Эмчид яаралтай очиж үзүүлэх шаардлагатай 7 төрлийн гэдэсний өвдөлт

2

Хүн болгонд л гэдэс өвдөх гэдэг эвгүй зовиур тохиолддог. Ихэнх тохиолдолд чухам юунаас болж гэдэс өвдөв гэдгийг бид мэддэг ба үүнд яг хаана өвдөж байгаа нь тус болно. Гэхдээ энэ нь эмнэлгийн боловсролгүй хүн өвдөлтийн шалтгааныг нь яг таг тодорхойлж чадна гэсэн баталгаа биш юм шүү. Бас тухайн өвөдж байгаа өвдөлтийн үндсэн шалтгаан нь огт өөр газарт байх тохиолдол ч бий.

Africa Studio / Shutterstock.com

Хүний хэвлийн хөндийд олон чухал эрхтэн бий:

  • Хоол боловсруулах эрхтнүүд (ходоод , бүдүүн, нарийн гэдэс)
  • Түүнтэй цуг ажиллах элэг, цөс, нойр булчирхай
  • Доод хэсгийн эрхтнүүдийг (давсаг, шээсний суваг, өндгөвч) заримдаа хэвлийн хөндийн эрхтэнд тооцох ба эдгээр нь цусан хангамжийн системд чухал үүрэгтэйгээр оролцоно.
Dmytro Zinkevych / Shutterstock.com

Хэвлийн хөндийн эрхтнүүдийн үйл ажиллагааны зориулалтыг яриад яахав. Ерөнхийдөө хоол боловсруулах, ялгадас ялгах чиглэлтэй ба олон эрхтнүүд цусан хангамжийг хэвийн явуулах, бие организмыг хоргүйжүүлэх үүрэг гүйцэтгэнэ. Хэвлийн хөндийн булчингууд, тэр дундаа гэдэсний булчин нь амьсгалах үйлдэлд хамгийн чухал үүрэгтэй. Гэдэсний энд тэнд өвдөх өвдөлтүүд нь чухам юу хэлж өгч байна вэ?

1. Баруун доод хэсэгт

Гэдэсний баруун доод хэсэгт хурцаар өвдөж байвал энэ нь мухар олгойн үрэвсэл байж болно. Хэрвээ энэ нь бөөлжих, унгах, хоолонд дургүй болох, өтгөн хатах юм уу суулгах, халуурах, тэр тусмаа таталт илрэх байдалтай бол яаралтай эмчид үзүүл. Мухар олгойн үрэвсэл хүндрэх буюу перитонит эсвэл олгой задрах нь маш аюултай юм шүү. Ингэж задарвал дотор нь байсан идээ бээр хэвлийн хөндийгөөр тарж амь насанд ч аюултай. Мухар олгойн үед бас хүйсний орчим, нуруу гэдэсний дээд хэсгээр өвдөж болно гэдгийг санаж аваарай.

 

2. Баруун дээд хэсэгт

Энэ хэсэгт өвдөх нь цөстэй холбоотой бөгөөд элэгний доор хэсэг байна. Цөс чулуутай болох, холецистит, халдвар, абсцесс, полипын хуримтлал, бүр хорт хавдрын шинж тэмдэг ч байж болох юм. Доор дурдсан нөхцөлд анхаарах хэрэгтэй:

  1. Өвчин нь үе үе тодорхой хугацаатай байх
  2. Дотор муухайрах болон бөөлжих
  3. Халуурч бие эвгүйрхэх
  4. Шээсний өнгө харлах
Dean Drobot / Shutterstock.com

3. Зүүн доод хэсэг

Бүдүүн гэдэсний доод хэсэгт дивертикул буюу бага зэргийн овойсон байдал бий болох. Ихэнхдээ энэ нь ямар нэг шаналгаа үгүй боловч тухайн хэсэгт үрэвсэх эсвэл бага зэргийн язралт зэргээс болж гэдэсний зүүн доод хэсэгт хүчтэй өвддөг. Дивертикулын өөр нэг шинж тэмдэг нь хэт мэдрэг болох, дотор муухайрч, бөөлжих, халуурах явдал ба заримдаа суулгалт өвчин зэргээр илэрч болно.

SizeSquare’s / Shutterstock.com

 

4. Ходоодны хэсэгт өвдөх

Ходоод өвдөх нь хэт их идсэнээс болж бий болж болно. Гэхдээ энэ нь байнга, архаг шинжтэй, ялангуяа юм идсэний дараа өвдөж байвал ходоодны шарх байж болох юм. Үүний шинж тэмдэг нь дотор муухайрах, ходоод халуу оргих, бөөлжих, хоолны дуршил үгүй болох, үе үе исгэлэн зүйл аманд амтагдах зэрэг болно.

Roman Samborskyi / Shutterstock.com

 

5. Баруун хавирганы доор

Энэ хэсэгт өвдөх нь ихэнхдээ элэгний, цөсний, бөөрний, 12 нугалаат гэдэсний, нойр булчирхайн үйл ажиллагаатай холбоотой. Заримдаа энэ нь остеохондрозын (ихэнхдээ цээжний хөндий, нурууны хэсэгт мэдрэгдэнэ) болон эмэгтэй хүний нөхөн үржихүйн системийн үйл ажиллагаатай холбоотой байж болно гэдгийг санаж байх хэрэгтэй.

OBprod / Shutterstock.com

 

6. Цээжний доод хэсэгт өвдөх (цээж хорсох)

Энэ нь ихэнхдээ гастроэзофагеальны рефлюкстай холбоотой байна. Өөрөөр хэлбэл ходоодны шүүс нь (хүчил) хоол боловсруулах системийн очих ёсгүй газар хүрч хорсож өвдөхийг хэлнэ. Заримдаа энэ хэсэгт өвдөх нь хурц мухар олгой болон зүрхний шигдээсийн шинж тэмдэг байж болох юм.

7. Хэвлийн хөндий тэр чигээрээ өвдөх

Энэ нь ихэнхдээ нарийн гэдэсний үйл ажиллагааны бэрхшээлтэй холбоотой бөгөөд энэ эрхтэн хэвлийн хөндийн ихэнх хэсгийг эзэлдэг байна. Заримдаа энэ нь лактозын харшил байж болох ч бас үрэвсэл болон хорт хавдрын шинж байж бас болно.

Хэвлийн хөндий өвдөх нь түрхэн зуурын бас гэм хоргүй байж болох юм. Гэхдээ эмчид үзүүлэхээс татгалзаж болохгүй бөгөөд ялангуяа энэ нь байнгын, дахин давтагдах шинжтэй, маш их өвдөх зэрэгт яаралтай эмчид хандаарай.

 

Доорх тохиолдолд эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй:

  • Их халуунтай
  • Шингэн дутагдсан
  • Өтгөн болон шээсний өнгө өөрчлөгдсөн
  • Өтгөн болон бөөлжихөд цус байгаа бол
  • Хүчтэй дотор муухайрах
  • Өтгөн хатах, удаан хугацаагаар шээс хүрэхгүй байх (яг эсрэг тохиолдолд бас адилхан)
  • Гэдэсний орчмын элдэв хаван хавдар (гэмтлийн шинж байж болно)
  • Арьс шаравтар өнгөтэй болох, нүдний цагааны өнгө өөрчлөгдөх
  • Мөн жирэмсэн үед

Өвчин болгонд анхаарах ёстой боловч зарим нь энгийн нэгэн шалтгаан байж болох юм. Гэсэн хэдий ч энэ өвчинг арилгах хэрэгтэй ба үүний тулд цаг тухайд нь эмчид үзүүлэх цаг заавал гаргах хэрэгтэй юм шүү.

3
ГоёГоё
2
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *