Эрдэмтэд шүдийг ердөө 2-хон сарын дотор дахин ургуулах арга замыг олжээ!

2

Насанд хүрэгчдийн хувьд шүдээ алдах нь бодохоос ч аймаар зүйл, энэ асуудалтай олон хүн нүүр тулгардаг. ¼-ээс илүү олон насанд хүрэгчид 74 нас хүрэхдээ бүх шүдээ алдсан байдаг. Шүдний суулгацууд туслаж болох хэдий ч тав тухгүй мэдрэмж төрүүлдэг, тэр тусмаа нас ахих тусам аманд дасал болж өгдөггүй. Хэдий тийм боловч шинэ технологи хүмүүст 9 долоо хоногийн хугацаанд шинээр шүд ургуулахад туслаж болох юм. Ингэхийн тулд тухайн өвчтөний өөрийнх нь гол эсийг ашиглах юм байна.

Бид үргэлж та бүхэндээ эрүүл мэнд болон шинжлэх ухааны салбарын шинэ ололт, нээлтийг цаг алдалгүй хүргэхийг зорьдог билээ. Танд энэ мэдээлэл таалагдахаас гадна энэхүү шинэ технологи эрт оройгүй бидэнд хэрэг болно гэдэгт итгэлтэй байна.

Нью-Йорк хотын Колумбын их сургуулийн Эрүүл мэндийн төвийн судлаачид өвчтөний өөрийнх нь гол эсийг ашиглан анатомийн зөв суурьтай шүдийг ургуулах боломжтой гэж үзжээ. Дээрээс нь нэмж хэлэхэд, шинэ шүд тухайн хүний буйлны хоосон зайд ургах ба ойр орчмын буйлны эдүүдээр бэхлэгдэх юм байна. Судлаачид аль хэдийнээ шүд ургуулах боломжтой гэдгийг баталсан ба одоогоор хүн дээр туршилт хийж эхлээгүй байгаа аж.

© Columbia University Medical Center

Шүдний судалгааны чиглэлээр дагнан бичдэг томоохон сэтгүүл дээрх нийтлэлээс харахад, судлаачид 22 харх дээр туршилт хийжээ. Хархнуудын аманд шүд ургуулах суулгацыг хийсний дараа шинэ ясны материал нөхөн төлжиж, 9 долоо хоногийн хугацаанд бүрэн нэгдсэн байна. Судлаачдын мэдээллэж байгаагаар, энэ нь анх удаагаа амьд биет дээр шүдийг нөхөн төлжүүлж байгаа үйл явдал гэнэ.

© Depositphotos.com © Depositphotos.com

Хэрэв энэ туршилт хүн дээр амжилттай хэрэгжвэл, олон талын ач тус үзүүлэх боломжтой аж. Хоосон буйл дээр шүд ургаснаар үүрд байх ба гадна гол эсээс дахин дээж авах эсвэл шүдийг ургах явцад дахин эмчилгээ хийх шаардлагагүй юм байна. Яагаад гэвэл судлаачид энэ аргыг шүдний суулгац хийлгэх боломжгүй өвчтөнүүдэд үр дүнтэй байна гэдэгт итгэлтэй байгаа гэнэ. Дээрээс нь шүд аманд ургахад бага хугацаа шаардахаас гадна, ургахгүй байх боломж маш бага гэдгээрээ онцлогтой аж.

© Depositphotos.com

Цаг хугацааны эрхээр шүдний суулгац бидний алдсан шүдийг нөхөх цорын ганц арга зам байсан нь үнэн. Харамсалтай нь суулгац өвдөлт мэдрүүлэхээс гадна урт хугацааны эмчилгээ шаарддаг, бас аманд тийм ч сайн дасал бол өгдөггүй учир хүмүүс хийлгүүлэх тийм ч дуртай байдаггүй. Дээр хэлсэнчлэн энэ шинэ нээлт магадгүй удахгүй хэрэгжиж эхлэх байх. Одоогийн байдлаар Колумбын их сургууль патентын эрхээ авах гэж байгаа ба ойрын хугацаанд хүн дээр туршилт хийхээр төлөвлөж байгаа юм байна.

© Depositphotos.com

Та энэ шинэ технологи удаан хугацааны турш хүмүүсийн хүлээлт үүсгээд байсан асуудлыг шийдэхэд тус нэмэр болно гэж бодож байна уу? Удахгүй энэ технологи нээлтээ хийх болов уу? Юу гэж бодож байна?

89
БахархмаарБахархмаар
38
ГайхмаарГайхмаар
16
ГоёГоё
6
БурууБуруу
6
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Badamzul Sededsuren

    Badamzul Sededsuren

    2019/11/17 at 10:13

    үнэн бол сайхан бна даа

  2. модонд суулгаж байгаа юм шиг өрөмдөөд л хийдэг эд иах нь өвдөж цус нь гоожихгүй үхдэггүя улаан голтой хүн л хийлгэх эд байна

  3. Tsetsegmaa Damdinsuren

    Tsetsegmaa Damdinsuren

    2019/11/17 at 14:02

    шүдний эмч нар ажилгүй болох нь ээ

  4. Өтнөө Нямаа

    Өтнөө Нямаа

    2019/11/17 at 19:10

    Goe yum be

  5. Жавхлан Ѳ.

    Жавхлан Ѳ.

    2019/11/17 at 22:53

    Batbold хардаа андаа

  6. Tsoglog Tsogoo Tsoglog Tsogoo

    Tsoglog Tsogoo Tsoglog Tsogoo

    2019/11/18 at 01:13

    За үнэн бол юутай ч 90, 100н насандаа амаараа дүүрэн арзгар цагаан шүдтэй сууж байх нь дээ.Ашгүй санаа зоволтгүй л юм бна.Маргаашнаас чихэр иднээ яады

  7. Chinzorig Purevsuren

    Chinzorig Purevsuren

    2019/11/18 at 09:54

    Togoo Damtsagdorj Really?

  8. Badrakh Nyambuu

    Badrakh Nyambuu

    2019/11/18 at 19:04

    сайхан л мэдээ байна

  9. Janimkhan Marjangul

    Janimkhan Marjangul

    2019/11/20 at 16:14

    Unen bol saihan aa

  10. Nyamka Nyamka

    Nyamka Nyamka

    2019/11/20 at 18:00

    Woow

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *