Айл гэрт урилгагүй зочилдог 10 төрлийн хортон шавьжаас хэрхэн салах вэ? Хамгийн үр дүнтэй, найдвартай аргуудыг хүргэж байна

11
0
43,532

Хүсээгүй “хортон шавьжууд” гэрт гарч ирэх үед амьдрал тэвчихийн аргагүй болдог. Тэд тавилга болон хувцаснуудыг сүйтгэж, хүүхдүүд болон гэрийн тэжээвэр амьтдыг айлгадаг. Заримдаа тэд таамаглахын аргагүй газраас ч гарч ирдэг. Таныг гэрээ орхиж явах үед таазан дээр чинь аварга том жоом явж байна гээд төсөөлөөд үзээрэй. Хортон шавьж тус бүрийг өөр өөр тохирох аргын тусламжтай устгах шаардлагатай байдаг. Тэдгээр аргуудыг бүгдийг нь санах амаргүй ч, урилгагүй зочид танай гэрт гарч ирэхэд та аль болох яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй.

Бид та бүхнийг амар тайван унтаж амраасай гэж хүсэж байна. Гэнэтийн бэлэг барьдаг хортон шавьжуудаас салахад туслах энгийн, үр дүнтэй аргуудыг хүргэе.

1. Хулгана

Хулгана бол шавьжтай харьцуулахад илүү том бөгөөд тэд орон сууцны жижиг завсар зайгаар явдаггүй. Хэрэв та орныхоо доороос хулгана олох юм бол, эхлээд хаанаас хэрхэн орж ирснийг нь мэдэж, нэвтэрч буй газрыг нь хаах хэрэгтэй. Мөн таныг зовоож буй хулганыг хавх тавьж, барьж авах боломжтой. Гэвч анхааралтай байгаарай. Хэрэв танай гэрт балчир насны хүүхдүүд болон гэрийн тэжээвэр амьтад байдаг бол хавх аюултай.

© depositphotos.com

 

2. Шоргоолж

Шоргоолжнууд бол гэрт хамгийн түгээмэл гарч ирдэг хортон шавьж юм. Тэд бидний хоол хүнсэн дээр найр хийж, дотор арзайлгадаг. Тэднээс салахын тулд таны хамгийн түрүүнд авах ёстой арга хэмжээ бол чихэрлэг зүйл хийсэн савыг далд тавих, гэртээ хог хаягдал үүсгэхгүй, үүсгэсэн ч тэр даруйд нь цэвэрлэж цэвэрхэн суух хэрэгтэй. Хэрэв тэдэнд идэх зүйл олдохгүй байвал, тэд танай гал тогоонд удаан байж чадахгүй. Шоргоолжнууд хүүхдийн нунтгийг үзэн яддаг. Хана дагуу хүүхдийн нунтгаас цацаарай. Тэднийг зогсоох болно.

© depositphotos.com

 

3. Ялаа

Хэрэв та ялаа танай гэр бүлийн нэг хэсэг болсон юм шиг мэдэрвэл, ялаа шумуулны тор худалдаж авах хэрэгтэй. Гэвч танай гэрийн цонхонд ялаа шумуулны торыг тогтооход хэцүү байвал, бага зэрэг асуудал үүснэ. Тэгвэл оронд нь зориулалтын хавх хэрэглэх боломжтой. Хэрэв ялаа таны амар заяаг үзүүлэхгүй байвал, та өөрийн гараар ялаа шумуулны тор хийж болно. Өвөрмөц өшөө авалт байх болно!

© depositphotos.com

 

4. Аалз

Таны мэдэж байгаачлан аалз дэлхийн хөдөө аж ахуй болон экосистемд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс хэрэв боломжтой бол, тэднийг алахын оронд гэрээсээ зайлуулахад л хангалттай. Хамгийн амархан бас үр дүнтэй арга бол тэдний торыг тогтмол соруулах юм. Мөн уламжлалт арга бий – өрөө бүртээ цөөн хэдэн туулайн бөөр самар тавиарай. Шинжлэх ухаанаар энэ аргыг хараахан батлаагүй байгаа ч, бидний өвөг дээдэс энэ самар аалзнуудыг айлгадаг болохыг анзаарсан байна.

© depositphotos.com

 

5. Хачиг

Дээр дурдсан хортон шавьжуудтай адил биш. Хачиг таны амьдралд жинхэнэ заналхийлэл болно. Хэрэв та ой мод эсвэл цэцэрлэгт хүрээлэнтэй ойрхон амьдардаг бол, нэг л өдөр гэрээсээ хачиг олж мэдэх юм. Тийм зүйл болох үед өөрийгөө, гэр бүлийнхнийгээ болон гэрийн тэжээвэр амьтдаа шаардлагатай бүх эмнэлгийн тестээр шалгах хэрэгтэй. Танд гэр цэвэрлэх химийн бодисууд хэрэг болно. Тусгай үйлчилгээ үзүүлдэг газарт хандах нь хамгийн шилдэг арга юм.

© depositphotos.com

 

 

6. Цох

Энэ шавьжийг хүмүүс ихэвчлэн гал тогооны өрөөнөөс олдог. Шоргоолжнуудын адил тэд хоол хайж, олдсон хоол хүнсэн дээр найрладаг. Алхам алхмаар та гал тогооны өрөөгөө маш нямбай цэвэрлэх хэрэгтэй. Бүх тавиуруудыг авч, 50:50 хэмжээтэй ус болон цагаан цууны уусмалаар сайтар арчаарай.

Цох заримдаа маш жижигхэн байдаг учраас нүдэнд харагдахгүй байх магадлалтай. Иймээс та цох хорхойн хүрсэн байж болох овьёос, жигнэсэн хүнс болон чихэрлэг бүтээгдэхүүнүүдийг бүгдийг нь гаргаж хаях хэрэгтэй.

© unknown / imgur.com

 

7. Цагаан эрвээхэй

Хэрэв таны хувцасны шкафанд үслэг хүрэм байгаа бол, санаагаа чилээж эхлэх хэрэгтэй. Учир нь цагаан эрвээхэйн авгалдай үслэг эдлэл болон бусад даавуугаар хооллодог. Шкафандаа бохир хувцас хийж болохгүй. Учир нь цагаан эрвээхэй хөлсний үнэрт татагддаг байна.

Үр дүнтэй арга гэвэл лаванда, лаврын навч, сармис, розмарин болон ганга зэргийг бүгдийг нь холиод шкафандаа тавиарай. Ургамлын үнэрээс цагаан эрвээхэй дайждаг.

© shutterstock.com © shutterstock.com

 

8. Модны жаран хөлт

Танай гэр хэтэрхий чийгтэй үед энэ хортон шавьж гарч ирдэг. Иймд өндөр чийгшил энэ төрлийн урилгагүй зочныг гэртээ дууддаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэрийн чинь цорго дуслаж байгаа эсэхийг шалгаарай. Хэрэв тийм бол асуудлыг шийдэх боломж бий – сантехникч дуудаарай. Сарын дотор модны жаран хөлт танайхыг орхих болно. Өөр мөн химийн бодисууд танд тусална.

© depositphotos.com

 

9. Могой

Могой бол салахад хамгийн хэцүү хортон шавьж юм. Химийн бодисууд тус болохгүй учраас та өөрөө л гэрээсээ зайлуулахаас өөр аргагүй. Гэхдээ эхлээд аюулгүй байдлаа хангах нь чухал. Та шүүр эсвэл саваа ашиглан зайлуулж болно. Хэрэв та могойг барьж авахаасаа айхгүй бол зузаан бээлий өмсөөрэй.

© shutterstock.com

Хэрэв могойг аюулгүй эсэхэд эргэлзэж байгаа бол, эрсдэл хүлээх хэрэггүй. Боломжтой бол хөнжлөөр хучих эсвэл саванд хийж, хортон шавж устгах газарт мэдэгдээрэй.

 

10. Жоом

Угаалтуур дахь бохир аяга таваг, шалан дээрх хоолны үйрмэг, хоолны үлдэгдэл болон хоосон лааз эсвэл сав зэрэг нь жоомыг танай гэрт татагдахад хүргэдэг. Олон жилийн турш хүмүүс нимбэгийн шүүсийг ашиглаж, энэ шавьжтай тэмцсээр иржээ. Хамгийн их жоом гарч ирж байгаа газарт нимбэгийн шүүс асгаарай – тэднийг дайжихад хүргэнэ.

Дээрх аргыг мэдэж байхаас гадна, жоом болон бусад хортон шавьжуудаас урьдчилан сэргийлж, гэр, орон сууцаа тогтмол цэвэрлэж, цэвэрхэн байлгах нь чухал гэдгийг санаарай.

Та хортон шавьжуудтай тэмцэх өөр ямар үр дүнтэй аргыг та мэдэх вэ? Бидэнтэй мэдлэг, туршлагаасаа хуваалцаарай.

29
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
4
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Фейсбүүк сэтгэгдэл

11 Сэтгэгдэл

  1. Zorigtbayar Bud

    Zorigtbayar Bud

    2020/02/27 at 20:21

    Байгаль Эх

  2. Zaya Munhkzaya

    Zaya Munhkzaya

    2020/02/28 at 10:05

    Zoloo Oko

  3. Baagii Tseegii

    Baagii Tseegii

    2020/02/28 at 10:34

    Oogii Rentsenkhorloo

  4. Zoloo Oko

    Zoloo Oko

    2020/02/28 at 13:23

    Урнаа Уранчимэг

  5. Tserendulam Jvgder

    Tserendulam Jvgder

    2020/02/28 at 18:36

    Xvvxediin nuntag gej yu ym be todorxoi xariult ogooch

  6. Tsendee Lhaijav

    Tsendee Lhaijav

    2020/02/29 at 00:27

    э.гэрлээ

  7. Boldbaatar Enkh-Amgalan

    Boldbaatar Enkh-Amgalan

    2020/02/29 at 11:13

    .

  8. Enkh Tuvshin

    Enkh Tuvshin

    2020/02/29 at 12:35

    Mogi Mogino

  9. Ука М.Х.

    Ука М.Х.

    2020/02/29 at 21:04

    Инфинити Бука

  10. Vanchin Erdenechimeg

    Vanchin Erdenechimeg

    2020/02/29 at 21:39

    Tsolmon Tsoomoo

  11. Жаргал Д.

    Жаргал Д.

    2020/03/01 at 17:35

    Enxbaatar Xerlen

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй.