Эмэгтэйчүүд, эх барихын эмч нар нэгэн дуугаар мэдэгдэж байна: “Эмэгтэй хүн бүр аарцагны булчинг ажиллуулж байх ёстой”

2

Аарцагны доод холбоосыг яагаад байнга ажиллуулж байх ёстой вэ? Үл мэдэгдэх уг булчин маш чухал үүрэгтэй. Бага аарцагны зөв байрлалыг хангаж дотор эрхтнийг унжихаас хамгаалдаг.

Аарцагны суларсан булчин – эмэгтэйчүүдийн хувьд умай сулрах, харин эрэгтэйчүүдийн хувьд шээсний замын булчин сулрах асуудал үүсгэнэ. Энэ нь эмэгтэйчүүд болон эх баригч нарын хувьд том асуудал болоод байгаа ажээ. Эдгээр өвчлөл нь амь наснаас хол хэдий ч амьдралын чанарыг эрс муутгадаг. Эмчилгээний ганц л арга бий – мэс засал.

Тийм учраас аарцагны булчинг цаг тухайд нь ажиллуулж чангалах ёстой буюу булчин сулрахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна. Бидний санал болгох дасгалын үр дүнг олон удаагийн шинжлэх ухааны туршилтаар баталж чадсан. 1947 оноос алдаршсан Кегелийн дасгалаас бүрдэнэ. Өдөр болгон уг дасгалыг хийж байсан хүмүүсийн 85 хувь нь аарцагны доод холбоосны булчинтай холбоотой асуудлаас бүрмөсөн салж чадсан байна.

 

Кегелийн дасгал

Стрессийн болон булчин суларснаас үүдэлтэй шээс алдахаас урьдчилан сэргийлэх замаар уг дасгалыг хийнэ. Мөн төрөхөд бэлдэх бөгөөд төрсний дараа булчин сэргээхэд ч үр дүнтэй дасгал юм.

Уг дасгалыг тогтмол хийснээр сексийн мэдрэмжийг хариуцсан булчинг чангалж илүү их таашаал авахад нөлөөлдөг байна. Цогц дасгал нь эрчүүдийн бэлгийн чалхыг сайжруулах ажээ.

Дасгалын техник – таазны доод холбоосын булчинг чангалж, сулруулахад оршино. Гурван шатлалтай – чангалах, агшаах, түлхэх. Эмч нарын зөвлөснөөр өдөрт 20 минутаар 3 удаа хийнэ, өдрийн давтамж 300 удаа болтол нэмэгдүүлнэ. Дасгал болгоныг 5 минутаар хийх бөгөөд бэлтгэл байрлал ямар ч байж болно, заримдаа фитбол эсвэл суугаагаар хийх ч үе гарна.

Дасгалыг илүү үр дүнтэй болгохын тулд эмч нар тусгай багаж хэрэглэхийг зөвлөжээ. Булчин илүү их ачаалал авч байгаа учраас агшилт нь нэмэгдэнэ гэж үздэг байна. Кегелийн төхөөрөмж нь булчинг богино хугацаанд агшаахаас гадна авах ачааллыг хэмжих боломжтой. Уг хэрэгсэл маш олон төрөл бөгөөд тусгай дэлгүүрүүдээр зарагддаг.

 

Эмэгтэйчүүдэд зориулсан цогц дасгал

1. Барих

Дээш харан хэвтээд төрөх байрлалыг авна – гар их биеийн дагуу, хөлөө өвдгөөр нь нугалаад салгаж тавина. Шээсээ таслах гэж байгаа мэт булчингаа ажиллуулна. Булчинг 6 секундын турш барина. Дараа нь суллаад 6 секунд амарна, дасгалыг 20-25 удаа давтана.

 

2. Лифт

Бэлэг эрхтэний булчинг чангалаад 6 секунд байна (1-р давхар). Дараа нь булчингаа чангалсан байдлыг бага зэрэг нэмэгдүүлнэ (2-р давхар), бас нэмэгдүүлнэ (3-р давхар). Булчин чангалах байдлыг 4-5 дахин нэмэгдүүлээд, булчинг эргүүлээд суллах байдлаар хийнэ. Дасгалыг 10 тойргоор гүйцэтгэнэ.

 

3. Давалгаа

Гүнзгий амьсгал аваад юуны түрүүнд бэлэг эрхтэний, дараа нь өгзөгний булчинг чангална. Булчин чангалах хооронд зай авахгүй хурдтайгаар чангална. Булчинг давалгаа үүсгэж байгаа мэт буцаагаад сулруулна.

 

4. Түлхэлт

Явган суугаад гараа өөрт эвтэйхнээр байрлуулна. Гүнзгий амьсгал авахад аарцагны булчин суларсан байх ёстой. Амьсгалаа бариад зөөлөн дүлнэ, гэдсээ түнтийлгэх гэж байгаа мэт. Түлхэлтийг бэлэг эрхтэн рүүгээ чиглүүлэхийг хичээгээрэй. 6 секунд амраад дасгалыг дахин хийнэ.

 

5. Яаравчлах

Бэлтгэл байдал – өмнөх дасгалын адил. Гүнзгий амьсгал аваад барина. Аарцагны булчинг чангалж суллах үйлдлийг маш хурдтайгаар 10 секундын турш хийнэ. Амьсгалаа гаргаад хэсэг амарсны дараа дасгалыг 10-15 удаа хийнэ.

Сул биетэй болон өндөр настнууд дасгалыг долоо хоногтоо 3 удаа хийхийг зөвлөж байна, дасгал болгоныг 2-3 удаа, 2 удаагийн давтамжтайгаар хийнэ.

 

Зөвлөгөө

Кегелийн дасгалын үр дүнг сайжруулахын тулд нуруу, өгзөг, гуяны дасгалтай хослуулж хийхийг эмч нар зөвлөж байна. Энэ бол 10-хан минутын цогц дасгал бөгөөд өдрийн аль ч цагт хийх боломжтой.

1. Нуруугаараа дээш харан хэвтээд хөлөө өвдгөөр нь нугална, гараа их биеийн дагуу байрлуулна. Амьсгалаа аваад өгзгөө өргөж булчингаа чангалж 5-10 секунд барина. Амьсгалаа гаргахад бэлтгэл байдалдаа аажим шилжинэ. 30 удаа гүйцэтгэнэ.

2. Бэлтгэл байдал – хөл мөрний хэмжээтэй, өвдгөөрөө багахан нугалаад алгаа өвдөг дээрээ тавина. Нуруу шулуун. Амьсгалаа аажим авахдаа гэдсээ сайн татаад нэгэн зэрэг бэлэг эрхтэн, өгзөгний булчинг чангална. Амьсгалаа гаргахдаа биеэ суллана. Дасгалыг 10 удаа хийнэ.

Аарцагны булчинг ажиллуулах нь ямар чухлыг та мэдэж авлаа. Урьдчилан сэргийлэх үр дүнтэй дасгал нь булчингийн хэвийн үйл ажиллагааг хангаж таагүй өвчнөөс хамгаална.

Бэлэг эрхтэний булчинг ажиллуулах нь үнэхээр хэрэгтэй гэж та бодож байна уу? Бидэнтэй санал бодлоо сэтгэгдэл хэсгээр хуваалцаарай.

Бидний нийтлэл таалагдсан бол найз нөхөдтэйгөө хуваалцаарай.

23
ГайхмаарГайхмаар
7
БахархмаарБахархмаар
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2018/02/10 at 15:05

    Jiremsen hun hiij bolohuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *