэр ид шидийнхээ тусламжаар ордон босгосон биз дээ? Анна ордны үүдэн дээр ирэхэд ордон өөрөө хаалгаа нээж өгдөг, яагаад гэвэл Эльсагийн сэтгэлийг мэдэрч байгаа учраас. Хайр гэдэг – нээлттэй хаалга юм аа.

© ladyofyoursoul / VK, © Frozen / Walt Disney Pictures

 

5

“Ice Age” хүүхэлдэйн киног үеэл дүүтэйгээ үзээд сууж байлаа. Сид унаж инээд хүргэнэ, бусад амьтанд дээpэлхүүлж будилж байгаа нь хүүхдүүдийг өөрийн эрxгүй хөгжөөдөг. Харин томчуудын нүдээр харвал хайрынхаа эрэлд гарсан байгаа л нэгэн дүр. Киноны төгсгөлд үнэнч сэтгэлийнхээ ачаар юунд хүрч чадсаныг гаргадаг.

© hustle_hazza / Twiller, © Ice Age / Blue Sky Studios

 

6

“Shrek” хүүхэлдэйн кино бүтээгчид киноны шаварт орж үзсэн гэдэг, тэд шаврын бүтцийг ойлгохыг хичээжээ. Зураглаач Шрекийн намгийг зөв гаргахын тулд замбага цэцгийн талбайд очсон. Тэр үед түүнийг матар дагаж багагүй айлгаад авчээ.

Дагасан матар нь түүнээс: “Чи миний намагт юу хийж байгаа юм?” гэж асуужээ.

© Numerous-Lemon / Reddit, © Shrek / DreamWorks Animation, © roodootootootoo / Reddit

 

7

Анна аль хэдийн яваад өгсөн, тэгэхээр Ханс сайн хүн болж харагдах шаардлагагүй болно. Гэхдээ тэр араас нь харан хоцрох бөгөөд инээсээр л… Муу санаатай хорон инээмсэглэл биш, жирийн л нэг гэнэн инээмсэглэл. Хансыг сөрөг дүр биш бас сайхан сэтгэл түүнд бага ч гэсэн байгааг харуулахыг хичээжээ.

© ladyofyoursoul / VK, © Frozen / Walt Disney Pictures

 

8

“Zootopia” хүүхэлдэйн киноны мафийн босс Мистер Биг – арктикийн атаахай. Дэлхий дээрх хамгийн аймшигтай араатны тоонд багтдаг. Өөрөөр хэлбэл энэ амьтан өөрийнхөө жингээс 3 дахин их хоол хүнс идэж чаддаг, тэр ч бүү хэл өөр атаахайг ч өлхөн идчихнэ.

© Numerous-Lemon / Reddit, © Zootopia / Walt Disney Pictures

 

9

“Frozen” хүүхэлдэйн кино. Эльсагийн хаан ширээнд залрах ёслолд бусад ард иргэдтэй цуг Рапунзель, Флин хоёр ирдэг.

© ballincampion / Reddit, © Frozen / Walt Disney Pictures

 

10

“Ratatouille” хүүхэлдэйн киноны Гит нэртэй хулганы чихэн дээр “А113” гэсэн дугаартай тэмдэглэгээ зүүсэн байдаг. Тэгэхээр Гит лабораторын туршилтын хулгана байжээ гэж ойлгогдоно. Яагаад ийм том биетэй байсан шалтгаан үүгээр тайлбарлагдана.

© Kyle102997 / Reddit, © Ratatouille / Pixar Animation Studios

 

11

Жейн – Беллийн зээ охин гэдэг санаа миний хувьд хамгийн догь санагддаг. Тэдний дотоод сэтгэл адилхан, тэд хоёулаа шар өнгөнд дуртай. Бас Жейнд “Beauty and the Beast” хүүхэлдэйн кинонд гардаг цайны аяганы цуглуулгатай яг адилхан цуглуулга ч байдаг.

© Beauty and the Beast / Walt Disney Pictures, © Tarzan / Walt Disney Pictures

Тэгээд хоёулаа зэрлэг хүнд дурласан!

© ladyofyoursoul / VK, © Beauty and the Beast / Walt Disney Pictures, © Tarzan / Walt Disney Pictures

 

12

Энэ хэсгийг үзэхээр миний инээд хүрээд байдаг юм. Яагаад гэхээр Ли Шан харцаа доош буулгахад л болох байлаа, тэгсэн бол эхлээгүй байсан харилцааг шууд дуусгах байсан биз ээ.

© ladyofyoursoul / VK, © Mulan / Walt Disney Pictures

 

Бонус

5 настай дүүтэйгээ “Soul” хүүхэлдэйн кино үзээд сууж байлаа. Төрөөгүй сүнстэй хэсэг дээр ирэхэд дүү маань надад гэнэт: “Би энэ газрыг санаж байна” гэж хэлдэг юм байна. Түүний хэлснийг сонссон томчууд нэгэн дуугаар “Юу?” гэж орилоход тэр “Тийм ээ, энэ газар трейлерээр нь гардаг шүү дээ” гэж хариулж билээ.

© Mika18 / Pikabu, © Soul / Pixar Animation Studios

Алдартай хүүхэлдэйн кино үзэж байхдаа та ямар нэгэн сонирхолтой зүйл ажигласан уу?

160
Ха ХаХа Ха
21
ГоёГоё
16
ТэнэглэлТэнэглэл
9
БахархмаарБахархмаар
9
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *