Хими физикийн гайхалтай шинж чанартай бодисууд

0

Хими физикийн гайхалтай шинж чанартай бодисуудШинжлэх ухаан гэдгийг англиар Science гэдэг. Энэ нь мэдлэг гэсэн утгатай Scientia гэсэн латин үгнээс үүсэлтэй. Шинжлэх ухаан гэдэг нь шинжлэх ухааны судалгааны арга дээр тулгуурласан мэдлэгийн цогц юм. Өөрөөр хэлбэл судалгааны үр дүнгээр гарган авсан, зохион байгуулалтанд оруулсан мэдлэг юм. Шинжлэх ухааны хоёр үндсэн том бүлгийн нэг болох байгалийн шинжлэх ухаанд байгалийн аливаа юмс үзэгдлийг судалдаг бүх төрлийн шинжлэх ухаан багтдаг ба үүнд физикийн болон химийн шинжлэх ухааныг нэр дурдаж болно. Энэ хоёр шинжлэх ухааны нээж илрүүлсэн маш олон ололтууд байдгийн дундаас хими физикийн өвөрмөц шинж чанартай бодисуудын талаарх сонирхолтой мэдээллийг хүлээн авна уу.

1. Гарт хайлах металл
Мөнгөн ус гэх мэт шингэн хэлбэрийн металлууд нь тодорхой температурт шингэн хэлбэрт байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Гэтэл хатуу хэлбэрт байдаг металл атлаа гартаа барихад яг л мөхөөлдөс шиг хайлж урсах чанартай металл байдаг. Үүнийг галлий гэдэг. Практик хэрэглээнд тохиромжгүй энэ металлыг аягатай халуун усанд хийгээд хайлж урсахыг нь харж болно.
2. Хатуу биет обьектыг тогтоон барих чадвартай хий

Агаараас хүнд жинтэй энэ хийг тагтай саванд хийхэд савны ёроолд тунадаг. Сульфур хексафлуорайд /Sulfur hexafluoride/ хэмээх энэхүү хий нь яг л ус шиг мөнгөн цаасаар хийсэн завийг дээрээ хөвүүлэн дааж чаддаг. Түүгээр ч үл барам үл үзэгдэх хийнээс аягаар хутган завин дээр хийхэд завь хийгээр дүүрч, хийн ёроолд живдэг. Нэмж хэлэхэд уг хий нь өөрөөр нь дамжин өнгөрөх дуу чимээний давтамжийг бууруулдаг. Хэрвээ бага зэргийн сульфур хексафлуорайдаар амьсгалвал таны хоолой яг л буг чөтгөрийн аймшигтай дуу шиг сонсогдох болно.
3. Усанд уусдаггүй бүрхэвч

Энэхүү зурган дээрх ногоон хавтан бол цэлцэгнүүр биш харин усанд уусдаггүй бүрхэвчээр хүрээлэгдсэн ус юм. Энэхүү бүрхэвчин дээр үндэслэн машины ус тогтоодоггүй шил, ус нэвтэрдэггүй хувцас зэргийг хийдэг байна.
4. Өөрөө тэсэрдэг нунтаг
Нитрид трииод буюу иоджуулсан азот нь бөөгнүүлсэн нунтаг шороо, тоос шиг харагддаг. Гэвч гэм хоргүй мэт харагдах энэ хуурамч төрх өд хүрэх төдийд дэлбэрдэг. Зөвхөн туршилтын журмаар хэрэглэгддэг энэ бодисыг нэг газраас нөгөө газар руу хөдөлгөхөд ч аюултай.
5. Халуун мөс
Содиум ацетат хэмээх шингэн хэлбэрийн энэ бодис хөнгөхөн цохилтын нөлөөгөөр хатуурдаг. Зүгээр л хүрэхэд хатуу талст мөс болон хувирдаг энэ бодисын гадаргуу яг л өвлийн улиралд цонхон дээр үүсдэг цан хүүрэг шиг гоёмсог, өвөрмөц хээ хуараар дүүрэн байдаг. Халуун мөс гэж нэрлэгдсэний учир нь үүнд хүрэхэд нилээд халуун байдагт орших ба халаагч дэр, хавчуурга хийхэд ашиглагддаг.

6. Санах ойтой металл

Никель болон хөнгөнцагааны хайлш буюу никель титан нь хэлбэрийг нь алдагдуулсны дараа анхныхаа хэлбэрийг санах чадвартай байдаг. Гэхдээ түүнийг эргэн хэлбэртээ ороход нь бага зэргийн халуун хэрэгтэй.

9
ГоёГоё
4
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Цэнд Аюуш

    2017/05/09 at 14:11

    гайхалтай сонин содон зүйлийг мэдэж авлаа цаашдааа өөр өөр шинэ зүйлийг тавиарай

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *