Гал тогооны ажлыг хялбархан зохицуулахад тань туслах 16 лайфхак

1

Бид гэртээ өдөр болгон л хоол хийдэг ч гэлээ ямар нэгэн байдлаар тогтмол асуудалтай тулгардаг нь үнэн. Нэг бол хоолныхоо давсыг ихдүүлнэ, нэг бол хэт чанаж нялцайлгана эсвэл дутуу болгож түүхийрүүлнэ. Ерөнхийдөө иймэрхүү асуудал байнга гардаг. Гал тогооны ажлыг хөнгөвчлөх элдэв лайфхак байдаг нь аз юм даа.

Хуванцар савны амаар нэг хүний идэх шпагеттиний хэмжээг тааруулж болно

 

Шинэ хутга авсан чинь иш нь модон юм байна уу? Зөөлөн гал дээр тосонд хийж чанавал удаан хэрэглэгдэх сайхан хутгатай болно шүү

 

Энэ аргаар өндгөө хагас болгоорой

Өндгийг дутуу болгож идмээр байгаа бол буцалж байгаа усанд хийгээд хэмжээнээс шалтгаалан 5-7 минут чанана. Гэхдээ өндөг халуун усанд хагарах магадлал өндөр. Үүнээс зайлсхийхийн тулд илүү бөөрөнхий талын хальсыг нь 2-3 мм цоолоход л хангалттай. Ингэж цоолох тусгай хэрэгсэл ч байдаг, гэхдээ байхгүй бол цаасны зүү ашиглаж болох юм.

 

Шүүр савны аман дээр тогтохгүй байвал цайны халбагаар бэхлээрэй

 

Нимбэг давс нь ихэдсэн хоолыг аварна

Мах, загасны махны давс ихэдсэн бол нимбэг тус болно. Хоолондоо хэдэн хоолны халбага нимбэгийн шүүс хийж хутгаарай. Гэхдээ хэтрүүлж болохгүй маш болгоомжтой ханд. Шүүсийг бага багаар нэмж амталж тааруулаарай.

 

Шилэн савны таглааг хутгаар онгойлгож болохыг бид бүгд сайн мэднэ. Гэхдээ тагийг гэмтээхгүй бас нэгэн хувилбар бий

Тагийг хоёр талаас нь болгоомжтой шахвал агаар дотогш орж таг амархан онгойно.

 

Тахианы махыг амтлахдаа нарийн боов хөөлгөгч түрхвэл илүү шаржигнуур болно

 

Хоолны өндөгний хальс авах  – амаргүй ажлын нэг. Гэхдээ хуруугаа усанд норгосон бол хальсыг амархан авч болно

 

Хоолонд өндөгний хальс оруулахгүйн тулд өндгийг аяганы ирмэгт бус харин хавтгай гадаргуу дээр цохиж хагална

 

Давс нь ихэдсэн шөлөнд элсэн чихэр хийгээрэй

Давс нь ихдэж гашуурсан хоолыг ердийн сахар аварна. Бэлэн болсон хоолон дээрээ сахар-рафинад хийж болно. Үүний тулд 1-2 дөрвөлжин сахарыг хоолны халбага дээр тавьж шөлөндөө хагас хийгээрэй. Сахар бүрэн уусангуут сироптой шөлөө авна. Давс багастал энэ аргыг давтах юм.

 

Гэртээ цахилгаан зуухан дээр ч гэсэн ил гал дээр шарсан шиг төмс шарж болно

© tastyspace / Pikabu

Жор маш энгийн: хайруулын тавагт 2 см-ээс багагүй зузаантай давс цацна. Төмсөө дээр нь тавиад таглаж дунд зэргийн гал дээр тохируулна. 40 минут болгохдоо үе үе төмсийг эргүүлж байх ёстой.

 

Кофе бутлагчийн эвгүй үнэрийг дарахын тулд минутын турш цагаан будаа бутлаарай

 

Зүсэм талх хатсан зефирийг аварна

Идэх дуртай зефир бага зэрэг хатсан бол дараах байдлаар зөөлрүүлэх боломжтой. Зөөлөн талхыг амттантай цуг нэг уутанд хий. Хэд хоног байлгасны дараа зефир хөвсгөр зөөлөн байдалдаа эргэж орно. Дэлгүүр гарч гүйх завгүй үед хэрэг болох л лайфхак.

 

Шарах шүүгээний хавтан дээр пергамент цаас хуйларч давхиад байна уу? Нэг базаад дэлгэж тавиад л асуудлыг шийднэ

 

Тусгай төхөөрөмжгүйгээр хоол хүнсийг вакумдаж болно. Танд ziplock уут болон устай сав хэрэгтэй. Ус илүүдэл агаарыг хөөж гаргах юм

 

Нэг их зузаан биш хөлдүү загас, тахиа, үхрийн махыг төмөр саваар гэсгээх боломжтой. Махны дээр, доод тал төмөр савыг тавиарай

Махыг тасалгааны хэмд гэсгээх аюултай. Хөлдүү махны дотор хэсэг гэсэж байхад гадна тал нь бүр нялцайж эхэлдэг. Энэ нь нян үржих тааламжтай нөхцөл болно.

17
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
3
БурууБуруу
2
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *