Харийн ёс заншил хачирхалтай санагдах үе бий. Энэ талаараа Япон хамгийн сонирхол татах улс байх гэж бодож байна. Энэ улсаар аялсан хүн гудамжинд устай сав тавьсан байгааг анзаарсан биз ээ.
Энэ нь японы бас нэгэн ёс заншилтай холбоотой бололтой.
Ямар зорилготой юм бол?
Болгоомжтой, тэнэмэл муурнууд!
Энэ хачирхалтай заншил нь өөрийн гэсэн тайлбартай юм. Япон гудамжны тэнэмэл муур ихтэй улс. Ороо нь орсон үед эмэгчнийхээ анхаарлыг татахын тулд эр муурнууд аль болох их талбайд өөрийн тэмдгээ тавьж үлдээхийг зорьдог ажээ.
Энэ үеэр устай сав нь муурнуудыг үргээх үүргийг гүйцэтгэдэг байна. Харамсалтай нь, судалгаагаар уг арга үр дүнтэй эсэхийг баталж чадаагүй. Муур яагаад савтай уснаас цэрвээд холуур яваад байгаагийн шалтгааныг тогтоож чадаагүй ч гэлээ уг арга үр дүнтэй гэдэг нь нүдэн дээр ил харагддаг.
Муур яагаад устай савнаас цэрвэдэг вэ?
Зарим нэг хүмүүс үүнийг байгалийн жам ёсоор илэрч байгаа зүйл гэж үздэг: муур усанд шээж чадахгүй – хуванцар сав нэвт харагдаж байгаа тул муур тэнд ус байгаа л гэж харна. Мөн муурнууд гялалзсан савнаас нь айж цэрвэдэг гэсэн тайлбар ч явдаг байна.
Бас илүү бодит амьдралтай үндэслэл ч бий. Ороо нь орсон үед хуванцар саван дээр муур шээж тэмдгээ үлдээлээ гэхэд үнэр нь удаан хадгалагдахгүй. Хэрвээ бороо орвол шээcний үнэрээс юу ч үлдэхгүй урсаад арилна.
Сүсэг бишрэл – бас нэгэн шалтгаан!
Устай савны тусламжтайгаар зөвхөн муурын шээcний үнэрээс хамгаалаад зогсохгүй мөн урилгагүй бусад зочдоос ч өөрсдийгөө хамгаалдаг ажээ. Азиуд сүсэг бишрэл ихтэй улс, тэр дундаа Япончууд сүсэг бишрэлтэй улс, бурхан шашнаа ихэд дээдэлдэг.
Ямар нэгэн амьтны тэмдэг тавьсан газарт муу сүнс татагддаг гэж итгэдэг ажээ. Гэрт муу сүнc хоргодвол тэр айл өөдлөхгүй, аюулд орно. Тийм учраас япончууд өөрийнхөө гэр орныг бүхий л чадлаараа хамгаалахыг хичээдэг байна.
Бидний ойлгосноор савтай ус өөрийн үр дүнгээ өгч байна. Хэрвээ савтай ус тавиагүй байхад гэрийнх нь ойролцоо муур шээж тэмдгээ үлдээсэн бол таагүй тэмдэглэгээг урсгал усаар угаах эсвэл ядаж л нойтон алчуураар цэвэрлэхийг боддог ажээ.
Erdenetsetseg Mahranz
2021/11/13 at 12:45
П к
Пк
Erdenetsetseg Mahranz
2021/11/13 at 12:45
Пк
Chinee Natsagdorj
2021/11/13 at 12:54
Германчууд нохой зориулж ус тавьдаг юм бн лээ