Хоёр хүүхдийн эх болсон дуучин Граймс өөрийгөө “ээж” гэдэг үгээр тодорхойлох дургүй гэдгээ мэдэгджээ

1

Дуучин Граймс өвөрмөц хувцаслалт, уран бүтээлүүдээрээ олны дунд алдартай. Тэгвэл тэрээр саяхан ээж болсон тухай түүхээсээ хуваалцжээ. Хэдийгээр хоёр хүүхдийн эх болсон ч тэрээр өөрийгөө ээж хэмээн тодорхойлдоггүй ажээ.

Хүүхэдтэй болсон нь түүний хувьд онцгой явдал байсан

© grimes / Instagram, © grimes / Instagram

Өдгөө 34 настай дуучин Граймс 2020 онд Элон Маскын хүү X Æ A-Xii-г төрүүлж ээж болж байв. Энэ тухай тэрээр Met Gala хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хүүхэдтэй болсон нь миний хувьд дахин сэргэлт болсон. Амьдралын хувьд ч, урлагийн хүний хувьд ч тэр” хэмээж байжээ.

© grimes / Instagram

Мөн тэрээр хөл хүнд байх цаг хугацаанд бие махбодийн хувьд хүндрэлтэй асуудлуудтай тулгарч байсан тухайгаа ч нээлттэй ярьж, эмэгтэй хүн хэвлийдээ амь тээхийн зэрэгцээ ажлын ачааллыг хэрхэн тэсвэрлэж чаддаг нь гайхалтай хэмээн өгүүлжээ.

 

Хүү нь түүнийг нэрээр нь дууддаг

© grimes / Instagram

2 настай хүү Х нь түүнийг ээж бус Клейр хэмээн нэрээр нь дууддаг ажээ. Тэрээр ээж гэх үг сайхан үг боловч өөрийгөө ээж хэмээн тодорхойлох дургүй хэмээжээ.

 

Элон Маск болон Клейр Граймс нар хоёр хүүхэдтэй

AFP/EAST NEWS, AFP/EAST NEWS

Ууган хүүгийнхээ дараа тэд өнгөрсөн жил Exa Dark Sideræl Musk охиноо өлгийдөн авсан юм. Тэд охиноо Ү хэмээн дууддаг аж.

© grimes / Instagram, Invision/Invision/East News

 

Тэд хэдийгээр салсан ч сайн харилцаатай хэвээр үлджээ

Robyn Beck / AFP

2021 оны 9-р сард тэд салсан боловч одоо ч сайн найзын харилцаатай, дотно холбоотой байдаг хэмээн тэрээр өгүүлжээ.

6
ГайхмаарГайхмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
2
Ха ХаХа Ха
2
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *