
Зарим хоол хүнснээс ялгарах үнэр нь арааны шүлс асгарам гайхалтай сайхан байдаг боловч яг тухайн бүтээгдэхүүнийг амтлах үед үнэр шигээ сайхан амттай байж чаддаггүй. Энэ үед бид өнөөх шүлс асгарам сайхан үнэрийн амт энэ гэж үү хэмээн бодож, сэтгэл гонсойдог. Тэгвэл амтнаасаа илүү сайхан үнэртдэг ямар хүнсний бүтээгдэхүүнүүд байдаг болохыг доорх жагсаалтаас харцгаая.
Үл ялиг түлсэн шарсан талх
Попкорн
Хайруулын тавганд шажигнан үсрэх халсан тос
Цөцгийн тостой шарсан мөөг
Тахианы шөл
Ногоон гоньдтой шинэхэн салат
Хөөрч байгаа сүү
Шинэхэн хэрчсэн өргөст хэмх
Муурны хоол
Хуурсан наранцэцгийн үр
Хуурсан кофены шош
Шарсан сармис
Гудамжны тэргэнцэртэй самар
Ургамлын цай
Будааны бялуу
Шарсан сонгино
Кофе







